Шадар сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав | News.MN

Шадар сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав

Шадар сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.


Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмдэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа илэрхийлэв.
Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 198.98.59.35

========= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zochin 2021-09-17 64.119.25.78

hoyor ulsin alialagch narin uulzalt bolson yum uu? ali ulsin tsirked toglolt hiihee shidverlesen biz!

Avatar

Удахгүй талибууд орж ирнэ 2021-09-17 172.56.35.224

ШХАБ Монголд бүр л утгагүй хутгаагы үүр болно

Avatar

Зочин 2021-09-17 66.181.161.112

БНХАУ-ын төрийн бодлого маш нягт, алсын тооцоотой, манайх шиг бага буурай хөршөө дарамтлан дээрэлхэхгүй байх, улмаар зөөлөн аядуу харилцааны чиг шугамтай юм гэсэн!?! Харин ОХУ бол огцом ууртай догшин хүн шиг үгэнд орохгүй бол шууд л барьж аваад "зодчихдог" араншинтай! Монгол Улс өөрөөс нь хараат байдал сулрахыг хэрхэвч тэвчдэггүй, байнгын хараат байлгахын тулд э/з том төслүүдийг нь улайм цайм саатуулан гацаах арга хэрэглэдэг нь нууц биш болсон!!!

Avatar

Зочин 2021-09-17 66.181.161.70

хулгайчууд монголыг хэдээр зарах тохироогоо хийж яваа биз, бусдаар бол шхаб монголд ямар пад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж