ЭМЯ 22:00 цагаас хойш хатуу хөл хорих санал гаргав

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

ЭМЯ 22:00 цагаас хойш хатуу хөл хорих санал гаргав

ЭМЯ 22:00 цагаас хойш хатуу хөл хорих санал гаргав

Эрүүл мэндийн яамнаас  /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.09.17/ мэдээлэл хийлээ. 


Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул 22:00 цагаас  хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-аас гаргажээ.  Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг 20 хувь бууруулна  гэж тооцоолсон байна.   Тодруулбал, үйлчилгээний байгууллагууд  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй, цагийн хуваарийг мөрдөхгүй байгаа учраас халдварын тархалт нэмэгдэж байгааг онцолсон юм. 

"Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болох хурим, найраас үүдэлтэй халдварын голомт гарсаар байгаа  байгаа аж.   "Хариуцлагын гэрээ”-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Бааранд нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч  байгаа бол  гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа" гэж ЭМЯ-ны  хэлтсийн дарга Д.Баярболд  хэллээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 56 мянган хүн гэрээр эмчлүүлж байна.  

Дашрамд дурдахад, нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон билээ. Тус захирамжаар ресторан, баар, биллъярд, спорт заал, баар, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж