Ашигт малтмал, газрын тосны газраас /АМГТГ/ АИ-92 шатахууны нөөц хангалттай байгаа учраас аж ахуй нэгжүүд үнэ нэмэхгүй гэдэг мэдэгдлийг есдүгээр сарын 14-нд өгсөн. Гэтэл өнөөдөр /2021.9.17/ АИ-95 автобензиний үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж 2550-2650 төгрөг болж өслөө.
Тодруулбал, "Петровис" шатахуун түгээх станцад АИ-92 шатахууныг 2550 төгрөгөөр борлуулж байсан бол өнөөдөр 2650 төгрөгийн үнэтэй, "Сод Монгол", "Шунхлай" зэрэг шатахуун түгээх газруудад 2450 төгрөг байсан АИ-92 шатахууныг өнөөдөр 2550 төгрөгөөр худалдаж байна.
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:
–Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,
- АИ-92 шатахуун 21 хоног,
- Дизель түлш 35 хоног,
- АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.
Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бол бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй. Өчигдрийн байдлаар нийт 71 шатахуун түгээх станцаас мэдээлэл авахад хотын захын 13 шатахуун түгээх станц худалдаа хийхгүй байгаа. Үнэ энэ сард нэмэхгүй байхаар аж ахуй нэгжүүдтэй хэлэлцэж байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн Даваа гаригт өгсөн юм.
Холбоотой мэдээ