Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно | News.MN

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм.

Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.

Эх сурвалж: president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-09-16 192.82.73.135

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шиг өөгүй шудрага Ерөнхийлөгч Монголд байхгүй шүү. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-09-16 202.9.40.163

Анхны айлчлалаа дэлхийн тэргүүлэх гүрнээс эхэлж бган бн ! Энэ бол улс төрийн зөв бодлого барьж бгагын шинж !

Avatar

Зочин 2021-09-16 66.181.161.70

нэг их сүрхий амьтан болох гэж олон долоон солиотой юм л битий хуцаасай, нөгөө чөлөөт эдийн засаг байхгүй монголд их гүрнүүд улз засаглана гээд мэдэх л гардаа, юу гэж шаачих бол гэхээс яс хавталзах юм. англиар л битий уншаасай. ер л яваад дэмий юм шиг нүдний булай болнодоо.

Avatar

Зочин 2021-09-16 49.0.142.234

Mungu urj yadag bna tsahimaar orohgui de!

Avatar

Зочин 2021-09-16 203.98.77.198

Монголоор л болталдаарай даа хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж