Солонгос улсаар аялцгаая (Хойд Жолла муж) | News.MN

Солонгос улсаар аялцгаая (Хойд Жолла муж)

Солонгос улсаар аялцгаая (Хойд Жолла муж)

Жолла муж нь Солонгосын өнө эртний уламжлалт соёлыг хадгалсан муж бөгөөд найрсаг зочломтгой иргэдтэйгээрээ жуулчдын хайрыг татдаг муж юм. Тус мужид байдаг Жонжү хотын Хануг тосгонд Солонгос ардын аж амьдрал, үндэсний хувцас гоёлтой нь танилцах боломжтой.

Жонжүгийн Хануг тосгон

Жонжү нутагт байдаг Хануг тосгон нь 600 гаруй үндэсний байшингуудаас бүрддэг бөгөөд 1930-аад онд байгуулагдсан байна. Энэхүү тосгонд Чусон гүрнийг үндэслэгч И Сон Гэ (1335- 1408) хааны хөргийг тахидаг Гёнгижон танхим, Жондон католик сүм, Солонгосын үндэсний дарсны музей, уламжлалт аргаар хийсэн цаас болох Ханжи хийдэг газрууд гээд үзэж сонирхох зүйлс олон бий. Мөн Хануг загварын зочид буудалд тухлаж, Хануг кафед үндэсний цай хоол зооглонгоо алжаал тайлахад нэн таатай ажээ.

Гёнгижон

Хануг тосгон руу орох замд Чусон гүрнийг үндэслэн байгуулсан И Сон Гэ (1335- 1408) хааны хөргийг тахисан бунхан байх бөгөөд энд ирснээр амар амгалангийн оронд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг. Гёнгижон бунхан болон гудамжны эсрэг талд нь байрлах Жондон хийдийн үзэмж нь хамтдаа өрнө дорнын содон гайхалтай уур амьсгалыг бүрдүүлдэг байна.

Сонүнса хийд

 

Бүс нутгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Сонүнса хийд нь 577 оны тэртээх Пэкжэ гүрний үед байгуулагдсан. Хийдийн эргэн тойронд байдаг цахирмаа цэцгийн модон ой нь 500 гаруй жилийн настай бөгөөд 4-р сард хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.

Нэжансан үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Нэжан, Бэгам, Ибам зэрэг уулсаар хүрээлэгдсэн энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын улиралд өнгө өнгөөр будагдсан навчит мод ихтэй тул байгалийн энэ л тансаг өнгө үзэмжийг үзэхээр гадна дотны жуулчид ихээр ирдэг. Энд үзэсгэлэнт намрын ойн дээгүүр модод хийгээд навчсын сайхныг ажингаа дүүжин тээврээр (cable car) аялах боломжтой.

Кым Санса

Алдарт Муаг ууланд байрлах Кымсанса хийд нь Пэкжэ гүрний үе буюу 599 онд баригдсан. Үндэсний өв болох Майдар бурхны хийд болон дэлхийд хамгийн томд тооцогддог Майдар бурхны хөшөө зэрэг 10 гаруй түүхийн өвүүд байдаг. Хаврын улиралд уулын бэлээс эхлэн Кымсанса хийд хүртэл эгнэж ургасан сакура цэцгийн модод үзэмж төгс харагдана.

 

Гванханрүвон асар

Солонгосын хамгийн том 4 асарын нэг бөгөөд Чусон улсын үед баригдсан боловч галд шатсаны улмаас дахин сэргээж, өнөөг хүртэл хадгалж иржээ. Солонгосын цэцэрлэгжүүлэлтийн өвөрмөц шийдлийг харуулдаг ба нуур, 3жижэг арал, үлгэрийн мэт гүүртэй. “Чүнян бүсгүйн домог” хэмээх эртний зохиолд гардаг. И-Дурён болон Чүняны анх танилцсан газар учир Чүнян бүсгүйн хөрөг онгодыг залсан байдаг. Жил бүрийн билгийн тооллын 5-р сарын 5-нд Чүнян фестиваль энэ газар зохиогддог байна.

 

Чүнхян цэцэрлэгт хүрээлэн

Хойд Жолла мужийн Намвон хотод байдаг Чүнхян цэцэрлэгт хүрээлэн нь Чусон гүрний үеийн ихэс дээдэс болон энгийн ардын хайрын түүхийг өгүүлсэн эртний зохиол “Чүнхян бүсгүйн домог”-оор сэдэвлэн хийсэн цэцэрлэгт хүрээлэн юм. Энд зохиолын үйл явдыг харуулсан Чусон гүрний үеийн бүтээлүүдийг сэргээн байрлуулсан байдгаас гадна түүх, ардын зан заншлыг харуулсан музей ч мөн байдаг.

Чүнхян бүсгүйн домог

Намвон хотод болсон энэхүү хайрын түүх нь өдгөө олон кино драмын бүтээл болж дэлгэцнээ амилсан. Намвон хошууны захирагчийн хүү И Ду Рён болон дууч эмийн охин Чүнхян нь Кванханрүд анх уулзан бие биедээ хайртай болдог. Намвон хошууны захирагч хугацаагаа дуусган Сөүл рүү буцах болсноор тэр 2 хагацан салах боловч дахин уулзахаа бие биедээ амлана. Шинээр ирсэн захирагч Чүнхяныг дууч эм болгохоор хүчлэх боловч эцсийг хүртэл эсэргүүцсээр байна. И Ду Рён сайд болон хуучин захирагчийг огцруулж Чүнхяныг аврах бөгөөд хууль ёсны эхнэрээ болгож аван аз жаргалтай амьдран суудаг ажээ.

Тусгай хамгаалалттай Жирисан уул

Солонгос улсын хамгийн анхны бөгөөд хамгийн том дархан цаазат газар Жирисан ууланд бий. Энэ газар нэн ховордсон ан амьтдын төрөл зүйл олон байдгийн нэг нь Азийн хар баавгай юм. Жирисан уулыг тойрон 295 км үргэлжлэх олон салаа явган зам байдаг ба уулархаг газрын байгалийн өвөрмөц тогтоцоор аялах тэдгээр 20 гаруй төрлийн маршрутаас аялагчид дуртай замаа сонгон алхах боломжтой.

БНСУ-ын талаар илүү их мэдээллийг https://www.facebook.com/KTOULAANBAATAR хуудсаас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Солонгос мөрөөдөл 2021-09-17 192.82.73.135

Энэ миний очиж байсан газар мөн шиг байна. Гоё амар амгалан газар байсан. Эртний хийд болон Солонгосын хуучны барилга байшин олон харагдаж байсан. Ер нь Өмнөд Солонгос аялах үзэж харах газар нутаг ихтэй сайхан Орон шүү.

Avatar

Зочин 2021-09-17 185.220.100.245

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

р 2021-09-17 66.181.161.8

солонгос хэцүү улс юмаа японд эзлэгдэн хаангүй болсон америкад эзлэгдэн шашин соёлгүй болсон энэ тэгээд юүгаа үзүүлээд байгаам болдоо

Avatar

Зочин 2021-09-17 1.231.177.4

Гоё газар биш ямар тэнэг мэдээ вэ корона гарч байхад хэн зугаалах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж