Covid-19: Нэг хэсэг нь зовж, нөгөө хэсэг нь зоолж байна | News.MN

Covid-19: Нэг хэсэг нь зовж, нөгөө хэсэг нь зоолж байна

Covid-19: Нэг хэсэг нь зовж, нөгөө хэсэг нь зоолж байна

Covid-19: Нэг хэсэг нь зовж, нөгөө хэсэг нь зоолж байна

Гурван сая хүн амтай Монгол Улс цар тахлаар өвчилсөн, нас барсан хүнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт орж байна. Эрсдэлгүй бүс гэж байхгүй, өвдөөгүй, хавьталгүй хүн гэж ч алга.  Өдөртөө хэдэн мянгаараа халдвар авч, 1000 гаруй иргэнээ цар тахлаар алджээ. Цаашдаа хэчнээн хүн өвчилж, хэчнээн хүний амиа алдахыг хэлэхэд бэрх. Учир нь, халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ. Эмнэлгийн орны хомсдолд орсон энэ үед цар тахлаар далимдуулан ашиг хонжоо хайгчид, ар өврийн танилууд ч олшров.

ТАНИЛГҮЙ НЬ ХОХИРЧ ТАНИЛТАЙ НЬ ХОЖИЖ БАЙНА

Н.Болор  Covid-19-өөр  хоёр дахиа өвджээ. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч есдүгээр сарын 3-нд халуурч эхэлснээр  дахин өвдөж, өмнөхөөс илүү хүндэрчээ. Халдварын нууц үед түргэвчилсэн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тул тайвширсан ч дахин шинжилгээгээр эерэг гарсан байна.

Эерэг хариу батлагдсанаас хойш эмнэлгийн тусламж, эмнэлгийн ор хүлээхээс өөр аргагүйд хүрсэн гэв. Өдрөөс өдөрт ханиалгаж, халуурч, бөөлжиж, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг нь  хүндэрч буй түүнд өрхийн эмнэлгийн зүгээс хэлдэг ганц үг нь "ор алга" гэх үг.

 “Халдварын нууц үед шинжилгээний хариу сөрөг гардаг юм билээ. Зургаан хоног гэртээ халуурч түргэвчилсэн шинжилгээ өгтөл эерэг хариу гарсан. Миний хувьд Covid-19 халдвараар өмнө нь өвдөж эдгэсэн ч дахин өвдчихлөө. Гэтэл эмч нар тоодоггүй. Би халуурч, ухаан алдахаас наагуур байхад эмч нар "ор байхгүй" гээд хүлээж авахгүй байна. Арга ядахдаа өөрийгөө тарьж сууна. Тандалтын багийнхан  ганц удаа ирэхдээ чагнасан болчхоод эмнэлэгт хэвтсэнээс гэртээ эмчлүүлсэн нь илүү гэж хэлснээс өөр зөвлөмж өгөөгүй. Гэтэл би халуурч, бөөлжиж, хордлого өгч биеийн байдал минь дордсоор байсан. Арга ядахдаа өрхийн эмнэлэг орж дусал хийлгүүлэе гэж очтол Covid-19 халдвартай хүн хүлээж авахгүй гээд халгаагаагүй. Өөрөө дуудлагын сувилагч хайсаар байж олж, тариа дусал хийлгэж хордлогоо намдаасан. Ер нь хоёр дахиа өвдвөл илүү хүндэрдэг юм байна. Хэрэв танилтай байсан бол эмнэлэгт хэвтээд эдгээд гарчихсан байх байсандаа гэж боддог” гэлээ. Түүнтэй адил маш хүнд хүмүүс гэртээ эмчлүүлж байхад хөнгөн өвчтөнүүд нь танил тал, арын хаалгаар аль хэзээний эмнэлэг бараадчихсан байх жишээний.

Эмч нар “Таныг хүлээж авах ор байхгүй, ор сулартал хүлээ” гэсэн жижүүрийн ганц үгтэй болоод удаж байгаа. Үүний цаана эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай иргэдийн  амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Г.Туяа нь долоон сартай жирэмсэн, хотын алслагдсан дүүрэгт амьдардаг.  Бүсгүй Covid-19 халдвараар ахин өвчилж, өрх дээрээ очсон боловч “ор сулартал хүлээ” гэжээ. Тэрбээр “Эмийн сангаас түргэвчилсэн тест авч үзтэл сул эерэг хариу /202109.16/ гарсан. Өрхийн эмнэлэгт үзүүлтэл ор сулрах хүртэл хүлээ гэж хэлсэн. Хэчнээн хоног эмнэлэг хүлээхийг хэлж мэдэхгүй. Хүүхэд минь зүгээр байвал би ч яах вэ.

Анхны жирэмслэлт болохоор хүүхдэдээ маш их санаа зовж байна. Би өмнө нь долдугаар сард дөрвөн сартай жирэмсэн байхдаа Covid-19 халдвар авч эмнэлэгт эмчлүүлсэн. Уг нь дархлаа тогтдог гэж бодсон ч дахин өвдчихлөө. Бие маань ханиалгахаас авхуулаад дураараа эм тан ууж болохгүй зовиуртай байхад эмнэлэг рүү нааш цаашаа явах хүндхэн байна.

Өвдсөн үед эмч нар тоохгүй, хүнд сурталтай юм билээ. Утсаа ч авдаггүй, холбогдлоо гэхэд дахин л өөр дугаар өгдөг. Өвдсөн үед эмнэлгээс эмнэлгийн хооронд яваад байх хэцүү байна” гэлээ.  Нөгөө талд эмнэлгийн ор хүрэлцэхгүй хомс байсан ч та танилтай, мөнгөтэй бол гэр бүлээрээ хамт эмчлүүлэх боломж хүртэл бий.

ЭЭЖ МИНЬ СӨРӨГ ГАРСАН Ч ХАМТ ЗАЙЛШГҮЙ ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Н.Тунгалаг өндөр настай ээж, нөхөртэйгээ хамт амьдардаг. Тэрбээр энэ сарын 9-нд шинжилгээний хариу нь эерэг гарсан бол ээжийнх нь хариу сөрөг гарчээ. Түүний хувьд Баянзүрх дүүргийн харъяалалтай атал Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ээжтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж буй. Уг нь дүрэм журмаараа бол харъяаллын дагуу дүүргийнхэээ эмнэлэгт хэвтэх ёстой. Тэрбээр “Covid-19 халдвар богино хугацаанд хүндэрдэг өвчин гэж сонссон болохоор эерэг гэсэн хариу гарахаар сандарч цочирддог юм билээ.

Сандарсандаа бүх танил руугаа залгаж, эмнэлэгт ээжтэйгээ хамт хэвтэж эмчлүүлээд зургаа хонож байна.  Хэрвээ танилгүй байсан бол гэртээ үхлээ хүлээх байсан байх. Танил талтайдаа л эмнэлэгт хэвтлээ, нуугаад яах вэ. Хатуухан хэлэхэд, танилгүй бол эмнэлэгт ч хэвтэж чадахгүй үхэх юм байна.

Маш олон хүн гэртээ нас барж, эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна шүү дээ. Эмнэлэгт хэвтсэн эргэн тойрны хүмүүс дунд танил талгүй байсан бол үхэх байж гэсэн хүн олон байна” гэлээ.

ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД БИЗНЕС БОЛОВ

Зовлон болохоор лам зоолно гэгчээр цар тахлын үед хувийн эмнэлэг, хувийн лаборатори, дуудлагын сувилагч зэрэг танил тал дагасан бизнес цэцэглэж байна. Наад захын жишээ нь, шинжилгээний цэгүүд тойрсон бизнес борооны дараах мөөг шиг олширсон. Хаа сайгүй хувийн  түргэвчилсэн шинжилгээ, PCR лаборатори бий.

Түргэвчилсэн шинжилгээ 20-35 мянган төгрөг бол PCR  60-90 мянган төгрөгийн үнэтэй. Жишээ нь, би найзтайгаа ойрын хавьтал болж долоо хоногт 2-3 удаа түргэвчилсэн шинжилгээ өглөө гэхэд хамгийн хямдаар нь тооцвол 60 мянган төгрөгийг шинжилгээнд зарцуулж байна. Тэгвэл хоёр долоо хоногт зөвхөн түргэвчилсэн шинжилгээнд багадаа л 120 мянган төгрөгийг зарцуулна.

Нэмэлтээр PCR шинжилгээ өглөө гэхэд гурван удаагийн түргэвчилсэн шинжилгээтэй хамт тооцвол долоо хоногт 120-160 мянган төгрөг зарцуулна. Бусад хүмүүс ч бас хэчнээн төгрөгийн зарлага гаргаж байгааг UBH төвийн  шинжилгээний цэгээс сурвалжлав. Тус шинжилгээний цэг нь өглөө 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг ба түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөг, PCR шинжилгээг 60 мянган төгрөгөөр тус бүр авч байлаа. Өчигдрийн байдлаар тус төвд 16:00 цаг хүртэл 80 гаруй хүн үйлчлүүлжээ. Иргэдийн хувьд долоо хоногт 2-3 удаа түргэвчилсэн шинжилгээ болон баталгаажуулах зорилгоор нэг удаа PCR шинижлгээ өгч байна. Үүнийг тооцвол хамгийн багадаа л 120 мянган төгрөг. Гэтэл нэг өдрийн дотор шинжилгээнд 100 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа хүмүүс ч бий. Тус эмнэлэгт хандаж буй хүмүүс гэхэд л өдөрт 9,6 сая төгрөгийг шинжилгээнд зарцуулж байна гэсэн. Тэгвэл өөр бусад газрыг оролцуулбал зөвхөн шинжилгээнд гэхэд монголчууд нэг өдөрт хэдэн зуун саяар тооцогдох мөнгөө хийсгэж байна.

ЭДИЙН ЗАСАГ СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД МАШ ИХ ДАРАМТТАЙ БАЙНА

Шинжилгээний цэг дээр дугаарлаж буй иргэн Б.СУВДАА: 

-Хоолой сэрвэгнэхээр л айх юм. Манайх нялх хүүхэдтэй болохоор өвдснөө мэдэхгүй халдаачих вий л гэж санаа зовж байна. Тийм болохоор PCR шинжилгээ өгөхөөр дугаарлаж байна. Ер нь байнгын айдас түгшүүртэй байхад дарамттай. Ойр ойрхон шинжилгээ өгч, гэртээ байхад хүртэл санаа зовж тухгүй болдог. Ханиалгах бүрт Covid-19 туссан юм биш биз гэж түгшинэ, эргэлзэнэ. Сэтгэлзүйн хувьд дарамттай байна. Эдийн засгийн хувьд ч тэр түргэвчилсэн шинжилгээг дөрвөн удаа өглөө. PCR шинжилгээтэй хамт тооцвол 140 мянган төгрөгийг л зөвхөн эерэг, сөрөг хариу гарсан эсэхийг мэдэхийн тулд зарцуулж байна.  Түүнтэй адил олон хүн ийм л шалтгаанаар эдийн засаг, сэтгэлзүйгээрээ асар их хохирч байна. Нөгөө тал хотын алслагдсан дүүрэгт амьдарч буй иргэдэд түргэвчилсэн шинжилгээ өгөх, тест авах ч чадал хомс байна. Авлаа гэхэд эдийн засагт нь том дарамт болж байна.

ЗӨВХӨН ШИНЖИЛГЭЭНД 200 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

БЗД-ийн XXI хорооны өрхийн эмнэлгээс бие давхар эхнэртэйгээ  гарч яваа иргэн Ц.МӨНХБАЯР: 

-Улсын эмнэлэгт шинжилгээ өгнө гэдэг оочирлоод ч бүтэхгүй юм билээ. Хувийн эмнэлэгт дөрвөн удаагийн түргэвчилсэн, нэг удаа PCR шинжилгээ өгөхөд л 200 гаруй мянган төгрөг зарцуулж байна. Өрхийн эмнэлэгт нь шинжилгээ авахгүй, өөрөө тестээ авчир гэх шаардлагыг тавьдаг. Өдөр бүр шахам шинжилгээ, эм тарианы зардалд 20-100 мянган төгрөг урсч байна. Улсын эмнэлэгт хоорондоо уялдаа холбоогүй, хүнд сурталтайд нь маш их бухимдалтай байна. Эдийн засгаар ч сэтгэл санаагаар ч маш их хохирч байна шүү дээ. Би өвдлөө гэхэд ажиллах боломжгүй, орлого тасалдана, эм тарианы зардлаа хувиасаа гаргана, сэтгэлзүй хямарна зэрэг маш олон асуудал урган гарч байгаа юм. Хамгийн анх Covid-19 халдвар авч өвдөөд эдгэсэн хүмүүст одоо л атаархаж байна. Эмнэлэг сайхан байх үед ямар ч хүнд сурталгүй эмчлүүлдэг. Гэтэл одоо утсаа авдаг эмч алга. Аль ч газар ялгаагүй бүгд адил. Утсаа авдаггүй болохоор нь өрхийн эмнэлэг оръё гэхэд яах гэж байгаа юм бэ гэж бухимдаад оруулахгүй. Багц нь алга.

МӨНГӨТЭЙ ХҮН ХОВОР, ШИНЖИЛГЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Иргэн Б.ЦОЛМОН: 

Гэр хорооллын иргэдэд ямар мөнгө байх вэ дээ. Мөнгөтэй хүн ховор байхад юун шинжилгээ өгөх. Улсын эмнэлэгт оочирлоод ч нэмэргүй. Шинжилгээ өгч чадахгүй байна. Вакциндаа л хамрагдсан.  Ер нь өвдөөгүй байсан ч дарамттай байна. Хэн ч өвчин авъя гэж бодохгүй.

 

 

 

 

 


Иргэн  Д.ЛХАГВАЖАВ:  

-Хүмүүс оочирлож оочирлож арай гэж шинжилгээ өглөө, өвчин тусах эрсдэлтэй байна гэж ярихыг нь сонсч байсан. Саяхан өөрийн биеэр мэдэрлээ. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгөхийн тулд гурван хоног дугаарлалаа. Өөр улсын эмнэлэг харьяалал заах юм билээ. Ямар ч зохион байгуулалт алга.

 

 

 

 

 


Дарь эх буюу Баянзүрх дүүргийн XXI хороо нь 16 мянга гаруй хүн оршин суудаг. Үүний зургаан мянга орчим нь харьяалалгүй иргэд болохыг тус хорооны өрхийн эмнэлгээс мэдээлэв. Гэсэн ч харъяалал харгалзахгүй иргэдийг үзэж байгаа ч шинжилгээний сорьц хүрэхгүй, 50 хүнээс 5 хүний л сорьц авч байгааг өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн юм. Эмч нарын хувьд ор хүрэлцэхгүй байгаа тул сул ор гарахыг хүлээж, нэн шаардлагатай хүнд өвчтөн, жирэмсэн эмэгтэйчүүдээ эмнэлэгт хэвтүүлж байгааг хэлж байсан билээ. Харин иргэд танил тал, мөнгөний боломж тааруугаас хойш өвдөж хүндэрсэн бол ор олдохгүй, танил талгүй бол гэртээ үхлээ хүлээхээс өөр аргагүй гэдэгт аль хэдийн эвлэрчээ. Тахал тархаж, халдвар авсан иргэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болжээ. Халдвар авсан иргэдийн хэд нь эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс үхэж байгааг мэдэх арга алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 202.179.26.143

Оюухай гэж нэг гочгар нь талбайд хүмүүс цуглуулаад ковид тараагаад байдаг. бизнэс эрхлэгчдийг болохоор 10 хүн цуглаад хоол идье гэхээр хорино, торгоно, зөвшөөрлийг нь цуцлана гээд дарамтлаад байх. шударга л байя талбайд хэдэн мянган хүн цуглаад тэврэлдээд болж байгаа юм бол бүх бизнэсээ адилхан нээ.

Avatar

Зочин 2021-09-17 198.98.59.35

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zzz 2021-09-17 150.129.143.37

Neg l ih emleg emch nariig haraasan humuus aiimr undur hogjiltei ulsad amidardag ym shg daatgala tuldug ntr uhsen b**s 1 jiliin tulsun daatgal chn 1 honinii mahnaas hyamdhan za ugaasa zolbin zantai mongolchuud gedgee medmeer ym

Avatar

Морьтон 2021-09-17 66.181.161.126

Цэвэр геноцид хийж бга төр засаг

Avatar

Зочин 2021-09-17 103.57.92.78

2 3 сарын дотор дахин халдвар аваад байгаа хүмүүсийг хохь нь гэхээс өөх юу ч хэлхэвдээ

Avatar

Зочин 2021-09-17 192.82.81.120

Чи монгол хүн мөн үү.ХОХЬ чинь гэдэг үг чиний толгой дээр нэгэн цагт ирнээ.Тэгэхэд өөрийгөө хохь нь гэж хэлээрэй

Avatar

Зочин 2021-09-17 202.21.108.3

ЭМЯ ны Сайдын мэдэгдсэнээр нэг халдвар авагчид 160 к ын эмийн багц үнэгүй очих төсөв өрхийн эмнэлгүүдэд очжээ. Гэвч шуналт эмч сувилагч нар нэг хүний багцыг 3-5 хүнд тарааж байгаа юм байна, үүн дотроо түргэвчилсэн шинжилгээний тестийг нь 25к аар үнэлж зарж луйврын орлого хийж байна. Өрхийн эмч нарыг цагдаагаас нэн даруй шалгах болсоон.

Avatar

Зочин 2021-09-17 202.126.89.57

өгсөн гэж бүртгээд миний өмнөөс авсан байх.наад л лав юу ч өгөөгүй.
Дуудлагаар үзсэн бас утсаар ярьсны төлбөр гэж 160 багцад оруулахаа болиочээ ичиж үхмээр юм. Очиж үзэх нь ажлаа л хийж бгаа бас үүрэн телефоны компаниуд сүлжээн дотроо үнэгүй ярьдаг биздээ. Эрүүл мэндийн салбар шуналтай эмч ажилчдын балгаар сөнөж бнадөа

Avatar

zar 2021-09-17 192.82.75.188

Ugaasaal bolovsonoor ginatsit hiij baina aaaa

Avatar

зочин 2021-09-17 202.179.26.150

Аливаа алдааг зөв олж улс төржгүй,ард түмнээ бодох хэрэгтэй. Сарангэрэл ч бай,Энхболд ч бай адилхан, Гагцхүү ХӨСҮТ улстөржиж,ажлаа зөв зохион байгуулалт алдагдсан нь харамсалтай. Ер эмнэлгүүдийн зарим хариуцлагагүй дарга нарыг солих хэрэгтэй.

Avatar

зочин 2021-09-17 202.179.26.150

Засгийн газар огцрох гол бишээ.ХӨСҮТ-д цар тахалд сайн ажиллаж сурсан мэргэжлийн баг, групп гаргах хэрэгтэй.ЭМЯ ны нөхөд баг оруулаад ялгаа гарахгүй.ХӨСҮТ-ийн Байгалмаа,Чинбаяр мэргэжлийн түвшинд зохион байгуулалт хийж чадахгүй байна.

Avatar

Зочин 2021-09-17 66.181.178.123

ВАКЦИНДАА ХАМРАГД ХҮН ШИГ БАЙ МАЛ БОЛ БООМ ГАЛЗУУГИИЙН ВАКЦИН ХИЙЧИХМЭЭР ЮМНУУД ИХ БАЙХ ЮМ ХЭНИЙ ӨМНӨӨС ХЭН ХАШГИЧААД БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ ГЭХДЭЭ УЛС ТӨРИЙН ХОРОН САНАА ЯВААД БАЙХ ШИГ БҮГДИЙНХ НЬ ЯНДАНГ НЬ ХӨӨЛЖ ТОГ ЦАХИЛГААН УС ДУЛААНЫГ НЬ ТЭГЛЭЭД ХАРИН Ч ЧАДЛААРАА Л ҮЗЭЖ БАЙНА ХОЁР МАШИН ГЭРТЭЭ ТАВЬЧИХААД ХҮНСНИЙ ХАНГАМЖ АВААД БАС ДЭЭРЭЭС НЬ БЕНЗИН НЭМЭГДЛЭЭ ТАКСИНЫ ҮНЭ ӨСЛӨӨЧ ГЭХ ШИГ ТӨРД Ч ГЭСЭН ХҮНИЙ ХҮСЛИЙГ ХАНГАХ МӨНГӨ ХЯЗГААРТАЙ ШҮҮ ГОМДОГСОД ОО

Avatar

Зочин 2021-09-17 66.181.161.126

Төрийн нэртэй тамга барьсан эрх мэдэлтэн өөрийн сүлжээг үүсгэж мөнгө угааж бна. Нягтлан нярав эмийн сүлжээ эд нарыг баяжуулж өөрийн талын хүмүүсээр хүрээлүүлэн бизнес хийж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хардаг л юи бна. Төр дампуурсан

Avatar

Зочин 2021-09-17 192.82.67.204

ЗАСАГИЙН ГАЗРЫН КОВИДТЭЙ ТЭМЦЭХ БОДЛОГО АРГА ХЭМЖЭЭ БҮХ ШАТАНД ДАМПУУРЧЭЭ. ОРНЫ НАЙМААГ ЯДАЖ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ӨЧИГДӨР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ РҮҮ ЯРИХАД ХАМТ ОЛНООРОО УУЛАНД САЛХИНД ГАРЧ БАЙНА АА ГЭЖ ТАВЛАЖ БАЙЛАА. ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦОРУУЛААД АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ УЛСЫГ ТАВЬА АА.

Avatar

Зочин 2021-09-17 66.181.181.235

Тэгээд яахын чи салхинд гараад бусад нь гарах эрхгүй юу?

Avatar

Зочин 2021-09-17 202.126.89.57

Хүний төлөө л бсан бол цуваад хагасньажиллаад хагас нь ууланд явж болно шдээ

Avatar

Зочин 2021-09-17 192.82.67.204

ЗАСАГИЙН ГАЗРЫН КОВИДТЭЙ ТЭМЦЭХ БОДЛОГО АРГА ХЭМЖЭЭ БҮХ ШАТАНД ДАМПУУРЧЭЭ. ОРНЫ НАЙМААГ ЯДАЖ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ӨРЧИГДӨР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ РҮҮ ЯРИХАД ХАМТ ОЛНООРОО УУЛАНД САЛХИНД ГАРЧ БАЙНА АА ГЭЖ ТАВЛАЖ БАЙЛАА. ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦОРУУЛААД ЯАИЛ ХИЙЖ ЧАДДАГ УЛСЫГ ТАВЬА АА.

Avatar

Зочин 2021-09-17 202.131.245.243

Одоо бол хятад вакцины туршилтанд орсон хүн нэг бүр вирус тээгч болсон шүү дээ. Тэд л шинж тэмдэггүй мөртлөө халдвар тараагаад байгаа юм. Гадуур бөөнөөрөө сүрэглэн хаа сайгүй хамгийн их тэнэж, хамгийн их халдвар тарааж байгаа хүмүүс бол мэргэжлийн хяналт, цагдаагийнхан.

Avatar

Хариулт 2021-09-17 192.82.81.120

Наадах чинь үнэн байхаа

Avatar

9r horoonii irgen 2021-09-17 66.181.161.15

odool yostoi hol horio tawij owchnii golomtoo darj awmaar sanagdah yum tor zasag ard irged ali alin n dojirchihojdee tsar tahal geed baigaa tegsen baital zohitsoj amidarna ch geh shiig onoo owchin tahal n heltei amtai holtei gartai yumuu haashaa yum bas hajuud n dalimduulj mongo oldog biznes delgerch baina geed baigaa zasgiin gazar uok n erhten darhtanguud wakziniihaa hordlogonoos garch chadahgui bainuu oilgohgui yum…

Avatar

иргэн 2021-09-17 112.72.15.210

Ер нь бид зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болсон. Одоо болтол улсын юм үнэгүй, улсаас халамж тэтгэмж өгөх ёстой гэдэг сэтгэлгээгээ болимоор юм. Тэгсэн мөртөө хувийн бизнес, хувийн компанийг үзэн яддаг. Улсын мөнгө гэж байдаггүй, тэр мөнгийг нь тэр үзэн ядаад байгаа хувийн бизмеснүүд чинь төлдөг гэдгийг мэдүүлэх хэрэгтэй

Avatar

иргэн 2021-09-17 66.181.160.56

ЭМЯ, УОК өрхийн эмнэлэгүүд дээр анхаараач, гуйя… Хан-Уул дүүргийн 21-р хорооны Амин тус өрхийн эмнэлэг дээр очоод түргэвчилсэн шинжилгээ өгөөд батлагдаад бхад 86995533 дугаар луу залга гэсэн, энэ дугаар луу залгахад утсаа хэзээ ч авдгүй, өөрөө халууурсан хэвээр очсон. Мэдээж орон сууцны зориулалттай 3 өрөөнд үйл ажиллагаа явуулдаг энэ газар битүү хүнтэй, хүүхэд, хөгшид, жирэмсэн эх, нялх хүүхэдтэй, бас тахир дутуу хүмүүс дундуур орж 5 хоногийн эм авсан,дахиж утсаа аваагүй

Avatar

Зочин 2021-09-17 202.55.191.194

Төр засаг иргэд аль аль нь асуудалтай.

Avatar

Зочин 2021-09-17 202.21.103.158

Хүмүүс дэглэмээ барихгүй байна тийм байж яаж тусахгүй байх вэ дээ. Зай барих тухай бол бүр мартсан, хэлэхээр уурлана. Гадуур явж байхдаа хүмүүсийн үйлдлийг ажиглаж байхад энэ өвчин өөрөө л алга болдоггүй юм бол монголчууд ариун цэвэр дэглэм бариад бууруулна эсвэл арилгана гэвэл ёстой үлгэр.

Avatar

УОК ЭМЯ-с савраа тат 2021-09-17 202.179.25.134

Бид чадамжгүй төр, засагтай улс гэдгийг харж байна.УОК эрүүл мэндийн салбарт хушуу дүрж байна.Эрүүл мэндийн салбар эмнэлгүүд бие дааж ажилламаар байвч УОК гэж учир нь олдохгүй оновчгүй шийдвэр гаргаж. Ажилд нь саад л болж байна

Avatar

Зочин 2021-09-17 103.26.194.94

Цар тахал оороо маш их эдийн засгийн плдагдалд оруулж байгаа. Иргэд оорсдоо хичээх хэрэгтэй!

Avatar

GH 2021-09-17 49.0.142.18

Ogtsoroh hereggui. Ingeed l suircg hevtvel taarna. Bur tartagtaa tulj amaaraa shoroo umheg

Avatar

МАНчингуудын сонголт шүүдээ 2021-09-17 150.129.143.193

ковидоор далимдуулан МАНай хулгайчуудын бизнес цэцэглэж байгаа. энд тэндгүй баахан шинжилгээний бичиг шаардсан хүнд суртлууд. энд тэндгүй түгжрэл гацаа үүсгэсэн ойлгомжгүй байдлууд. ачаа тээвэр гацсан бараа материал өссөн бүгд МАН-ы хулгайчуудын бизнес. монголчууд үхэж сүйрэх нь хүрэлсүг оюунэргүү мэтийн хулгайчуудад асар их ашиг авчирч байгаа.

Avatar

Зочин 2021-09-17 202.21.118.126

Зохицон амьдарна гэж байгаа. Үхэх нь үхээд сэхэх нь сэхээд явцгаая.

Avatar

Зочин 2021-09-17 202.126.89.111

Та тусч байсан уу?

Avatar

Зочин 2021-09-17 202.55.191.194

туссан шүү.

Avatar

Зочин 2021-09-17 66.181.161.115

Хүний амь үрэгдээд байхад наадам хийх нь зохимжгүй гээд NoNaadam-чид нь яриад байсан. Тэгээд хүний амь үрэгдээд байхад шоудаж цэнгээд явах нь хэр зохимжтой вэ?

Avatar

ЧИНГИС 2021-09-17 43.242.242.82

Бизнес бүрэн зогссон тул банкны зээлийг бүрэн зогсоох хэрэгтэй. Санхүүжилтийг гадаадын зээл болон МАНАН-гийнхны сүүлийн 30 жилд улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг давхар улсын орлого болгож шийдэх бүрэн боломжтой. Энийг 2021 оны 9 сарын 31 гэхэд хийж чадахгүй бол УИХ тар!

Avatar

Зочин 2021-09-17 66.181.181.235

Хошин шогийн юм бичих юм

Avatar

Зочин 2021-09-17 192.82.73.22

Түргэвчилсэн оношлуур гээч Д.Сарангэрэл авгайгийн шахаа ёстой худлаа шүү гэдгийг наад эргүү тархиндаа шингэтэл ойлгоцгоо

Avatar

Дорж 2021-09-17 103.26.194.137

Оюун-Эрдэнэ маш муу ажиллаж байна

Avatar

Дорж 2021-09-17 103.26.194.137

Энэ Засгийн газар маш муу ажиллаж байна Хариуцлага тооцох цаг болжээ. Оюун-Эрдэнэ гэх тэнгэрийн юм ярьсан поп бол худлаа юм байна Баатар ахмайгаа нийлж мөнгө хусах даа л гарамгай юм байна ОГЦОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж