Nomadic Masters – эхний өдөр юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Nomadic Masters – эхний өдөр юу болох вэ?

"Nomadic Masters" арга хэмжээ маргааш /2021.09.17/ эхлэх хуваарьтай байгаа билээ. Энэхүү арга хэмжээний эхний өдрийн хөтөлбөрийн талаар та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулья. Өглөө 10:30 цагт хаалга нээгдэж "Nomadic Masters"-ийн үйл ажиллагаа эхлэх бөгөөд 11:00 цагт нээлтээ хийн "MESA"-гийн тэмцээнүүд эхэлнэ. 

"Nomadic Masters" эвентийн хамгийн эхний тэмцээн "Efootball"-ийн төрөл байх бөгөөд финалд шалгараад буй хоёр тамирчин маань эвентийг эхлүүлэн аваргаа тодруулна. Үүний дараагаар "Valorant National Championship"-ийн аваргын төлөөх тоглолт явагдана. "Team Shugden" болон "Trinity" багууд финалд шалгараад байгаа юм. Мэдээж энэхүү тэмцээнүүдэд түрүүлсэн баг нь удахгүй Сингапур улсад зохион байгуулагдах "Global Esports Gaming" тэмцээнд оролцох эрх авахаараа онцлог.

Ийнхүү өдөр 17:00 цагт "Celebrity showmatch" явагдах бөгөөд "MESA"-гийн урилгаар ирж буй олны танил эрхмүүд "virtual racing" тэмцээнд оролцохоор болжээ. Энэхүү тэмцээнд урилгаар комедиан н.Батаа, рэппер н.Энэрэл, Speedy, Жи мобайл ХХК-ны захирал Г.Дашням, "MESA"-гийн ерөнхийлөгч н.Эрдэнэчулуун гэх хүмүүс оролцож, виртуал спортоор хоорондоо өрсөлдөх юм.

Энэхүү гайхалтай тоглолтууд хүүхдийн парк дээр явагдах бөгөөд үнийн хувьд өдрийн 20’000 төгрөг,  гурван өдрөөр багцалж авбал 50’000 төгрөг болж хямдарчээ. 

Энэхүү тэмцээн явагдсаны дараа эхний өдрийн хамгийн сүүлчийн тэмцээн "Mongolian National Championship" эхэлнэ. Тэмцээний хагас шигшээ тоглолт "Lilgun" vs "Kobolds" багуудын тоглолтоор өндөрлөх юм. Хоёр багийн хувьд өмнө нь "MESA Pro Series" дээр учраа таарч "Lilgun" баг 2:0-ийн харьцаатай буулгаж авж байсан бол энэ удаа дахин улсын аварга дээр таарлаа.

М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж