"Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулаач гэж 2018 хүний гарын үсэг цугларсан" | News.MN

"Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулаач гэж 2018 хүний гарын үсэг цугларсан"

"Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулаач гэж 2018 хүний гарын үсэг цугларсан"

"Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулаач гэж 2018 хүний гарын үсэг цугларсан"

Монголын боксын холбоо өнөөдөр/2021.09.16/ мэдээлэл хийж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг дэлхийн аваргын эрхийн төлөө тулалдах болсныг зарлалаа. Тэрбээр эрхийн төлөө энэ жил 21 нас хүрч буй О.Тулгатай тулалдана.

Монголын боксын холбооны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Э.Сайнбилэг:

-Нийгэмд боксчин Э.Цэндбаатартай холбоотой дуулиан шуугиан гарлаа. Үүнтэй холбогдуулан Боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдлаа. Э.Цэндбаатар өөрөө боксын холбоонд өргөдөл гаргасан. Үүнийг уншвал,

“Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон та нартаа баяр хүргэе. Би Токио-2020 олимпийн наадмаас медаль авна гэж очсон боловч жин их хассан, мөн өөрийнхөө хариуцлагагүйгээс болж ялагдсаныг та бүхэн харсан байх. Ялагдсаныхаа дараа нэг хэсэг сэтгэлээр унаж, хямарсан. Монголд ирээд хөдөө явж сэтгэл арай дээрдэж, бэлтгэлдээ ороод байсан юм. Холбооны хурлын дараа найзууд “Гавьяат болсон ойрд уулзаагүй сууя” гээд ийм асуудалд орчлоо. Сорил тэмцээн дөхсөн үед шөнө орой бар цэнгээний газраар явж байсан нь миний буруу. Би зодолдоогүй. Ах нар намайг зодчихсон юм. Өчигдөр ах нартай явж бүх төрлийн шинжилгээ өгсөн. Сая шинжилгээний хариу гарч, намайг ямар нэгэн бэртэл гэмтэлгүй гэсэн. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний сүүлийн сонирхогчийн тэмцээн. Би алтан медаль авч, Монголын боксын хамт олон болон ард түмнийхээ ачийг хариулах хүсэлтэй байна. Би өөрийн 60 кг-даа алт авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Бүх зүйлд би буруутай тул боксын холбоо та бүхнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Та бүхэн сүүлчийн боломж олгон тусална уу. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар” гэжээ.

Мөн Монголын залуучуудын холбоо хүсэлт гаргасан. Тус холбооны зүгээс хэрэв Э.Цэндбаатарт боломж олговол залуучуудын холбоо, боксын холбоотой хариуцлагын гэрээ байгуулна гэсэн. Нийгэмд давалгаа үүсч, иргэд их хандсан. Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулж өгөөч гэж 2018 хүний гарын үсэг цугларсан. Бид дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилоор шалгаруулсан. Түүний жинд “Алдар” нийгэмлэгийн О.Тулга ялсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул бид хуралдаж, О.Тулга болон гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарын хооронд сорил тэмцээн явуулж, ялсан нь дэлхийн аваргад оролцоно. Тулааныг AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын дүрмийн дагуу гурван үе, гурван минутаар явуулна. Таван шүүгчтэй явагдана. Жин 60.00 кг байх ёстой. Нэг грамм ч илүү байх ёсгүй. Тулаан аравдугаар сарын 3-нд Эрдэнэтэд болно. О.Тулга одоо Москвад армийн дэлхийн аваргад оролцож явна. Сая мэдэгдлээ.

Дасгалжуулагч Д.Төрбат:

-Удирдах зөвлөлийн 19 гишүүн хуралдсан. Би Э.Цэндбаатарын дараа дараагийн тэмцээнд оролцох эрхийг хасаагүй байгаа шүү дээ. О.Тулгатай, дасгалжуулагчтай нь ярилцлаа, тохирлоо. Асуудал гарахгүй байх. Тулаанд хэн ялсан нь явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-09-16 202.21.108.14

NYm- baatar bokciin holboonii eronhiilogchooc tatgalzah heregtei Ooriin undcen ajilaa h oligtoi hiij chadahgui ard tumnii dynd ner hund myytai baina ooriigoo oilgoh heregtei ter caidiin ajlaa cain hiih heregtei

Avatar

Иргэн 2021-09-16 103.212.117.244

Энэ залуу өөрөө ч хөөргөн юм, иргэд нь ч хөөргөх юм,жудаггүй, эрээ цээргүй, МУ-ын шигшээд аль ч төрлөөр ийм нөхдүүд баймааргүй л байна

Avatar

Зочин 2021-09-16 66.181.176.84

Хүн зодсон а**х шахсан 2 хүнээ цагдаагийн байгууллага ил тод мэдээллээ өгөөд яваарай.Шалихгүй 2 нусаак

Avatar

Зочин 2021-09-16 64.119.18.197

Улс орны хэмжээнд 4 том бүлэглэл байна гэнээ. Манжийн бодлогыг хэрэгжүүлэгч Ми-ийн бүлэглэл, Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч Эбэ-ийн бүлэглэл, Япон Солонгосын бодлоыг хэрэгжүүлэгч 4 ойрдын бүлэглэл, Оросын бодлогыг хэрэгжүүлэгч хэн ч яахав бүлэглэл гэнээ. Манжийн бодлогыг хэрэгжүүлэгчид төрийн алба хүний нөөцийг самууруулагчид, хятад бодлого хэрэгжүүлэгчид сенсаац дэгдээж сэтгэлийг үймүүлэгчид, урлаг спорт соёлыг самрагч 4 ойрад, удам угсааг бузарлагч хэн ч яахавынхан нохойтож дуусдаггүй гэнэ дээ

Avatar

Зочин 2021-09-16 202.179.25.50

ЯАЦРСАН УЛС ОРОН БЭЭ…

Avatar

Зочин 2021-09-16 192.82.74.106

НОВШИЙН ПАЦАН

Avatar

Зочин 2021-09-16 202.126.90.116

Аиар амар гудамжны гарын үсгээр асуудлаа шийдээд яваарай цаашид

Avatar

amjiltad hureh arguudaas 2021-09-16 202.55.188.42

arhi tamhi sogtuuruulah undaa ni hunii bied mash hortoi uchraas hunii bieiin ed esuudiig uhuulj bdag ym tiimees tamirchin hun arhi tamhi sogtuuruulah undaa hereglesen l bol hichneen beltgel hiisen ymarch zaluu tamirchin bsan temtseen uraldaand ydarch sulidaad amjilt gargaj chaddaggui ym tiimees mongolchuud minee ene muuhai arhi tamhi sogtuuruulah undaanaas l hol baitsgaaya tegj baij l bid amjiltad hurne shu de

Avatar

Зочин 2021-09-16 66.181.187.146

Цэндээ хүүд амжилт

Avatar

Зочин 2021-09-16 192.82.76.158

2000 хүний нүүрийг эхлээд Тулгыг ялж аврана Дараа нь дэлхийн аврагаас медаль авч байж нүүрийг нь тахална Алт абвал ардын баатар болно. Шагналт байр хүртвэл шалны алчуур болно. Ямар ч шалтаг хэлсэн 2000 хүний нүүрийг медаль л аврана. Цуснаас хориотой бодис илэрбэл зүгээр л эх орондоо ирээд хэрэггүй Цагаачилж амьдрана яана даа яана Тэвчиж өнгөрөөд дараагийн тэмцээнд биеэ бэлдээд орох байсын

Avatar

Сайд Нямбаатар гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн тул боксын холбооны удирдлагаас сайн дураараа зайлах хэрэгтэй 2021-09-16 202.21.100.210

Төрийн удирдлагын зангаргатай байх хэрэгтэй Нямбаатар сайдаа. Монголын боксын холбоо аливаа асуудлыг бүх талаас тунгааж шийдвэр гаргаагүй бүдүүлэг алдаа гаргаж хүнийг хохироосон тул одоо бзрэн бүрэлдхүүнээрээ огцрорх хэрэгтэй. Гаргасан шийдвэрээсээ буцан гэдэг өөрийнхөө алдааг нотолсон шинжийг агуулдаг тул одоо Нямбаатар сайд боксын холбооны ерөнхийлөгчөө орхисон дээр шүү дээ

Avatar

Зочин 2021-09-16 192.82.68.44

Хогийн хар тамихчинг Түвшинбаяр шиг хүн алтал нь хөөргөж хэрэггүй

Avatar

Зочин 2021-09-16 5.183.209.217

!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

иргэн 2021-09-16 202.9.46.222

Энэ залууг зэрлэгээр зодсон нөхдүүд хуулийн ямар хариуцлага хүлээж байгаа вэ. Дургүй хүнээ зодоод байж болох юм уу?

Avatar

Сок 2021-09-16 202.126.89.242

Ёстой жавхлан юм да. Захын нохой шүү дэ

Avatar

иргэн 2021-09-16 202.179.27.230

уг нь Зөв л шийдвэр гэргаж, гэхдээ Боксын шүүлт Булхай Луйвар ихтэй байдаг шүү дээ, Цэндбаатарыг Шүүлтээр унагаахыг Хэн ч үгүйсгэхгүй ш дээ, Монголын Боксын холбооны Удирдах зөвлөл гэж хамгийн Хөгийн нөхдүүдээр Удирдуулсан, хамгийн Новшийн , хамгийн Хөгийн эрчүүдээр бүрдсэн Намчидын холбоо болж хувиржээ,

Avatar

Зочин 2021-09-16 43.242.243.82

Юун зөв юм бэ. Шийдвэр гаргасан шийдвэрээсээ буцсан ийм л ллрууд байна. Сүүлчийн, нэг удаа гэж юу байдгийн. Соц үеийн үлдэгдлүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж