"Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулаач гэж 2018 хүний гарын үсэг цугларсан"

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

"Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулаач гэж 2018 хүний гарын үсэг цугларсан"

"Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулаач гэж 2018 хүний гарын үсэг цугларсан"

Монголын боксын холбоо өнөөдөр/2021.09.16/ мэдээлэл хийж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг дэлхийн аваргын эрхийн төлөө тулалдах болсныг зарлалаа. Тэрбээр эрхийн төлөө энэ жил 21 нас хүрч буй О.Тулгатай тулалдана.

Монголын боксын холбооны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Э.Сайнбилэг:

-Нийгэмд боксчин Э.Цэндбаатартай холбоотой дуулиан шуугиан гарлаа. Үүнтэй холбогдуулан Боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдлаа. Э.Цэндбаатар өөрөө боксын холбоонд өргөдөл гаргасан. Үүнийг уншвал,

“Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон та нартаа баяр хүргэе. Би Токио-2020 олимпийн наадмаас медаль авна гэж очсон боловч жин их хассан, мөн өөрийнхөө хариуцлагагүйгээс болж ялагдсаныг та бүхэн харсан байх. Ялагдсаныхаа дараа нэг хэсэг сэтгэлээр унаж, хямарсан. Монголд ирээд хөдөө явж сэтгэл арай дээрдэж, бэлтгэлдээ ороод байсан юм. Холбооны хурлын дараа найзууд “Гавьяат болсон ойрд уулзаагүй сууя” гээд ийм асуудалд орчлоо. Сорил тэмцээн дөхсөн үед шөнө орой бар цэнгээний газраар явж байсан нь миний буруу. Би зодолдоогүй. Ах нар намайг зодчихсон юм. Өчигдөр ах нартай явж бүх төрлийн шинжилгээ өгсөн. Сая шинжилгээний хариу гарч, намайг ямар нэгэн бэртэл гэмтэлгүй гэсэн. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний сүүлийн сонирхогчийн тэмцээн. Би алтан медаль авч, Монголын боксын хамт олон болон ард түмнийхээ ачийг хариулах хүсэлтэй байна. Би өөрийн 60 кг-даа алт авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Бүх зүйлд би буруутай тул боксын холбоо та бүхнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Та бүхэн сүүлчийн боломж олгон тусална уу. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар” гэжээ.

Мөн Монголын залуучуудын холбоо хүсэлт гаргасан. Тус холбооны зүгээс хэрэв Э.Цэндбаатарт боломж олговол залуучуудын холбоо, боксын холбоотой хариуцлагын гэрээ байгуулна гэсэн. Нийгэмд давалгаа үүсч, иргэд их хандсан. Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулж өгөөч гэж 2018 хүний гарын үсэг цугларсан. Бид дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилоор шалгаруулсан. Түүний жинд “Алдар” нийгэмлэгийн О.Тулга ялсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул бид хуралдаж, О.Тулга болон гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарын хооронд сорил тэмцээн явуулж, ялсан нь дэлхийн аваргад оролцоно. Тулааныг AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын дүрмийн дагуу гурван үе, гурван минутаар явуулна. Таван шүүгчтэй явагдана. Жин 60.00 кг байх ёстой. Нэг грамм ч илүү байх ёсгүй. Тулаан аравдугаар сарын 3-нд Эрдэнэтэд болно. О.Тулга одоо Москвад армийн дэлхийн аваргад оролцож явна. Сая мэдэгдлээ.

Дасгалжуулагч Д.Төрбат:

-Удирдах зөвлөлийн 19 гишүүн хуралдсан. Би Э.Цэндбаатарын дараа дараагийн тэмцээнд оролцох эрхийг хасаагүй байгаа шүү дээ. О.Тулгатай, дасгалжуулагчтай нь ярилцлаа, тохирлоо. Асуудал гарахгүй байх. Тулаанд хэн ялсан нь явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж