Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг зодсон, холбооноос хөөсөн гэх асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Тэрбээр холбооноос хөөгдсөнөөр Бельградад болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх боломжгүй болсон юм. Түүний жинд тус тэмцээнд боксчин О.Тулга явахаар болсон. Харин Э.Цэндбаатар сүүлийн удаа өөрт нь боломж олгож, ДАШТ-д оролцохыг зөвшөөрөөч хэмээн хүсэлт гаргаж, О.Тулгатай халз өрсөлдөх санал тавьсан юм. Түүний санал, хүсэлтийг олон нийт ч ихээр дэмжиж, гарын үсэг хүртэл цуглуулсан юм. Улмаар хоёр тамирчны дунд сорил тэмцээн явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэснээ Боксын холбооны удирдах зөвлөл өнөөдөр танилцууллаа.
🔴 ШУУД МУГТ Э.Цэндбаатар, О.Тулга нар ДАШТ-ий эрхийн төлөө халз тулалдана.#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Thursday, September 16, 2021
ДАШТ-ий эрхийн төлөө тулалдах болсон Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн н.Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа" гэж хэлээд "Би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно. Хүндэтгэсэн Э.Цэндбаатар" гэжээ.
Холбоотой мэдээ