Аймгийн орон нутгийн 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглах Prius маркын 2, туулах чадвар сайтай дунд оврын жийп автомашин 2, нийт 4 автомашин худалдан авсныг өнөөдөр буюу 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гардуулан өглөө.
Коронавируст халдвар (Covid-19)-ын шинжилгээ авах, халдвар авсан өвчтнүүдэд эм тариа, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх, тээвэрлэх зэрэгт ашиглах автомашины хүрэлцээ дутмаг байгааг харгалзан үзэж аймгийн төв Хэрлэн суманд ажиллах хариу арга хэмжээний багт ашиглах 2 автомашин, Баянтүмэн, Чойбалсан сумдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалтаар тус бүр 1 автомашиныг хуваарилсан байна.
Холбоотой мэдээ