Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагдлаа


Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.

“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар  нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161700 хүүхэд, 10520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2 настай 487 хүүхэд, 3-5 настай 10422 хүүхэд, 6-11 настай 11104 хүүхэд, мөн жирэмсэн эмэгтэй 37 /0,4%/ буюу нийт 22050 /12,8%/ иргэнийг дархлаажуулсан байна.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийнэ.

Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв,  тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж