Covid-19-өөр өвдсөн иргэд 160 мянган төгрөгийн багц авна

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр өвдсөн иргэд 160 мянган төгрөгийн багц авна

Covid-19-өөр өвдсөн иргэд 160 мянган төгрөгийн багц авна

Өрхийн эмнэлгүүд халдварын "улаан бүс" болж, ажиллах хүний нөөц багасч ачаалал нь эрс нэмэгджээ. Өвдсөн болон хавьтал болсон иргэдэд шаардлагатай анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн санхүүжилт авч байгаа. Хуучин Эрүүл мэндийн яамнаас зардлыг хариуцаж гаргадаг байсан бол одоо эмнэлгүүд ЭМДЕГ-аас үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө авах зохицуулалттай ажиллаж байна. Гэсэн ч халдварын эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаагаас болж өрхийн эмнэлгийн эмч, сувилагчид хамгийн их эрсдэлд өртөж байгаа аж.

Covid-19-ийн тусламж, үйлчилгээ хариу арга хэмжээний багт нийслэл болон орон нутгийн хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, мэргэжилтэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд олгох эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг 70 мянган төгрөг байсныг 160 мянган болгож нэмэгдүүлсэн. Тэгвэл 160 мянган төгрөгийн багцад ямар зардлууд шингэсэн болохыг танилцуулж байна. Үүнд:

  • Хоёр удаагийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө -10 мянган төгрөг
  • Хамгаалах хувцас, хэрэглэл- 20 мянган төгрөг
  • 10 хоногийн турш өдөр хоёр удаа утсаар ярих төлбөр -20 мянган төгрөг
  • 24 ширхэг Витамин С /өдөрт хоёр удаа/- 36 мянга 660 төгрөг
  • Витамин D /өдөрт нэг удаа/- таван мянган төгрөг
  • Өвчин намдаах, халуун бууруулах эм -4050 төгрөг
  • Норов 7, Мана 4 багц -31 мянга 983 төгрөг
  • Эмч, сувилагч, жолооч нарын нийлбэр цалингийн урамшуулал -32 мянга 307 төгрөг зэргээр төсвийг тусгаж өгсөн байна.

Иргэдийн зүгээс эдгээр үнэд багтсан үйлчилгээг өрх харилцан адилгүй үзүүлдэгт бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, 160 мянган төгрөгийн багцыг Covid-19-өөр өвдсөн хүн бүрд олгох боломжгүй гэдэг тайлбарыг Өрхийн эрүүл мэндийн төвөөс хэлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж