Өсөн нэмэгдэж, хүчирхэгжиж буй Хятадын түрэмгийлэлтэй тэмцэхийн тулд АНУ, Их Британи, Австрали улсууд орчин үеийн цэрэг армийн дэвшилтэт технологийн туршлага, мэдээллээ хуваалцаж байхаар боллоо. Ингэснээр Австрали хоёр холбоотныхоо туршлагад суурилан анхны цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцоо бүтээх боломжтой болжээ.
Гурван улсын байгуулсан гэрээг Аукус хэмээн нэрлэсэн бөгөөд цэрэг армийн зориулалтаар хиймэл оюун ухаан, квант технологи, цахим техникийг хэрхэн ашиглаж болох тухай нээлттэй санал, туршлага солилцох боломж нээж байгаа аж.
Энэтхэг, Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөлөл, түрэмгийлэл улам ихэссээр, тогтвортой байдлыг алдагдуулж байгаа явдалд сэтгэл зовниж, эсэргүүцэж буйгаараа нийтлэг дээрх гурван улс ийнхүү нэгдсэн нь олон улсын анхаарлыг татах шинэ сэдэв болж байна.
Дээрх гэрээний үр дүнд Франц маягийн шумбагч онгоцыг Австрали улсад бүтээхээр тохиролцжээ. Тэгэхдээ нийт 12 шумбагч онгоцыг 50 тэрбум австрали доллараар үйлдвэрлэхээр болжээ.
Эх сурвалж: BBC RT
Холбоотой мэдээ