Химийн бодисоор "хуйхалсан" сүүлийг МХЕГ-аас шалгана

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Химийн бодисоор "хуйхалсан" сүүлийг МХЕГ-аас шалгана

Химийн бодисоор "хуйхалсан" сүүлийг МХЕГ-аас шалгана

Олон нийийн сүлжээнд нэгэн иргэн “Хуйхалсан хонины толгой нэг килограмм нь 35 мянган төгрөгөөр зарж байна” гэсэн пост оруулжээ. Үүний дагуу иргэд гомдол гаргаж, химийн бодисоор хордсон байж магадгүй хэмээн хардаж, холбогдох албаны хүмүүсийг шалгалт явуулахыг хүссэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэний цахим сүлжээнд оруулсан мэдээллийн дагуу шалгалт хийх боломжгүй. Бид олон нийтийн сүлжээнд оруулсан тус мэдээллийг харсан. Гэхдээ ямар хаягнаас тус зар мэдээллийг оруулсан эсэхийг эхэлж тогтооно. Улмаар иргэний гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийнэ. Хүнстэй холбоотой асуудлыг тухайн дүүргийн мэргэжлийн хяналтын газар хийдэг.

Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид иргэн сэжигтэй санагдсан бүтээгдэхүүнээ авч очоод шинжлүүлэх боломжтой гэсэн үг. Бид иргэний гомдлыг барагдуулах үүрэгтэй. Одоогоор тус асуудлыг шалгах явц эхлээгүй байна гэлээ.

Хонины хуйхалсан сүүл, толгой зардаг иргэн “Мал амьтны үсийг унагахдаа өдөржин үс зумлагч бодистой усанд битүү резинэн бээлийтэй гар, хөлөө дүрж үсийг зумласны дараа шар хайрс тогттол нь газаар шарж төөнөдөг” гэсэн нь эрүүл ахуйн чанар хангахгүй гэж иргэд шүүмжилсэн. Тус асуудлыг иргэний гомдол мэдээллийн дагуу МХЕГ-аас албан шалгалт явуулна гэдгээ хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
11
БурууБуруу
7
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж