WeChatPay мерчантаар элсэх боломж | News.MN

WeChatPay мерчантаар элсэх боломж

WeChatPay мерчантаар элсэх боломж

Бизнес эрхлэгч байгууллага, хувь хүн танд таатай мэдээ дуулгая.

Дэлхийн өнцөг булан бүрээс харилцагчид нэгдсэн Хятад Улсын хамгийн алдартай WeChat мессенжер программд суурилсан “WeChatPay” олон улсын төлбөр хүлээн авах үйлчилгээнд Монгол улсаас анх удаа Худалдаа, хөгжлийн банк нэгдээд байна.

Энэхүү үйлчилгээ нь Пос терминал, Васко төхөөрөмж зэрэг ямар нэгэн нэмэлт төхөөрөмж шаардахгүй бөгөөд гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмж дээр суулгасан “TDB POS” аппликейшнээр дамжуулан БНХАУ-ын хэрэглэгчдээс олон улсын төлбөр тооцоог хүлээн авах боломжтой шинэ төрлийн ухаалаг төлбөрийн шийдэл юм.

Гаднын жуулчид болон бизнес эрхлэгчдийн төлбөр тооцоог Та болон танай байгууллага хүлээн авдаг бол өөрийн гар утас болон таблетаар илүү хялбар, хурдан шуурхай, ямарваа нэгэн ханшийн эрсдэлгүйгээр хүлээн авах боломжтой.

Үйлчилгээний давуу талууд :

  • Төлбөрийн карт ашиглахгүй;
  • ПОС терминал, васко төхөөрөмж шаардлагагүй;
  • Гүйлгээний лимитгүй;
  • Гар утас болон таблет ашиглан төлбөр хүлээн авах зэрэг олон давуу талтай, харилцагчдад ойртсон төлбөрийн үйлчилгээ юм.

ХХБ-ны WeChatPay мерчантаар элсэх боломж бизнес эрхлэгч хэн бүхэнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүйгээр элсэх боломжтой.

Та https://www.cardcentre.mn/posrequest/ холбоосоор хандаж онлайнаар хүсэлтээ илгээхэд л хангалттай.

Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1977 утсаар лавлаарай.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж