Талибууд ЗХУ-д үйлдвэрлэсэн баллистик пуужингууд олжээ | News.MN

Талибууд ЗХУ-д үйлдвэрлэсэн баллистик пуужингууд олжээ

Талибууд ЗХУ-д үйлдвэрлэсэн баллистик пуужингууд олжээ

Талибууд ЗХУ-д үйлдвэрлэсэн баллистик пуужингууд олжээ

Талибууд өөрсдийг нь эсэргүүцэж буй хамгийн сүүлийн муж болох Панжширийн дайчдыг дарж, нутгуудыг нь хэсэг хэсгээр эрх мэдэлдээ оруулсаар явна. Тэр явцдаа талибууд Панжшир хөндийгөөс ЗХУ-д үйлдвэрлэсэн хэд хэдэн баллистик пуужин олжээ. Гэвч тэр пуужингууд хэтэрхий хуучирсан учир ашиглах боломжгүй болжээ.

Цахим орчинд тарсан дүрс бичлэг, зургуудаас үзвэл, пуужингууд Панжшир голын сав газраас олдсон аж. Бичлэгээс харвал, тэнд дор хаяж 10 орчим ойрын тусгалт Луна-М (НАТО-ын нэрлэдгээр FROG-7), 10 орчим дундын тусгалт R-17 Илбрус (НАТО-ын нэрлэдгээр Scud B) байжээ.

Мөн тус пуужингууд тэр байрандаа маш олон жил зориулалтын бус орчинд хадгалагдсан бололтой, тоосонд дарагдаж, будаг нь халцарсан харагдана. Түүнээс гадна хэд хэдэн баллистик пуужингийн хошуунууд олдсон нь хайрцагт хадгалагдаж байснаараа арай дээр байдалтай байжээ.

ЗХУ-ын 1960-аад онд үйлдвэрлэсэн дундын тусгалт "Scud B" бол хэд хэдэн төрлийн хошуу тээвэрлэж, 300 км хүртэл зайнд онох чадалтай пуужин юм. Харин "FROG-7" бол 70 км хүртэл зай туулдаг ойрын тусгалт пуужин.

Эдгээр пуужингууд 1980-аад онд социалист Афганы засгийн газарт ЗХУ-аас ирсэн гэдэг. Гэвч 1990-ээд оны эхэнд задарснаас нь хойш дээрх  пуужингууд Панжширийн Ахмад Шах Массудаар удирдуулсан зэвсэгт бүлэглэлүүдийн гарт орсон билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-16 5.183.209.217

>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Заагч 2021-09-16 202.9.46.62

Ердийн л пружин байна шт тэнэг Арарат малаа 300 км-т ямар юмны балластик пружин байдаг юм юм унш судал тэнэг сэтгvvлчинцэрээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж