Талибууд өөрсдийг нь эсэргүүцэж буй хамгийн сүүлийн муж болох Панжширийн дайчдыг дарж, нутгуудыг нь хэсэг хэсгээр эрх мэдэлдээ оруулсаар явна. Тэр явцдаа талибууд Панжшир хөндийгөөс ЗХУ-д үйлдвэрлэсэн хэд хэдэн баллистик пуужин олжээ. Гэвч тэр пуужингууд хэтэрхий хуучирсан учир ашиглах боломжгүй болжээ.
Цахим орчинд тарсан дүрс бичлэг, зургуудаас үзвэл, пуужингууд Панжшир голын сав газраас олдсон аж. Бичлэгээс харвал, тэнд дор хаяж 10 орчим ойрын тусгалт Луна-М (НАТО-ын нэрлэдгээр FROG-7), 10 орчим дундын тусгалт R-17 Илбрус (НАТО-ын нэрлэдгээр Scud B) байжээ.
Мөн тус пуужингууд тэр байрандаа маш олон жил зориулалтын бус орчинд хадгалагдсан бололтой, тоосонд дарагдаж, будаг нь халцарсан харагдана. Түүнээс гадна хэд хэдэн баллистик пуужингийн хошуунууд олдсон нь хайрцагт хадгалагдаж байснаараа арай дээр байдалтай байжээ.
ЗХУ-ын 1960-аад онд үйлдвэрлэсэн дундын тусгалт "Scud B" бол хэд хэдэн төрлийн хошуу тээвэрлэж, 300 км хүртэл зайнд онох чадалтай пуужин юм. Харин "FROG-7" бол 70 км хүртэл зай туулдаг ойрын тусгалт пуужин.
Эдгээр пуужингууд 1980-аад онд социалист Афганы засгийн газарт ЗХУ-аас ирсэн гэдэг. Гэвч 1990-ээд оны эхэнд задарснаас нь хойш дээрх пуужингууд Панжширийн Ахмад Шах Массудаар удирдуулсан зэвсэгт бүлэглэлүүдийн гарт орсон билээ.
Missiles found in central #Panjshir during #IEA search ops. Big one. Looks like mid range stuff, similar to Tochka but military experts would know better #Afghanistan pic.twitter.com/F4aNU2f5TC
— Abu Drexy Khorasani (Drexy Baba) (@RisboLensky) September 14, 2021
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ