Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Энэ амралтын өдрүүдийг гэртээ уйдаж, хийцгүүрч өнгөрөөхөөргүй гайхалтай арга хэмжээнүүд биднийг хүлээж байгаа билээ. Учир нь Digital Nation, Nomadic Masters гэх дижиталчлалын эрин үеийг биеэрээ мэдрэх том боломж олдож байгаа юм.

Уг эвентүүд дээр  дрон болон гэрлийн шоу мөн испортын тэмцээнүүд гэх мэт сүүлийн хэдэн жилдээ хараагүй гайхалтай арга хэмжээнүүд болохоор төлөвлөгдөөд байгаа аж.

Энэхүү олон арга хэмжээнүүдээс хүмүүсийн хамгийн их сонирхол татаж буй нь celebrity showmatch буюу холимог оддын тоглолт юм. Тодруулбал олны танил эрхмүүд MESA-гийн урилгаар ирж дота2-ийн төрлөөр хоорондоо нөхөрсөг тоглолт хийх бөгөөд энэхүү celebrity match-д оролцох 10 хүн албан ёсоор зарлагдсан байна. Уг celebrity match дээр урилгаар:

 Gremix

CTS

Чойжоо 

Комедиан Содоо

Ebo (Vandebo)

Tenne

AM-C

Sekstsagaanbogd

Санжаадорж

Molpedia Ганаа

гэх олны танил эрхмүүд орохоор болжээ. Gremix, AM-C, Ebo, Чойжоо нарын хувьд өмнө нь MESA-гийн зохион байгуулсан Electronic Sports Festival-ийн холимог оддын тоглолтод орж байсан бөгөөд Чойжоог бид хэр сайн дота тоглодог болохыг харж байсан билээ.

Харин энэ удаа оролцогчид маань сугалаа сугалан хоёр багт хуваарилагдаж, хэн түрүүлж хоёр хожсон нь ялагч болох юм.

Багийн бүрэлдэхүүний хувьд Gremix, AM-C, Ганаа, Sekstsagaanbogd, Tenne нар нэг баг болсон бол CTS, Ebo, Содоо, Чойжоо, Санжаа нар хоёрдугаар баг болж хоорондоо тоглохоор болсон байна. 

Монголд ирээд удаагүй байгаа Санжаа хуучин хамтлагийн гишүүн Tenne-гийн өөдөөс хэрхэн тоглох бол Gremix, CTS хоёрын хэн нь илүү gamer вэ гэх олон асуултын хариултыг бид Nomadic Masters эвент дээр харж болох юм.

Энэхүү арга хэмжээ нь Nomadic Masters-ийн хоёр дахь өдөр буюу 18-ны өдөр хүүхдийн парк дээр 15:00 цагт зохион байгуулагдах юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж