LAN-гийн тоглолтод тавтай морил

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

LAN-гийн тоглолтод тавтай морил

Сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаад буй мэдээ бол яалт ч үгүй энэ амралтын өдрүүдэд явагдах MESA-гийн зохион байгуулж буй Nomadic Masters тэмцээн билээ. MESA Pro Series тэмцээн дөнгэж өндөрлөөд удаагүй байхад испортын холбооноос олон улсын тэмцээн Монголд болно хэмээн мэдээлж шуугиан тариад байсан юм.

Ингээд төд удалгүй олон улсаас Dendi-ээр ахлуулсан B8 Esports, DOTA2 Champions League-т Европын багуудыг тэргүүлж буй V-Gaming, Goddam-аар ахлуулсан Khan, Европын upper division-ийн PuckChamp, азийн upper division-ийн Execration

багууд хүрэлцэн ирэхээр төлөвлөгдөж байна гэсэн шуум гарч олны анхааралд орж эхлээд байсан билээ. Испорт сонирхогч хүүхэд залуусд ч Dendi, Desperate гэх дэлхийн шилдэг тоглогчдыг дэргэдээс нь үзэх том завшаан гарсанд туйлын их баяртай байсан бол уу.

Харамсалтай нь  9 сарын 9-ны өдөр тус багууд Казакстаны Алмати хотоос Улаанбаатар руу нисэх байсан боловч Казакстаны талаас Hunnu Air-ийн MR 412 нислэгийг коронавирусын дэгдэлтийн улмаас нислэгийг нь хорисноор тамирчид тэмцээндээ амжиж оролцох боломжгүй болсон юм. 

Ийнхүү тэмцээн цуцлагдах болов уу, дотоодын тэмцээн явагдах бол уу гэх олон асуултууд үзэгчдийн хувьд үлдээд байсан юм. Гэвч MESA тэмцээнээ цуцлахгүй одоо үргэлжлэн явагдаж буй Mongolian National Championship тэмцээний хагас шигшээ болоод финалын тоглолтыг lan-гийн байдлаар зохион байгуулна хэмээн мэдээлж испорт сонирхогч хүүхэд залуусыг баярлуулсан билээ. Учир нь сүүлийн хоёр жил цар тахлын үүднээс lan-гийн тоглолт нэг ч явагдаагүй учраас үзэгчдэд дотоодын супер тоглогчдын гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзнэ гэдэг сайхан мэдээ байсан бол уу. Бас дээр нь эмэгтэй dota төрөл анх удаагаа орж байгаа гэдгээрээ энэхүү тэмцээн тун онцлог байлаа.

Эцэст нь хүлээлт дуусаж Mongolian National Championship тэмцээний аварга баг тодроход хэдхэн хоног үлджээ. Урьдчилсан шатны болоод шөвгийн тоглолтууд дуусаж хагас шигшээд сүүлийн үед дотооддоо Дотагийн төрлөөр ноёрхоод буй Lilgun баг босоо хэвээрээ байгаагаа батлан хамгийн эхний эрхээ авсан юм. Lilgun багийн хувьд MESA-гийн сүүлд зохион байгуулсан MESA Pro Series тэмцээнд түрүүлэн Израйлруу дэлхийн аваргын тэмцээнд орох эрхийг авсан бөгөөд сүүлийн хоёр жил олон улсад маш сайн тоглолтыг үзүүлээд байгаа баг билээ. 

Мөн хагас шигшээд анх Infinity Gauntlet нэрээр гарж ирж байсан Kobolds баг шалгарлаа. Тэдний хувьд сүүлд зохиогдсон MESA Pro Series тэмцээн дээр маш том найдлага тавьж байсан хэдий ч Draingang багт хожигдон тэмцээнийг эрт өндөрлүүлсэн юм. Харин энэ удаа бэлтгэл тун сайтай байгаагаа харуулж ядах юмгүй хагас шигшээ шатны эрхээ авлаа. 

Харин хагас шигшээ шатны үлдсэн ганц эрхийг энэхүү тэмцээний битүү морьд гэгдээд байгаа ARAR баг авж чадлаа. Яагаад битүү морьд гэсний учир нь ARAR баг нь энэхүү тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт дээр багаа бүрдүүлэн орсон бөгөөд өчигдөр ING багийг хожсоноор Nomadic Masters эвэнт дээр аваргын төлөө тоглох эрхээ авж чадлаа. Энэхүү багийн хувьд хуучин wanted багийн тоглогч Bell-г багтаа нэгтгэж чадсан бөгөөд Tugsuuse, Ikigai, Kirari гэх чадварлаг тоглогчид ихтэй тун сайн баг юм.

Энэхүү тэмцээний онцлог нь түрүүлсэн баг удахгүй Сингапур улсад зохион байгуулагдах Global Esports Gaming тэмцээний эрх авах бөгөөд Lilgun баг аваргаа батлах уу, Kobolds баг сайжирч байгаа гэдэг ээ харуулах уу, байгуулагдаад удаагүй ARAR баг хэр ирээдүйтэй баг вэ гэдгээ харуулах уу гэх асуултын хариултыг бид Nomadic Masters тэмцээн дээр харах юм.

Энэхүү тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 09 сарын 17,18,19-ны өдрүүдэд явагдах бөгөөд дотоодын гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж та бүхэнд олдож байна.

                                             М.Пүрэвдорж

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж