Голомт банк иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” хадгаламжийн урамшуулалт аяныг зохион байгуулж байна. “Витамин ₮” аяны азтануудыг долоо хоног бүрийн Баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудсуудаар шууд лайв хийж нийт 102 азтай харилцагчийг тодруулна. Харин энэхүү аяны эхний азтанууд 9-р сарын 10-ны өдөр тодорлоо. Энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy buds PRO, И-Март худалдааны төвийн эрхийн бичиг зэрэг нийт 6 хонжворын эздийг тодруулсан юм.
Бид зарим азтануудтай ярилцаж, тэдний сэтгэгдлийг хуваалцлаа.
Б.ЭРДЭНЭСҮРЭН: ШААРДЛАГАТАЙ ҮЕД ХЭРЭГЛЭХ ТӨСӨВТЭЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ХУРИМТЛАЛЫН ДАВУУ ТАЛ
-Юуны өмнө азтан болсонд баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-За баярлалаа. Намайг Б.Эрдэнэсүрэн гэдэг.
-Та “Витамин ₮” аянд хэрхэн оролцож, ямар хонжворын эзэн болсон бэ?
-Манай охин Э.Ундрах Голомт банканд хадгаламжтай юм л даа. Охин маань Швейцарт байдаг. Хадгаламждаа сар бүр тэндээсээ орлого хийдэг нь Galaxy TAB S6 Lite-ийн азтан болсон байна. Би өнөөдөр охиныхоо өмнөөс энэ шагналыг нь авахаар ирсэн.
-Охин нь Голомт банканд хадгаламж нээгээд удаж байна уу? Танай гэр бүл анх хэзээ Голомт банкны харилцагч болж байсан бэ?
-Анх 2010 онд миний охин хадгаламж нээн Голомт банкны харилцагч болж байлаа. Би ч ялгаагүй тэр үеэс Голомт банкны харилцагч болсон. Үйлчилгээ нь түргэн шуурхай, утсаараа болон гадаадаас бүх үйлчилгээгээ саадгүй авч болдог нь их таалагддаг.
-Та хуримтлалтай байхын давуу талыг юу гэж боддог вэ?
-Үр хүүхдэдээ үлдээх мөнгө, төгрөгтэй байх, шаардлагатай үед хэрэглэх төсөвтэй байна гэдэг нь давуу тал юм уу даа. Тийм учраас би ч, миний охин ч Голомт банканд хугацаатай хадгаламж нээлгэсэн.
М.ХУРЦБИЛЭГ: ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛААД АЗТАН БОЛСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА
-Сайн байна уу? “Витамин ₮” урамшуулалт аянд оролцож азтан болсонд баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг Мягмарсүрэнгийн Хурцбилэг гэдэг. Би 21 настай. Саяхан ШУТИС-ийг төгссөн.
-“Витамин ₮” аяны азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцаач? Ямар шагналын эзэн болсон бэ?
-Би И-мартын худалдан авалтын эрхийн бичиг хожсон. Анх удаа л азтан болж үзлээ. Ер нь “Витамин ₮” гэж хадгаламжийн урамшуулалтай аян болж байгааг мэдэж байсан. Тэгээд Голомт банканд хадгаламжтай хүмүүс маш олон байгаа учир азтан болно гэдэг боломжгүй байх л гэж бодсон. Гэхдээ өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулаад ийнхүү азтан болсондоо маш их баяртай байна.
-Та энэхүү аянд оролцох сугалааны эрхээ хэрхэн авсан бэ?
-Би Голомт банканд төгрөгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгээд аянд оролцох сугалааны эрхтэй болсон. Сугалааны эрхийн мэдээлэл и-мэйлд ирсний дараа аяны талаарх мэдээллийг Голомт банкны пэйж хуудаснаас хайж уншсан юм. Харин сүүлд азтан болсон гээд холбогдоход нь маш их гайхсан.
-Таны хувьд хуримтлал үүсгэж буй том зорилго бий юу?
-Би удахгүй Австрали улсад мастер хамгаалахаар төлөвлөж байгаа. Гадагшаа суралцахад нэлээдгүй зарлага гарах учраас эртнээс хуримтлал үүсгэх зорилгоор хадгалж байна.
П.ОЮУНЦЭЦЭГ: ХУРИМТЛАЛДАА БАЙНГА ОРЛОГО ХИЙЖ БАЙ ГЭЖ ХҮҮХДҮҮДДЭЭ ЗАХИДАГ
-Сайн байна уу? Таныг хэн гэдэг вэ?
-Сайн байна уу? Намайг П.Оюунцэцэг гэдэг.
-“Витамин ₮” аянд охиных нь нэр дээр байдаг хадгаламж азтан болсон юм байна. Ямар хонжворын эзэн болсон бэ?
-И-март худалдааны төвөөс 100,000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг хожсон байна. Баярлалаа.
-Охиныхоо хадгаламжид орлого нэмснээр сугалааны эрх үүссэн байх нь ээ?
-Бид сар бүр 100,000 төгрөг охиныхоо хадгаламжид хийдэг юм. Тэр орлогоос охины нэр дээр сугалааны эрх үүссэн байсан.
-Та хадгаламж нээлгэж, хуримтлал үүсгэснээр охиныхоо ирээдүйд том хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Бусад эцэг, эхчүүдэд хандан хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?
-Хүн чинь гар дээр байгаагаа л үрчихдэг муу зуршилтай. Харин хуримтлал нээгээд, хадгалчихвал хүүхдүүд маань ирээдүйд хэрэгтэй үед, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах мөнгөтэй байна гэж бодохоор сэтгэл тайван байдаг. Тийм учраас байнга л хуримтлалдаа хий гээд захидаг. Одоо би өөрийнхөө хадгаламжийг ч сунгаж, “Витамин ₮” аянд оролцъё гэж бодож байна.
-Тэгээрэй. Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгасан 100,000₮ тутамд 1 сугалааны эрх олгогдох байгаа шүү. Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-За. Голомт банкны хамт олонд бас баярлалаа.