Конор: Келли миний тулааныг хэзээ ч ирээд үзэж болно

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Конор: Келли миний тулааныг хэзээ ч ирээд үзэж болно

Конор: Келли миний тулааныг хэзээ ч ирээд үзэж болно

Алдартай холимог тулаанч Конор МакГрегор MTV телевизийн VMA шагнал гардуулах ёслол дээр поп од Машин Ган Келлитэй шөргөөцөлдсөн. Гэхдээ тэрбээр дээрх явдалд ямар нэг муу юм санаагүй гэдгээ удаа дараа илэрхийлж байна.

Холимог тулаанч, поп од хоёрын сөргөлдөөний шалтгаан одоохондоо тодорхойгүй хэвээр байгаа ч Конор элдэв юм бодоогүй, Келлитэй ямар ч асуудал байхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр зочид буудлынхаа үүдэнд таарсан сэтгүүлчид “Юу болсныг хэлье. Би эрх чөлөөт Нью-Йорк хотод ирээд, улаан хивсний ёслолд оролцож, шагнал гардуулах ёслолд очсон. Тэгээд л болоо. Бүх зүйл зүгээр. Би бүгдэд нь хайртай. Миний тулаануудыг ирж үзээрэй. Хэзээ ч ирж болно. Бүгдэд нээлттэй. Би бүгдийг нь онцгойлон хүлээн авч, тулаанаа үзүүлэх болно” гэж ярьжээ.

Мөн Конор өмнө нь Келлитэй ямар нэг харилцаа байгаагүй гэдгээ илэрхийлж, харин модел Меган Фоксыг бага сага танина гэдгээ хэлсэн байна. Харин эх сурвалжуудын баталж байгаагаар Келли, Фокс хоёр холимог тулааны тоглолтуудыг тогтмол очиж үздэг гэнэ.

Конор “Би тэр залууг танихгүй. Миний тулаануудыг ирж үзэж байсан гэнэ. Гэхдээ би танихгүй. Харин Меган Фокс олон жилийн турш холимог тулаан үзэж байгааг бол мэднэ. Харин тэр залууг бол мэдэхгүй юм. Тиймээс цаашид ч ямар ч асуудал байхгүй. Тулаануудыг минь Келли ирж үзээрэй” гэжээ.

Эх сурвалж: MMAJUNKIE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж