УИХ-ын нөхөн сонгуульд хоёр нэр дэвшигч нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын нөхөн сонгуульд хоёр нэр дэвшигч нэмэгдэв

УИХ-ын нөхөн сонгуульд хоёр нэр дэвшигч нэмэгдэв

Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/  УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг  бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан.   Харин гурван  нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан юм.

УИХ-ын  сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх, мөн өдрөөс өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хугацаанд хоёр нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр СЕХ-нд холбогдох баримт бичгээ ирүүлсэн учраас хүсэлтийг өнөөдөр  хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тодруулбал,  УИХ-ын  сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нарын дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор болов. 

Ийнхүү УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүллээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг  есдүгээр сарын 18-ны өдөр гардуулах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

НЭР ДЭВШИГЧИД 

18 дугаар тойрог

  1. Монгол ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  2. Ардчилсан намаас Батхүүгийн Гарамгайбаатар 
  3. Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн Бархүү 
  4. Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн Чулуунбат
  5. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн Баатаржав
  6. Бие даан нэр дэвшигч Магнайбаярын Чингисхаан

28 дугаар тойрог

  1. Монгол ардын намаас Энхбаярын Батшугар
  2. Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
  3. Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга 
  4. "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын Найдалаа
  5. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын Отгонбаатар
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн Цог
  8. Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
  9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
  10. Бие даан нэр дэвшигч Хадбаатарын Бат-Ялалт 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж