“Байнгын донорын тоо өмнөх оноос 12 хувиар өссөн”

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

“Байнгын донорын тоо өмнөх оноос 12 хувиар өссөн”

“Байнгын донорын тоо өмнөх оноос 12 хувиар өссөн”

Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цус, цусан бүтээгдэхүүний нөөц хомстолд орсон талаар цахим сүлжээнд гарсан. Тэр дундаа IV бүлгийн цусны нөөц дууссан гэдэг мэдээллийг хүмүүс түгээж байна. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдоос тодрууллаа. 

-Өнөөдрийн байдлаар аль нэг эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг хангаж чадахгүйд хүрээгүй. Цахим сүлжээнд түгээж байгаа IV  бүлгийн цусны нөөц дууссан гэдэг бол ташаа мэдээлэл.

Нөөц бага байгаа учраас иргэдийг идэвхтэй цусаа хандивлахыг уриалж манайх мэдэгдэл гаргасан. Цахим сүлжээнд тавигдсан мэдэгдлийг иргэд буруу ойлгож, ЦССҮТ цусны нөөцгүй болсон мэтээр түгээж байна.

Дэлхий нийтэд цусны нөөц буурах эрсдэл үүссэн бөгөөд манай улсын хувьд ч удаа дараагийн хатуу хөл хорио, бүх нийтийн вакцинжуулалт болон улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор цус цуглуулалт буурсан. Цар тахлаас өмнө нь мөн зуны улиралд иргэдийн амралт, хичээл сургууль завсарлаж цусны нөөц бүрдүүлэлтэд идэвх буурдаг. Тиймээс манай төв “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” гурван сарын идэвхжүүлэлтийн аян зарлаж, өрнүүлсэн.

Аяны үр дүнд цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт өмнөх оны мөн үеэс 24 хувиар нэмэгдэж, нийт байнгын донорын тоо 68 хувьд хүрч, өмнөх оноос 12 хувиар өссөн.

Ингэснээр цусны хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, нөөц хомстох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

ӨДӨРТ 100 ХҮРТЭЛХ ДОНОРООС ЦУС ЦУГЛУУЛЖ БАЙЖ НӨӨЦ ХОМСТОХГҮЙ

Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор цусаа өгөх иргэдийн идэвх буурсан. Энэ хүнд үед байнгын доноруудтайгаа холбогдож, урилга явуулж нөөц бүрдүүлэлтийг тогтмол хангаж, бүрдүүлж байна. Өдөрт тогтмол 100 орчим донороос цус цуглуулж байж богино хугацаанд хадгалдаг, хадгалах боломжгүй бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлдэг.

Цусны нөөц бүрдүүлнэ гэдэг бол зөвхөн ЦССҮТ-ийн үүрэг биш. Нийт ард иргэд, байгууллага, цусны доноруудын идэвх оролцооноос хамаарч байдаг.

Тиймээс хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэх нь зүйн хэрэг. Мөн та бүхнээс цусны нөөц бүрдүүлэх ажилд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт ердийн үеийн түвшинд хүрч өсч, цус, цусан бүтээгдэхүүний боломжит нөөц бүрдсэн. Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа янз бүр байдгаас шалтгаалан өдөр бүр цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах шаардлагатай байдаг. Нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олондоо бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө авлагагүйгээр цусаа бэлэглэн цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж