Хятад иргэдийг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хятад иргэдийг дээрэмджээ

Энэ сарын 8-нд Дорнод аймагт “Даяар Монгол” хөдөлгөөний залуус хятад иргэдийг дээрэмдсэн хэрэг гарчээ.  Лан, Бин нарын зургаан хятад иргэнийг “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүн таван залуу Чойбалсан сумын нутаг Энгэр шанд гэдэг газарт саатуулан 2800 юань, 50 мянган  төгрөгийг нь сүрдүүлэн авсан болохыг илрүүлсэн байна.  Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай Б, Баянзүрх дүүргийн иргэн 30 настай Ч, 29 настай А болон Хан-Уул дүүргийн иргэн 26  настай А, Баянгол дүүргийн иргэн 26 настай М нар “Даяар Монгол” үндэсний хөдөлгөөний үнэм­лэх үзүүлэн уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ. Одоогоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж