Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ | News.MN

Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ

Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм. Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээлээ. Дунд гол дээгүүр барьж байгаа 60 метр урт гүүрний барилгын ажил дуусаж, үндсэн гүүрний доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард нээх хүртэлх хугацаанд түр замыг ашиглах юм.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тэнэг п***а 2021-09-16 103.9.89.103

манай хотын удирдлагууд ухаантай шүү… дахиад л борооны ус урсахгүйгээр замаа хийчихсэн. дараагийн бороонд үерт автаж эвдэрнэ хө

Avatar

Зочин 2021-09-16 43.242.243.124

Хоме плазагийн ард тал болон нарны замын хаалтуудаа аваач ээ мангааруудаа, зам барихын оронд хаагаад байдаг тээнэгээ болиоч,

Avatar

Зочин 2021-09-16 150.129.140.16

baingii zam bolgooch ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж