"Space X" анхны жуулчны хөлгөө амжилттай хөөргөлөө | News.MN

"Space X" анхны жуулчны хөлгөө амжилттай хөөргөлөө

"Space X" анхны жуулчны хөлгөө амжилттай хөөргөлөө

"Space X" анхны жуулчны хөлгөө амжилттай хөөргөлөө

"Space X" компанийн Inspiration4 төсөл Флоридагийн Кеннеди сансрын төвөөс өнөөдөр/2021.9.16/ 08:00 цагт хөөрлөө. Уг төсөл дэлхийн анхны дан жуулчдаас бүрдсэн багийг сансарт хөөргөж буй нислэг гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэж үлдэх юм. Төслийн хүрээнд зургаан сар бэлтгэгдсэн сонирхогчийн түвшний дөрвөн нисэгч "Falcon 9" пуужингаар хөөрч, "Dragon" хөлгөөр гурван өдрийн турш дэлхийг тойрон нисэх аж.

Пуужин хөөрмөгцөө эхний дамжлагаа амжилттай хаяж, цаашид саадгүй агаар мандлаас гарах замдаа оржээ. Хаясан хэсэг ч ямар нэг аюул учруулалгүй алслагдсан хэсэгт удирдлагатай тавцан дээр буусан байна. Улмаар пуужингийн хөөрөх хоёрдугаар шат эхэлж, 27 мянган км.цагийн хурдтайгаар тойрог замд оржээ. Агаар мандлаас гармагц пуужин хоёрдугаар хэсгээ ямар ч асуудалгүй хаяж, хөлгийг зорьсон газарт нь амжилттай хүргэжээ.

Хөлөгт тус нислэгийг хувийн зүгээс санхүүжүүлсэн АНУ-ын тэрбумтан Жаред Исаакман,  нисэх хүчний ахмад дайчин Кристифер Симборски, эмч Хайли Аркенүкс, геологийн профессор Сиан Прокор нар бий гэнэ.

Үүнээс өмнө хоёр ч баян эрхэм долдугаар сард сансар руу хувийн нислэг үйлдсэн билээ. Гэвч "Amazon" -ы эзэн Жефф Безос, "Virgin"-ий эзэн Ричард Брэнсон нарын хувийн аялалын аль нь ч дэлхийг хараахан бүтэн тойрж чадаагүй юм. Харин энэ удаагийн Inspiration4 ттөсөл бол дэлхийн анхны жуулчны сансрын нислэг болж байна.

Эх сурвалж: RT.COM BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-16 5.183.209.217

* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

орк иргэн 2021-09-16 103.9.89.103

Америк л супер юм даа… муусайн Оросууд сураггүй шүү… Спутник вакцин нь хүртэл ноотой болоод эхэллээ шүү. ДЭМБ түтгэлзлээ

Avatar

Иргэн 2021-09-16 43.228.129.229

Мэдээний эх сурвалж link нь байдаггүй юм уу?

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2021-09-16 174.204.18.52

AHy ylaM ypagshaa
ypaaa

Avatar

Зочин 2021-09-16 192.82.85.158

Yu genee?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж