Үйлдвэрлэлийн асуудлаар Спутник V вакциныг ДЭМБ түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийн асуудлаар Спутник V вакциныг ДЭМБ түдгэлзүүлэв

Үйлдвэрлэлийн асуудлаар Спутник V вакциныг ДЭМБ түдгэлзүүлэв

ОХУ цар тахлын эсрэг хамгийн анхны вакциныг бүтээж амжсан ч түүнийгээ олон улсаар одоог хүртэл хүлээн зөвшөөрүүлж чадаагүй байна. Тухайлбал, Спутник V вакциныг хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг үйлдвэрлэлийн асуудлаас шалтгаалж ДЭМБ, Европын яаралтай тусламжийн агентлаг нар түдгэлзүүллээ.

ДЭМБ-ын шаардаж байгаагаар Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөхийн тулд Оросын дор хаяж нэг вакцины үйлдвэрийн үйл ажиллагааг нарийн шалгах шаардлагатай аж.

Харин энэ долоо хоногт ДЭМБ-ын АНУ дахь салбар эрүүл мэндийн байгууллагын туслах захирал Жарбас Барбоса хэвлэлийн бага хурал дээр өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын үйлдвэрүүдийг шалгаад хэд хэдэн зөрчил илрүүлсэн учир вакциныг хүлээн зөвшөөрөх асуудлыг түр хойшлуулсан талаар ярьжээ.

Тэрбээр “Спутник V вакциныг яаралтай тусламжийн журмаар ашиглахыг зөвшөөрөх тухай асуудлыг түдгэлзүүллээ. Учир нь ОХУ-ын вакцины үйлдвэрүүдийн нэгийг шалгаж үзэхэд шаардлага хангаагүй, асуудлууд илэрсэн. Тиймээс Орос орон ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийн, дараагийн шалгалтанд бэлдэх шаардлагатай. Бид бэлэн болсон талаар мэдэгдэл ирэхийг хүлээх болно” гэж ярьжээ.

Эх сурвалж: MOSCOWTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж