Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа | News.MN

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоолоо. Шалгалтын бүртгэл  2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна. Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын номЕ-ТAZ утасны апплейкшн, өөрийн сайтад “Хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулснаар 2021 онд өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн байна.

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-16 122.201.31.165

Өгдөг юм татдаг хүн нь байхгүй бол ёстой л цагийн гарз.Би арваад жил нөөцөд байгаад төрийн албанд ажилд орж чадаагүй.Залуучууд хувийн бизнесээ хийгээд явбал өөрт нь л хэрэгтэй болно доо.Энэ янзаар төрийн албыг данхайлгаж байлгах ямар ч нөөц манайд цаашид байхгүй болж байга.

Avatar

иргэн 2021-09-16 103.212.116.94

Зовж зовж өгчөөд ажилд томилогдохгүй болохоор ямар утга байхав дээ. Шаал цаг үрсэн ажил болоод байх шиг л байдымдаа.

Avatar

Тэнцсэн хүнээ 2021-09-16 122.201.21.241

Зүгээр нэг намчин долоогчоо авахын тулд төрийн албаны шалгалтанд тэнцсэн гэсэн нэр зүүлгэхийн тулд авагддаг шалгалт хэзээ ч эхний хэдэд орсон хүнээ бүрэн ажилд авдаггүй. Ичихээс нэг улс даяараа эхний нэг хоёрт орсоноо бол муухан местэнд авдаг байх

Avatar

Зочин 2021-09-16 66.181.160.72

хэнд хэрэгтэй юм, угаасаа шалтгалтын дүн нөлөөгүй зүгээр хулгайчын танил намчин долоогч байхад болдог биз. одоо энэ төрийн алба үнэндээ утгаа алдсан. хүн амьний хэрэг хийсэн, хүчиндэгч, хүний наймаачин, хар тамхи зардаг, хулгайч гээд бүгд ял авсан бүр үзээрийн шаарнуудын цуглуулга болцон. угаасаа ялтан хүрэлсүг еөк болчхоор тийм новшнууд төрөөр дүүрэх нь аргагүй биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж