Технологи, цахим спортын хөгжлийг биеэр мэдрэхэд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Технологи, цахим спортын хөгжлийг биеэр мэдрэхэд бэлэн үү?

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох "Digital Nation 2021" энэ сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэхүү өдөрлөгтэй хамт болох болох бас нэгэн сонирхолтой, үзүүштэй үйл явдал бол Монгол Улсад сүүлийн үед эрчимтэй хөгжөөд буй и-спортын тэмцээн юм. Тодруулбал, MESA буюу Монголын электрон спортын холбоо, "Digital Nation"-тай хамтран "MESA"-гийн "Valorant National Championship", "Street Fighter V",  "Rocket league", "Efootball", "MESA National Championship-Dota2" гэх тэмцээнүүдийн хагас шигшээ болон финалын тоглолтуудыг явуулахаар болжээ.

Дээрх тэмцээнүүд нь маш олон зүйлээрээ онцлог бөгөөд "Dota2"-ийн төрөлд анх удаагаа эмэгтэй баг орж байгаа юм. Мөн энэхүү тэмцээнд түрүүлсэн багууд Сингапур улсад зохион байгуулагдах "Global Esports Games" тэмцээнд оролцох эрх авахаараа чухал билээ.

Хамгийн гол нь сүүлийн хоёр жил цар тахлын өвчнөөс шалтгаалж бид "lan"-гийн тоглолт үзэж чадаагүй бол энэхүү тэмцээн нь "lan"-гаар явагдах бөгөөд тамирчид нүүр нүүрээ харан тоглохоос гадна үзэгчид дэргэдээс нь үзнэ гэдгээрээ онцлогтой юм.

Хэдийгээр "дота2"-ийн тэмцээнд олон улсаас "Dendi-"ээр ахлуулсан "B8 Esports", "DOTA2 Champions League"-т Европын багуудыг тэргүүлж буй "V-Gaming", " Goddam"-аар ахлуулсан "Khan", Европын "upper division"-ийн "PuckChamp", Азийн "upper division"-ийн "Execration" багууд хүрэлцэн ирэхээр төлөвлөгдөж, есдүгээр сарын 9-ний өдөр Казакстаны Алматы хотоос Улаанбаатар руу нисэх байсан боловч Казакстаны талаас "Hunnu Air"-ийн MR 412 нислэгийг Covid-19-ийн дэгдэлтийн улмаас хориглосноор тамирчид тэмцээндээ амжиж оролцож чадаагүй.

"MESA"-гаас бас нэгэн гэнэтийн бэлэг байгаа нь "celebrity showmatch" буюу холимог оддын "dota2"-ийн тэмцээн болно. Одоогоор "Gremix", "CTS", "AM-C" тэргүүтэй одууд оролцохоор болсон байна. Тэгэхээр бид супер тамирчдын тоглолт болоод дээр нь супер одуудын тоглолтыг давхар үзэх боломжтой боллоо.

Мэдээж үүн дээр "Digital Nation"-ий арга хэмжээг мартаж болохгүй. Энэхүү арга хэмжээнд цахим шилжилт, технологийн дэвшлээр салбартаа манлайлж буй компаниудын төлөөлөл оролцон олон сэдвийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна олон хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөх юм. Хамгийн сонирхолтой нь Монгол улс дижиталчлалын эрин үетэй хэрхэн хөл нийлүүлж буйгаа харуулан дрон,гэрлийн шоу үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Энэхүү гал гарсан, гайхалтай арга хэмжээнүүд есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд хүүхдийн паркт зохион байгуулагдах бөгөөд ямар нэгэн үнэ төлбөр байхгүй гэдгээрээ онцлог. Тийм учраас хувьсан өөрчлөгдөж буй хэрэглэгчийн шинэ хэв маягт тохирсон технологийн шийдэлтэй ирж танилцах боломж та бүхэнд олдож байна.

М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж