"Парисын олимпод хамтдаа дараалан түрүүлмээр байна"

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Токио 2020

"Парисын олимпод хамтдаа дараалан түрүүлмээр байна"

"Парисын олимпод хамтдаа дараалан түрүүлмээр байна"

Токиогийн олимпоос Японы жүдогийн ах дүү тамирчин болох Үта Абэ, Хифүми Абэ нар хос алтан медаль авч онцгой амжилтын эзэд болсон. Ах Абэ нь 23 настай, дүү нь 21 настай ч тэд хэдийнэ олимпоос гадна дэлхийн аваргад тус бүр хоёр удаа түрүүлсэн. Үта Абэгийн олимп хүртэлх аялал ахтай нь харьцуулахад амар байсан. Түүний ах олимпод оролцохын төлөө дэлхийн хошой аварга Жоширо Марүяаматай халз барилдсан. 20 минут үргэлжилсэн шийдвэрлэх ганцхан барилдааны эцэст Хифүми Абэ ялж, эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд эх орноо төлөөлөхөөр сонгогдсон түүхтэй. Энэ талаар Хифүми ярихдаа "Энд хүрэх гэж амаргүй зам туулсан. Миний мэдрэмж, тэмцлийн үр дүн энэ алтан медаль" гэжээ. Ингээд тэдний ярилцлагыг орчуулан хүргэе.

Олон улсын жүдогийн холбооны ерөнхийлөгчтэй хамт

-Дүүгээ финалд үлдэхийг харах чамд урам зориг өгсөн үү? эсвэл дарамт болсон уу?

Хифүми: Надад үнэхээр урам зориг өгсөн. Ямар ч дарамт байгаагүй. Дүүгээ хараад дотроосоо дүрэлзэж, ялахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байсан.

-Түрүүлчихээд ээж аавдаа юу гэж хэлсэн бэ?

Хифүми: "Баярлалаа"

Үта: "Би чадлаа. Түрүүллээ."

-Дараагийн зорилго нь юу вэ? Та хоёр хоёулаа олимп, дэлхийн аваргууд боллоо. Үүнээс өөр том амжилт бий гэж үү?

Үта: Парисын олимпоос алтан медаль авч, хамтдаа дараалан түрүүлмээр байна.

Хифүми: Миний хариулт ч мөн адилхан. Гэхдээ Парис гэлтгүй олимпийн гурав бүр дөрвөн алтан медаль ирээдүйд төсөөлж байна. Хамтдаа рекорд тогтоомоор байна.

-Номүра аварга шиг үү? Та хоёрын баатар биз.

Хифүми: Номүра аваргын тогтоосон амжилтууд гайхалтай. Гэхдээ би илүү хол явмаар байна. Тэр миний роль модель бас бай. Жүдогоос гадна ч би түүнээс үлгэр дуурайлал авдаг. Амьдрал дээр ч, жүдо дээр ч Номүра багшийг харахад л хангалттай. Мөн олимпийн наадамд надад үнэхээр их тусалсан Иноүэ багшийгаа хүндэлдэг.

Тадахиро Номүра нь 1996, 2000, 2004 онуудын олимпод дараалан түрүүлсэн гайхалтай аварга. Харин эмэгтэй төрөлд олимпоос гурван алтан медаль хүртсэн жүдоч  хараахан төрөөгүй байна.

Үта: Би ч мөн адил. Надад жүдогийн хүрээнээс гадна хүндэлдэг хүн бий. Чөлөөт бөхийн Ёшида Саори аваргаас үлгэр жишээ, урам зориг авдаг. Тэр олон жилийн турш үнэхээр олон ялалт байгуулж, олимпийн рекорд тогтоосон хүн. Түүнийг ямар удаан дээд түвшинд өрсөлдөж, тэмцсэнийг харах надад урам зориг өгдөг.

Саори Ёшида нь 2004, 2008, 2012 онуудын олимпод түрүүлж, 2016 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байсан цагийг эзэлсэн аварга. Мөн тэрбээр дэлхийн аваргад 13 удаа түрүүлж байв.

Тадахиро Номүра аваргын хамт

-Хүүхэд насныхаа талаар ярихад хүү, охин гээд та хоёрт өөр ханддаг байсан уу?

Хифүми: Эцэг ах маань бид хоёрт адидхан ханддаг байсан. Ямар ч ялгаа байхгүй. Гэрийнхэн минь бид хоёрт бүхнээ зориулсан гэдгийг бидний алтан медалийн төлөө хэрхэн тэмцсэнээс харж болно. Аав ээж минь бидний чадварт итгэж байсан. Үта их сургуульд явж, хол зай шалгуур болсон ч өмнө хэрхэн асуудлаа шийддэг байсан түүн шигээ л шийдсэн.

-Жүдогоор хичээллэж буй ах дүү нарт зөвлөгөө өгөөч. 

Үта: Битгий хоорондоо зөрчилдөөрэй. Та нар бие биенийгээ өндөр түвшинд аваачих болно. Бие биенээ дэмжих нь бүхнийг боломжтой болгодог гэдэг сэтгэлгээг суулгаарай.

-Та хоёрын дуртай гэрийн хоол юу вэ?

Үта: Мисо шөл

Хифүми: Рататуй

-Бие биенийхээ юунд хамгийн ихээр бухимддаг вэ?

Хифүми: Үргэлж нэг өдөр барилддаг учир тэр эхлээд түрүүлдэг. Үүнд жоохон цухалддаг. Финалын төлөөх барилдаандаа төвлөрөхийг хичээдэг ч түүнийг хараад баярладаг. Тэгээд л өөртөө “Тайвшир. Хийх ажил бий” гэж хэлдэг.  Түүнийг надаас өмнө түрүүлэхийг харах л тээртэй дээ.

Үта: Тэр үргэлж л намайг шоолдог. Бага байхад ч, сургуульд ч, одоо ч намайг шоолдог.

-Бие биедээ юу хүсэх вэ?

Хифүми: Би түүнийг үргэлж аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Гэхдээ тамирчин хүний хувьд хамгийн чухал нь битгий гэмтэл бэртэл аваасай, замналынхаа туршид хамгийн шилдэг барилдаанаа гаргаасай гэж хүсдэг.

Үта: Би ч гэсэн түүнд ингэж л хүсдэг. Мөн бидний харилцаа үргэлж ийм хүчтэй, нандин байгаасай.

-Жүдогийн юу нь хамгийн сайхан бэ?

Үта: Жүдогоор хичээллэх нь хөгжилтэй. Жүдогоос баяр баясал, таашаал мэдэрнэ гэдэг чухал. Магадгүй дээд түвшинд жоохон хүнд, хөгжилтэй биш байж болох ч татами дээр жаргалтай, үүнээс таашаал авах арга олддог л юм. Амьдралаа энэ спортод зориулна гээд боддоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж