Сурвалжлага: Автомашин ачихад таван минут хангалттай | News.MN

Сурвалжлага: Автомашин ачихад таван минут хангалттай

Сурвалжлага: Автомашин ачихад таван минут хангалттай

Сурвалжлага: Автомашин ачихад таван минут хангалттай

Авто зогсоолын хүрэлцээгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд тавиад яаруу сандруу ажлаа амжуулна.

Түгжрэлийн бууруулах үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 14  ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж.

2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдсэн.

Тухайлбал, ачилтын компанийн ажилчин ачих автомашины дөрвөн талаас нь зургийг нь авч баримтжуулна. Харин  машины урд суух нэг нь гурван удаа чанга яригчаар тухайн автомашины улсын дугаарыг дуудав. Энэ хугацаанд жолооч нь  амжиж гарч ирсэнгүй. Тиймээс тухайн автомашиныг  ачихад таван минут шаардагдсан юм. Үнэндээ  чанга яригч нь тод сайн  сонсогддоггүй учраас  оффисын өндөр барилгад ажилладаг хүн бол ойлгож сонсохооргүй. 

Ачилтын команийн ажилтан “Чанга яригчаар автомашины улсын дугаарыг дуудсаны дараа зөөн шилжүүлэхийн тулд бэхэлгээ татлага хийхээс авхуулаад процетурын ажил явагдана. Энэ хугацаанд жолооч гарч ирсэн тохиолдолд автомашиныг үнэ төлбөргүй буцаан олгоно. Харин зөөн шилжүүлж байхад жолооч  ирвэл буцаан өгөхгүйгээр журмын хашаанд очиж байж асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл иргэд автомашиныг нь ачаад гэрлэн дохио, уулзвар аль эсхүл түгжрэлд зогсч байхад хойноос нь гүйгээд ирдэг. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал машин ачих, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчих тохиолдол багасахгүй байгаа учраас ачилтын компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа” гэдгийг хэлэв.

Бид дараах  асуудлаар  “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Б.Наранбаатараас тодрууллаа.

АЧИЛТЫН 14 КОМПАНИ 60 МЯНГАН ТӨГРӨГИЙН 10 ХУВИА НИЙСЛЭЛД ӨГӨХ  САНАЛ ХҮРГҮҮЛСЭН 

Хувийн 14 ачилтын компани жилд хэдэн төгрөгийн орлого олдог вэ? Олсон орлогоос тодорхой хэмжээний мөнгийг улс, нийслэлийн төсөвт төвлөрүүлдэггүй гэх шүүмжлэл их байдаг шүү дээ?

Машины тоо, ачилтын хамрах хүрээ зэргээс шалтгаална. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудал болохоор би нарийн тоо баримт хэлж чадахгүй. Ямартай ч дүүргээр нь авч үзэхэд Хан-Уул дүүргийн 2-3 журмын хашаа ачаалал багатай байдаг бол Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн компаниуд асар их ачаалалтай байдаг. Хувийн компаниуд аж ахуйн нэгжийн татвар төлдөг. Тухайн компани орлогын албан татвар, НӨАТ-ын арван хувь гэхчлэн татвараа төлөөд явдаг. Үүнээс гадна урсгал зардлаа тооцно. Тухайлбал, журмын хашааны түрээсийн мөнгө, ажилчдын цалин, шатахуун тос, тээврийн хэрэгслийн ачилтын зардал гэх мэтчилэн зардал байдаг. Тэгээд үлдэгдэл нь өөрсдөд нь ашиг болдог.

2020 оны гуравдугаар сарын 21-нд Нийслэлийн авто замын хөгжлийн газарт ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг өгөх  санал хүргүүлсэн. Сүүлд буюу 2021 оны хоёрдугаар сарын 9-нд  энэ саналаа дахин  хүргүүлсэн. Энэ асуудлыг  Нийслэлийн авто замын хөгжлийн газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу  оруулж, шийдвэрлүүлнэ. Ачилтын 14 компанийн гаргаж буй энэ санал нь бид  10 хувиа өгье, түүнээсээ нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолыг нэмэгдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нийслэлийн замын санд төвлөрүүлэх зорилготой.   Энэ бол том ажил. Авто зогсоол нэмэх нь эргээд жолооч нарт хэрэгтэй. 

2020 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн автомашин ачилтыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь иргэдийн дунд ачилтын компаниудын ажилчдыг цагдаа нартай тохиролцож, зөвшөөрлийн хуудсыг нь өөрсдөдөө аваад явж байдаг гэх хардлагыг өөрчилнө гэж  та өмнө нь дурдсан удаатай.  Энэ ажил нь үр дүнгээ өгч байна уу?

-Ачилтын компанийн ажилчид ачих машины дөрвөн талаас бичлэг хийж баримтжуулаад орчныг нь харуулсан зураг бичлэгийг Тээврийн цагдаагийн алба эсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээхэд бичлэгийг нь шалгаад ачих эсэхийг нь шийддэг болсон.

Харин 2020 оны есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө цагдаагийн алба хаагч бичгээр зөвшөөрөл олгодог байсан. Цахим системд шилжсэнээр гудамжинд явж буй цагдаа нар машин ачих зөвшөөрөл өгөхөө больсон гэсэн үг.

Ачилтын компанийн илгээсэн автомашины зөрчлийг цагдаагийн алба хаагч хараад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтооно. Зөрчсөн бол зөвшөөрлийг нь цахимаар өгнө. Зөвшөөрөл өгөх үед ямар компанийн аль ачигч автомашинаас хүсэлт ирж байгаа нь харагдахгүй. Зөвхөн тухайн ачуулах гэж байгаа автомашины мэдээлэл л ирнэ. Харин зөвшөөрөл өгөх юм уу татгалзсаны дараа аль компанийн ямар автомашин гэдгийг харах боломжтой.

Тэгвэл автомашиныг тээвэрлэх, зөөн шилжүүлэх явцад гэмтэл, хохирол учруулсан тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Алдаа дутагдал үргэлж биш ч хааяа нэг гарна. Машин ачигч байгууллагуудыг эрсдэлийн даатгалтай болгосон. Эрсдэлийн даатгалтай болгосноор тухайн ачиж буй автомашиныг гэмтээсэн тохиолдолд тухайн байгууллага хохирлыг 100 хувь барагдуулна. Түүний дараа тухайн байгууллага нь даатгалд хандаж мөнгөө авна. Даатгалын системээр асуудлыг шийдвэрлэдэг болсон.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨВӨРЛӨН ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

 

Үүнээс гадна Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/  Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болжээ. 

Тус журамд шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хурал  наймдугаар сарын 24-нд болсон байна. Ийн хуралдсан нь ачилтын компанийн ажилтан, жолооч нарын хооронд маргаан үүсч, ачилтын компанийн ажилтныг мэсээр гэмтээсэн хэрэгтэй холбоотой юм. 

Энэ үеэр  НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт  “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхэд төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол гарч,  улам даамжирч байна. Тиймээс  гарч буй асуудлыг судалж, дүрэм, журамд тухай бүрд нийцүүлэн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай.  Ингэхдээ хэтэрхий нэг талыг барьж бус  холбогдох бүх байгууллагаас санал авч одоогийн ачиж, түр саатуулах үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдэд мэдэгдэх, гар утсанд нь зурвас илгээх, зарим тохиолдолд холбогдож мэдэгдэх зэрэг санал гаргаж байна” гэх байр суурийг илэрхийлжээ. 

Мөн холбогдох байгууллагууд иргэдээс санал авахад олон нийтийн байцаагч ажиллуулах санал түлхүү иржээ. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл зогсохыг хориглосон 170 орчим зам талбай бий. Тиймээс хамгийн их ачилт хийгддэг зам талбайд олон нийтийн 318 байцаагч ажиллан тухайн автомашиныг ачих эсэх зөвшөөрөл олгох зохицуулалт яригдаж эхэлжээ. Дараагийнх нь Барууны улс орнуудын адил автомашины нүүрний хэсэгт торгуулийн хуудсыг наах санал яригдаж байгаа аж. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-16 64.119.20.156

Энэ хогийн хэл амтай ажлыг улс өөрөө аваа. Хувийн компаниуд энэ ажлыг хийх нь буруу.

Avatar

Зочин 2021-09-16 5.183.209.217

======== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Даамаа 2021-09-16 103.26.193.105

Хотын товд ачилтын компани ачаалалтай ажилладаг юм байна. Харин яагаад Хан-Уул дуургийн 11-рхороо буюу Зайсангийн хошооний зуун талд байрлах Голден Вилл хотхоны доор байрлах автобусны буудал-г таглаад барилгын ажилчид машинаа тавьснаар тэр хавьд тугжрэл уусээд автобус зогсоход ч , зорчигчид суухад хэцуу байдал уусээд удаж байгаа тул ачилтын компани очиж машин-ачиж бидэнд туслана уу..

Avatar

Зочин 2021-09-16 122.201.21.131

Хотын зам түгжитэлтэй.Гэтэл дээрээс нэмээд эргэлт тойрог,бусад замд тээг болоод зогсдог жолооч нарыг яах болж байна.Үүнийг зөвтгөөд байгаа юм уу.Дүрмийн бус газар машинаа тавиад оффистоо суудаг хүнийг зарлаж дуудах утгагүй тиймээ..Ажилдаа явах гэтэл замыг чинь тагласан бол яахав.гарч болдоггүй.Үүнд та бухимддаггүй гэж үү.Ачилт бол энэ .бүгдийг жолооч нарт ойлгуулах гэсэн төрийн шийдвэр шүү.Зөвхөн ачилтын компанийн орлого ашгийг харж ашиг олоод байна гэж хардаж бичих хэтэрхий туйлширсан өнцөг.

Avatar

Зочин 2021-09-16 202.9.47.45

Хүнээс мөнгө салгахын тулд хэт туйлширч ажиллаад байна тэрийгээ зогсоо

Avatar

Ялгавартай ханддагаа боль станууд минь 2021-09-16 202.55.188.38

Улаан гүүрний хойд талын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зам дагуу машинуудыг хэзээч түүхэндээ ачиж бгаагүй шүү. Тэнд уг нь тэмдэг тэмдэглэгээ нь бүгд бгаа. Ард иргэдийн машиныг болхоор хулгай хийх нь холгүй ачдаг хэрнээ төрийн бгууллагын үүднээс ачдаггүй ийм лалрын шударга бус зүйлээ зогсоо станууд минь

Avatar

зочин 2021-09-16 192.82.90.76

Замын таглаасуудыг ачих нь зөв. Хамаг цаг, ажлын хар садаа.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-09-16 202.9.46.188

америкт 3 эгнээ замын 3р эгнээнд нь машинууд зогсч байдаг юм билээ бүүр гайхаад асуухаар замын хоёр талд зочид буудал дэлгүүрүүдд байгаа болхоор иргэд машинаа таваиад үйлчлүүлэх болмжийг тэгж гарагж өгсөн байгаа юм Машин ачилт бол мөнгөний маш бохир бизнэс мэдээж том дараг нгарын л бизнэс тиймээс ачилтыг нийслэлийн өмчит компани гүйцэтгэдэг гэхдээ цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу зайлгшгүй нөхцөлд л машин ачихаас биш боломтой болгоныг ачиж бизнэс хйих ёсгүй шүү МАН үүнийг зогсоох ёсто

Avatar

mashunaa opoldyylgyi baix.iim galzuutai daranguilal,xeryyl zodoonyrbagchidaar 2021-09-16 216.200.84.189

b**s uguxgyi baix

Avatar

Зочин 2021-09-16 64.119.16.36

ОРЛОГОО БОДООД ДАЛИМДУУЛЖ АЧДАГ ШҮҮ ДЭЭ ХЭНД Ч ГАЙ БОЛООГҮЙ, ХӨДӨЛГӨӨН СИЙРЭГ, БУСДАД СААД УЧРУУОААГҮЙ БАЙХАД АВААД Л ЯВДАГ ҮНЭН БҮДҮҮЛЭГ Ш ДЭЭ
ЖИШЭЭ НЬ 8 ШАРГА, 100 АЙЛ ХАЛЬТ ЗОГСООД МӨНГӨ СОЛИОД, ЭСВЭЛ МАШИНЫХАА ХОЙНО ХУРДХАН ДААХГҮЙ ХЭДЭН МАТЕРИАЛ ТАВИХ ХООРОНД ҮХЭХ ГЭЭД Л ЧИЧРЭЭД Л АМЖИЖ АЧДАГ, МАНАЙД БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГГҮЙН ТОД ЖИШЭЭНИЙ НЭГ

Avatar

Зочин 2021-09-16 66.181.160.75

achih uu yahuu gj tsagdaagaas asuudiin bn leee tsagdaa 1 min dotor zovshoorson hariu ogdog ym bn lee manai mongoliin buh ajil ingej yvdag bol bid ali hediinaziin bar bolchih blaa gej

Avatar

Зочин 2021-09-16 202.126.90.79

5 bishee 2 min hangalttai

Avatar

Санаа зовогч 2021-09-16 64.119.25.142

Аль ч улсад зогсоолын бус газар машинаа орхисон бол торгоно. Манайд ачиж авч яваад торгоно. Ачаад авч явах нь зөв үү, буруу юу гэдэг нь асуудал. Торгохыг маргаангүй шийдье гэвэл: Зөвшөөрөл бүхий ажилтан зөрчилтэй машины байрлалын зураг аваад замын цагдаад илгээж баталгаажуулаад машин бүрийн урд талын улсын дугаарыг хурааж, мэдэгдэх хуудсыг урд шилэнд нааж, торгох байгууллагад үдээс өмнө бол 13 цагт, үдээс хойш бол 18 цагт хүлээлгэж өгөөд Торгуулийн 40% авна.

Avatar

Зочин 2021-09-16 66.181.161.20

Бүтэхгүй. Машин унахаа больвол таарна.

Avatar

Зочин 2021-09-16 122.201.24.58

Ачих машин нь замын хөдөлгөөнд ороод түгжрэл улам нэмэгдүүлж байна үүний оронд өндөр торгуультай байх торгуулиа төлөхгүй бол замын хөдалгөөнд оролцуулдаггүй байх

Avatar

Том дайны эхлэл яах вэ? мАШИН АЧИХАА ЗОГССОВОЛ ТҮГЖРЭЛ БУУРАХ БОЛОВ УУ? 2021-09-16 202.21.100.210

Өчигдөр 16 цагийн үед 1-р эмнэлэгийн баруун талд Сонгдо эмнэлэгийн нарийн замын уулзвар машин ачигч болон жолооч иргэний хооронд зодоон болох дөхсөн дүрэм зөрчигч хүүхэн хашгираад орилоод машин ачигч жолоочийг түлхээд байсан. Тэсвэр барагдан гэж юу байхав гэнэт ачигчийн жолооч уурласан хажуугийн иргэд ачигчийн эсрэг барьж идэх гэж байлаа.

Avatar

Зочин 2021-09-16 103.229.121.148

Хүний өмчийг хамгаалах хуультай орон байж хүний өмчинд шзүхийн шийдвэргүй хэн ч халдах ёсгүй. Эгэ хуулиа нийслэл хаана ч яг таг хнрэгжүүлэх үүрэгтэй. Машин ачиж хэн 1 нь ордого ашиг олох бол гол хь ёиш. Угаас хууль бус хулгай луйвар мөн учраас иргэд дургүйцдэг. Замын хөдөлгөөний хуулиа л зүй зохистой болгож байж асуудал уг сууриар шийдэгдэга. Хуулиас дээгүүр дүрам эурам байх ёсгүй

Avatar

Зочин 2021-09-16 124.158.64.45

Ер нь ачих нь зөвшд. Хаа хамаагүй л машинаа хаядаг шд явган хүний зам дугуйн зам боржуур гээд л, тэгээд ачихаар нээх зөв юм хийсэн юм шиг орилоод бдаг

Avatar

зочин 2021-09-16 202.21.100.210

ҮНДСЭН ХУУЛИЙН ДЭЭР БАЙДАГ ТҮР ЖУРАМ ГЭЖ БАЙХ УУ?. ЭЗЭНД НЬ МЭДЭГДЭХ ХУВИЙН ӨМЧИЙГ АВЧ ЯВАХЫГ ХУЛГАЙ ГЭХ ҮҮ? ТЭГЭЭД МӨНГӨӨ ТӨЛӨӨД АВ ГЭНЭ. ЭНЭ НЬ ЭД ХӨРӨНГӨӨР НЬ БАРЬЦААЛАХ АСУУДАЛ МӨН ДӨӨ

Avatar

зочин 2021-09-16 202.21.100.210

Зөөвөрлөх үйл ажиллагаа нийслэлийн хот тохижулах газарт харьяалуулах хэрэгтэй. Мөнгө нь улсд орно хамгийн гол асуудал хувийн компанид мөнгний сонирхол их мөн харьцааны соёл түй чорт шүү дээ. Нийслэл бол наад зах нь хариуцлага тооцож чадна

Avatar

Бж 2021-09-16 202.126.90.140

Хотын зогсоол болгоныг төлбөртэй болгоцон болхоор хүндрэл үүсэлгүй яахав дээ. Төлбөртэй зогоол хийхдээ зөвшөөрөл авдаг юм бол уу?

Avatar

Зочин 2021-09-16 124.158.64.45

Машин бол зардалтай зүйл байх ёстой. Төлж чадахгүй бол автобус алхах дугуй гээд сонголт их байна

Avatar

Зочин 2021-09-16 103.229.121.148

Ачилтын компани нийслэлийн өмчит байвал иргэд нээх дургүйцэхгүй дээ. Хувийнх байхаар ёстой муухай дүрэм журам хэрэгжүүлэгч биш мөнгөнд шунагсад ш дээ хувийнхан. Энэ чинь уг аь суурь нь дүрэм журам хэрэгжүүлэх тухай юм. Чанша яригчаар зарлаад яахсв дээ Хэн ч сонсохгүй нь мэдээж утсанд нь мэссэж явублвал мэдээж харна л даа хэн ч бодвоос Ачихын орондминутаар төлбөр өгдөг зогсоол гаргавал уг нь

Avatar

Зочин 2021-09-16 202.126.89.218

Эзэнд нь мэдэгдэхгүйгээр ачих нь зөв, хэрэв эзэн нь ирвэл ачилтын мөнгөө заавал төлж машинаа авах ёстой. Монголд жинхэнэ утгаа алдаад бн. Дүрэм зөрчсөн л бол хариуцлага хүлээлгэх ёстой.

Avatar

лоло 2021-09-16 43.228.129.194

Машин хулгайлахыг завдсан гээд эд хөрөнгөө хамгаалаад, тухайн этгээдийг аюулгүй болгоод цагдаагийн байгууллагын тусламж хүсвэл яах бол? Төр хувийн хөрөнгийг хамгаална гэж хуулиар баталгаажуулсан шүү дээ. Эзнээс нь асуулгүйгээр хувийн өмчийг нь аваад явах нь хуулийн дагуу юм уу? Зогсоолгүй газар эд хөрөнгөө орхиод явсан нь эзэн нь болохоос амьгүй машин тэнд саналаараа зогсоогүй шүү дэ. Машин ачих, аваад явах нийслэлийн журам чинь өөрөө үндсэн хуулиасаа дээгүүр тавигдаад байгаа юм биш биз дээ?

Avatar

Зочин 2021-09-16 124.158.64.45

Хувийн өмчөө бусдын зам дээр хаях нь зөвүү мэдрэл пм Рих пм

Avatar

зочин 2021-09-16 192.82.90.76

АЧИЛТ БОЛ МАШ ЗӨВ. ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ МАШИНУУДЫГ АЧИХЫГ ИРГЭНИЙ ХУВЬД ДЭМЖДЭГ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ЗАМЫГ ХҮРТЭЛ ХААЖ ТАВЬСАН МАШИНУУД БАЙДАГ.
ЭНЭ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ.

Avatar

хохирогч 2021-09-16 203.23.199.66

Машин ачдаг гарууд чинь банк дээрэмддэг гаруудаас ч хурдан ачаад зугтаадаг. Жолооч нь ирчихээд байхад түлхчихээд зугтдаг. Дээр нь үүрэг өгч байгаа дарга нар нь, эрх олгож байгаа хүмүүс хоёр хуйвалдаад мөнгө улаан нүд цагаан дээрэм хийж байна. Ийм новшнуудыг нүдэн дээр машин ачаад зугтаахад, юун мэс … буудчихмаар санагддаг юм билээ. Гэхдээ араас нь журмын хашаанд очиж байж мөнгөө гуйж тушаагаад машинаа авдаг. Энэ одоо ямар нийгэм бээ?

Avatar

Зочин 2021-09-16 66.181.180.118

5 минут ч гэх шиг, миний нүдэн дээр 15 секундын дотор ачаад шууд зугтаасан

Avatar

ЧУКА 2021-09-16 43.228.129.150

ЗӨВӨӨ САЙН АЧИЖ САЙН ТОРГОЖ ДЭГ ЖУРАМ САХУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТОРГУУЛИЙГ НЭМЖ 300000 ТӨГРӨГ: БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-09-16 150.129.143.193

энэ ачилтын компаниуд дандаа хуучин цагдаагийн хурандаа нарын юмнууд байдаг, хувь хүн хувь хүний өмчинд халддаг, дээрэм мачгын зүйл шүүдээ. МАНай хулгайчууд цагдаагийн зөвшөөрлөар ачдаг байсныг өарчилж зүгээр хаанаас ч хамаагүй ачдаг болгосон.

Avatar

Зочин 2021-09-16 66.181.189.10

Manai tsagdaa uuruu huulichilsan hulgaich shvv dee !

Avatar

Зочин 2021-09-16 124.158.107.98

Машин бүрийн салхины шилэн дээр гар утасны дугаар байгаа. Утас руу нь ярьж мэдэгдэх хэрэгтэй. Ачих нь зөв. хэрэв ийм байгаагүй бол УБ-ын замын голд ч машинаа тавих тэнэгүүд дүүрэн. Харин чанга яригчаар зарлах бол зүгээр л дүр эсгэсэн асуудал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж