ХӨСҮТ-өөс бусад зургаан цэгт шинжилгээ авна | News.MN

ХӨСҮТ-өөс бусад зургаан цэгт шинжилгээ авна

ХӨСҮТ-өөс бусад зургаан цэгт шинжилгээ авна

ХӨСҮТ-өөс бусад зургаан цэгт шинжилгээ авна

Өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төвд PCR шинжилгээ авч байсан бол энэ сарын 16, 17-ны өдөр Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээ хийгдэхгүй гэж мэдээллээ. Ингэснээр нийслэлд зургаан цэгт зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авах юм.

Дархлаажуулалтын тухайд Улаанбаатар хотод өнөөдөр /2021.9.16/ явуулын дөрөв, суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.9.15/ Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 183, хоёр дахь тунд 600, гурав дахь тунд 4637, нийт 5420 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний  тунгийн хамралт 74.4 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2847 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64552 (72.6 хувь), 16-17 насны 25594 (75.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Ингээд шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-16 5.183.209.217

========= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж