"Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг байгаа ч ашиглахгүй" | News.MN

"Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг байгаа ч ашиглахгүй"

COVID-19

"Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг байгаа ч ашиглахгүй"

"Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг байгаа ч ашиглахгүй"

Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээс ч өмнө Монгол Улс цар тахлын  үед авах хариу арга хэмжээг урьдчилан тооцоолсон хэмээн мэдээлж байв. Тухайлбал, өнгөрсөн жилийн дөрвөөс тавдугаар сард "Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг байгуулсан. Тэр үед төрийн өндөрлөгүүд болон эрүүл мэндийн сайд, төлөөлөгчид нь очиж танилцан "зөв ажил байна" хэмээн сайшааж байв. Улсын хэмжээний нийт 27 мянган орноос Covid-19-өөр өвдсөн хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх орны нөөц болон тухайн тусгаарлах эмнэлэгт ажиллах хүний нөөц хомстолд ороод байна. Цаашид энэ хэвээр нийслэл болон орон нутагт нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн хүрэлцээгүй байвал бэлтгэл хангасан хээрийн эмнэлэгт иргэдийг хүлээж авах эсэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙН 100 ОР ДЭЛГЭХЭД СУУРИН ЭМНЭЛГИЙН 600 ОРНЫ ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ

Хээрийн эмнэлэгт ор дэлгэж, Covid-19-өөр өвдсөн иргэдийг тусгаарлана гэвэл нэг талаар хүн хүч, хөрөнгө мөнгө шаардахаас гадна цаг хугацаа ч алдах эрсдэлтэй. 60-100 ор дэлгэхэд л суурин эмнэлгийн 500-600 орны төсөв шаардана гэсэн үг. Тиймээс үүний оронд хувийн хэвшлийг сонгож, ор дэлгэх нь зүйтэй.

Хээр байрлан ажиллах хүн хүч дутмаг, тоног төхөөрөмжийн хувьд хүндрэлтэй. Өнгөрсөн жил цар тахлын үед ашиглана гэж хэлсэн ч бүс нутагт гэнэтийн гамшиг болох үед л эмнэлгийн цогц үйлчилгээг хээрийн эмнэлэг үзүүлэх зориулалттай.

Урьдчилан сэргийлэх үзлэг, хагалгаа хийх зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл халдварт өвчин маш хэцүү. Тэнд тусгаарласан хүмүүсийн ариун цэврийг сахиулах, бие засах газар, угаалга, ариутгал гээд төвөгтэй зүйл олон бий.

ЦАР ТАХЛЫН БИШ ГАМШГИЙН ҮЕД ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙГ АШИГЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ

-Газар хөдлөлт, үер болох гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлж, зөөвөрлөх боломжтой хээрийн эмнэлгийг ашиглах нь үндсэн зориулалт. Гэвч Монгол Улс эмнэлгийн хүрэлцээ хомстолд орвол хээрийн эмнэлэгт иргэдийг тусгаарлан эмчилнэ хэмээн Улсын онцгой комисс мэдээлсэн. Энэ нь миний бодлоор буруу шийдвэр.

Мэдээж хээрийн эмнэлэгт төсөв санхүү баталж, тодорхой тооны шаардлагатай нөөцийг гаргах нь зөв. Харин цар тахлын үед бодит байдал дээр тухайн нөхцөлд өвчтөнийг тусгаарлан эмчилж чадах билүү гэдэг нь чухал асуудал.

Багажаа ариутгах, хоол ундаа бэлтгэх, нүүлгэн шилжүүлж зөөвөрлөх зэргийг мөн тооцоолсон байх шаардлагатай. Угтаа аль нэг аймаг, суманд гэнэтийн гамшигт үзэгдэл гарлаа гэхэд л ОБЕГ хээрийн эмнэлгээ ажиллуулна. Түр зуурын эмнэлэг учраас хүнийг эдгэртэл хэвтүүлэх албагүй. Анхан шатны тусламж, үйлчилгээг л цаг алдахгүй үзүүлнэ.

МОНГОЛ УЛС ОРНЫ БИШ ЭМЧИЙН НӨӨЦГҮЙ БОЛЖ БАЙНА

-Иргэдэд ор олдохгүй байна. Covid-19-өөр өвдсөн иргэд нэрээ өгч оочерлож байж, ор гарахаар хэвтэн эмчлүүлж байгааг иргэд ярьж байна. Бодит байдал дээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй бол хувийн аж ахуй нэгж, зочид буудал гээд ор дэлгэх боломжтой газрууд зөндөө бий. Яагаад тэдгээр газарт ор дэлгэж, өвчтөн авахгүй байна вэ? гэхээр "улаан бүсэд" ажиллах эмч, ажилтнуудын нөөц хомстож эхэлсэн. Өвчтөнүүдийг эмчлэх эмч байхгүй учраас 1000 ор, хээрийн эмнэлэг байгаа ч хэрэгцээгүй шүү дээ. Тиймээс иргэд яамнаас ор дэлгэх, нэмэх асуудлыг огт ярихгүй байна гэж бухимдах шаардлагагүй.Халдвартай бүсэд ажиллах мэргэжилтнүүд нэмэгдээд эхэлбэл хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо өсөх боломжтой.

Одоогоор халдвараар өвдсөн хүмүүсийг хээрийн эмнэлэг болон бусад түр тусгаарлах эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх асуудал яригдаагүй. Хээрийн эмнэлгийг бол өнөөгийн нөхцөлд бүр ч дэлгэх боломжгүй гэж миний хувьд харж байна.

Хээрийн эмнэлгийг өнгөрсөн жил дэлгэж үзүүлсэн нь болзошгүй эрсдэлийн үед буюу цар тахал дэгдсэн тохиолдолд иргэний байгууламжийг ашиглах загварыг бусад байгууллага, иргэдэд танилцуулах, дайчлагдан ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчдад цар тахлын үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах, бусад хүмүүст хэрхэн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд суралцах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн. Харин онцгой нөхцөлд төдийлөн тохиромжтой шийдэл биш гэдгийг албаны хүн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-16 5.183.209.217

====== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

мгл 2021-09-16 192.82.70.43

угаасаа л ариун цэвэр халдваргуйжлиин асуудлыг шиидэж байж л хээриин эмнэлэг болношдээ,учуухэн ажил ч шиидэх зориг хусэл чадваргуй тосвоос хооллодог малнуудыг устгах юмсан!

Avatar

ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ БАЙГАА Ч ЭМЧИЙН ХҮРЭЛЦЭЭГҮЙ ТУЛ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ Л ДЭЭ 2021-09-16 202.131.248.198

Зуны дэлгэр цагт задгай талбайд нэмэлт ор дэлгэж байгаад сайн эмчлээд авах хэрэгтэй байсан байх. Одоо ч худлаа боллоо л доо. Гэртээ л өөрийгөө эмчлэх нь зөв болж байх шиг байна. Гэвч ЭМЯ бантсандаа тоогоо мөн ч их зөрүүтэй мэдээлэх нь төвөгтэй гэж. Ядаж шинжилгээгээ ахиу, чөлөөтэй авчихвал олон нийтийн дунд халдвар эрчтэй тарахаас сэргийлнэ гэж бодож байна. Үнэгүй шинжилгээ өгөх газар олдохгүй, эмнэлгийн ор хүрэлцэхгүй. Амарсайхан гуай нь ч дуугарахаа болив.

Avatar

Зочин 2021-09-16 66.181.176.174

Хэрвээ Монголд хүндэрвэл монголын бүх эмч сувилагчийг дайчилж ажиллуулаад ч хүрэхгүй гаднаас хүн хүч гуйх байдалд хүрнэ одоо байгаа нь өөрсдөө халдвар авах нь аваад зугтах нь зугтаад ажиллах хүчний дутагдалд орж байгаа бол

Avatar

иргзн 2021-09-16 202.179.27.230

Монгол улс угаасаа энэ хэдэн Авилгачи Хулгайчуудаас болж Сөнөж мөхөж байна ,

Avatar

Зочин 2021-09-16 203.23.199.183

Энэ гарчгийг миний бие болвоос муйхарлан хичээгээд ч ойлгохгүй байна. Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг ашиглахгүй гэсэн санаа юу эсвэл Хээрийн эмнэлэг байгаад байдаг тэнд ажиллах эмч байхгүй тул ашиггүй ү ргүй зардал гараад байна гэж ойлгохуу

Avatar

Зочин 2021-09-16 124.158.107.98

Тэтгэвэрт гарсан эмч нараа дайчилвал дуртай л ирцгээх байхдаа

Avatar

иргэн 2021-09-16 202.131.226.86

ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГИЙГ ХЭЭРИЙН БАЙДЛААР НЬ ХҮНДРЭЛТЭЙ БУС БАЙДЛААР ТОХИЖУУЛАХАД Л БОЛНО БИЗ ДЭЭ.

Avatar

Л.Лхагва 2021-09-16 202.9.46.4

БИ ӨВДӨХ ЭРХТЭЙ, ТӨР ЭМЧЛЭХ ҮҮРЭГТЭЙ ГЭДЭГ БОХИР СЭТГЭЛГЭЭГЭЭ ГЭЭХГҮЙ БОЛ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ.

Avatar

батаа 2021-09-16 66.181.169.70

ХУДАЛЧУУД эфир харж ковидын үед хээрийн эмнэлгийг гэж худал шаахаал больчих

Avatar

Зочин 2021-09-16 66.181.169.70

ХУДАЛЧУУД эфир харж ковидын үед хээрийн эмнэлгийг ашиглана энэ тэр гэж худал донгосохоо зогсоо.

Avatar

Зочин 2021-09-16 103.57.95.229

Эмч хийх хийе гэсэн хүмүүс ч олдох л байх, харин тэдэнд өгөх цалин, өвчтөнд өгөх эм тариа, эмчилгээнд ашиглах багаж тоног төхөөрөмж, ариутгалын бодис, хээрийн эмнэлгийг ажиллуулахад шаардлагатай эрчим хүч, ус ариун цэврийн байгууламж, эцэст нь бүгдийг нь хооллож ундлан угааж цэвэрлэх хүн хүч, хөрөнгө мөнгийг хаанаас олох вэ дээ

Avatar

Зочин 2021-09-16 202.55.188.102

төрийн мөнгө уйлдаггүй тул гэх цавчаагаа л больчих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-16 203.91.115.253

bi emch hiieldaa. muuhan emchees deer shuu kkk

Avatar

Зараа 2021-09-16 124.158.67.84

сургуулиа төгссөн сайхан эмч залуус ажилд орох гээд хөөцөлдөхөд орон тоо байхгүй гээд цаагуураа бол шовгороо нэхээд гүлдийгээд сууж байдаг шүү дээ эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнууд. хэдий болтол энэ мэтээр худал ярих гээд бгаа юм бэ?

Avatar

Зочин 2021-09-16 122.201.22.103

2 жилийн хугацаанд эмч нараа бэлдэхгүй яасан юм бэ, тэгээд? Цавчаагаа хийгээд завнүй байсан юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж