2021 оны шилдэг шинэ уран бүтээлч Оливиа Родриго | News.MN

2021 оны шилдэг шинэ уран бүтээлч Оливиа Родриго

ХҮМҮҮС

2021 оны шилдэг шинэ уран бүтээлч Оливиа Родриго

2021 оны шилдэг шинэ уран бүтээлч Оливиа Родриго
SATURDAY NIGHT LIVE -- "Keegan-Michael Key" Episode 1804 -- Pictured: Musical guest Olivia Rodrigo performs on Saturday, May 15, 2021 -- (Photo By: Will Heath/NBC/NBCU Photo Bank via Getty Images)

Поп хөгжим, уран бүтээл, оддын амьдралыг сонирхог хүн бүр энэ онд Оливиа Родриго гэх нэрийг олон сонссон, дууг нь ч цээжилтэл сонссон биз ээ.

Дуулиан тарьсан “Sour” цомгоо гаргахаас өмнө ч тэрбээр “Drivers license”, “Deja vu”, “good 4 u” дуунуудаараа зүрх зүсэгдэх мэт мэдрэмжийн тухай дуулж дэлхийн олон сонсогчдын анхаарлыг татсан билээ.

Тиймээс энэ долоо хоногийн ХҮМҮҮС буланд MTV-гээс зохион байгуулдаг 2021 оны VMA шагнал гардуулах ёслолоос оны шилдэг шинэ уран бүтээлчийн шагналыг хүртсэн 18-хан настай супер од Оливиа Родригог онцолж байна.

ФИЛИППИН ГАРАЛТАЙ ОХИН

Оливиа Родриго 2003 оны хоёрдугаар сарын 23-нд мэндэлж, Калифорнийн Мариетта хотод өссөн. Харин одоо тэрбээр уран бүтээлчийн хувьд Холливуд замналаа хөөн Лос Анжелес хотод аж төрж буй.

Түүний ээж Ирланд, Герман гаралтай америк, харин аав нь Филиппин гаралтай америк хүн аж. Энэ талаар Оливиа Дисней сувагт ярилцлага өгснөөс нь харвал, түүний өндөр өвөө нь анх дөнгөж өсвөр насны хүү байхдаа АНУ-д цагаачилсан гэнэ.

Тэрбээр “Манай гэрт одоо ч өндөр өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн соёлууд бий. Жишээлбэл, бид өдгөө ч гэртээ филиппин хоол хийж иддэг. Өндөр өвөө минь гэрийнхээ гаднах цэцэрлэгт зогсоод маш гоё хоол хийдэг хүн байсан. Түүний хийдэг Филиппин маягийн шарсан өндөг лумпиа салахын аргагүй амттай. Би гарал угсаанаасаа хэзээ ч ичиж байгаагүй. Харин ч бахархаж явдаг. Би бол Филиппин гаралтай охин. Би лумпиа идэх дуртай охин. Би аавын охин, өвөөгийн ач, өндөр өвөөгийнхөө үр удам. Би бол америк хүн. Бас би филиппин хүн” гэж ярьж байжээ.

Мөн Оливиа Ази гаралтай америкчуудын сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би Филиппинд очиж үзэхийг хүсдэг. Тэнд хагацаж хоцорсон хамаатнууд маань амьдарсаар байгаа. Гэвч би тэдэнтэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй. Тиймээс би Филиппинд очихыг жинхэнээсээ төлөвлөж, зорьж байгаа” гэжээ.

Зарим шүтэн бишрэгч нар нь Оливиаг 2018 оны Miss Universe тэмцээний ялагч Катриона Грейтэй хамаатан байж магадгүй гэлцдэгч тэд аль аль нь уг таамаглалыг үгүйсгэсэн юм. Гэхдээ Грей боломж олдвол Оливиатай уулзаж үзэхийг хүсдэг тухайгаа нуулгүй ярьж байжээ.

ӨӨРИЙНХӨӨ ҮЗСЭН АМЬДРАЛЫГ ДУУЛДАГ ОХИН

Оливиа энэ оны нэгдүгээр сарын 8-нд “Drivers license” дуугаа олны хүртээл болгожээ. Харин уг дуу нь ердөө долоо хоногийн дотор Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. Ингэснээр Оливиа тус жагсаалтад бүртгэгдсэн 2000 оноос хойш төрсөн ердөө дөрөв дэх од болжээ. Түүний өмнө Жавш 685, Билли Айлиш 24к голд нар энэ жагсаалтын хамгийн залуу гишүүд байлаа.

“W” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Оливиа анхны дуу нь ийнхүү асар их нэр хүнд олсонд балмагдаж, дарамт мэдэрч байсан тухайгаа ярьжээ.

Тэрбээр “Би өдөр бүр өөртөө хэн ч сонсохгүй байсан ч хамаагүй дуу хийдгээрээ хийнэ, жагсаалтад орохын төлөө дуулахгүй, хүмүүст таалагдах гэж хичээхгүй гэдгээ сануулдаг байлаа. Гэвч анхны дуу минь ингэж их нэр хүнд олж, олон жагсаалтыг тэргүүлж эхлэхэд надад их сонин байсан. Би тэр их амжилтыг хэрхэн үргэлжлүүлэхээ ойлгохгүй балмагдаж байлаа. Би ийм их нэр хүндтэй болох талаар мөрөөдөж ч байгаагүй” гэж хэлжээ.

Тухайн үед зарим хүмүүс түүнийг ердөө азаар нэг сайн дуутай болсон энгийн охин гэцгээж байсан ч удалгүй Оливиагийн  “Deja vu”, “good 4 u” дуунууд ар араасаа цацагдаж, түүнийг ердөө аз нь таарсан байдаг л нэг охин биш гэдгийг батлан харуулжээ.

Өөрийнх нь хэлснээр Оливиа “Sour” цомгийнхоо ихэнх дууг 17 настайдаа бичжээ. Оливиа Face сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ талаараа “17 нас бол хэн хүний хувьд хэрхэн хайрлуулж, хүндлүүлмээр байгаагаа, хайр дурлал, сэтгэлийн шарх, нийгэмд хэрхэн шингэж нэг хэсэг нь болох ёстойгоо, бусдын талаар юу боддогоо ойлож авдаг их сонин нас. Харин энэ цомог бол миний тэр бүхнийг мэдэрч, өөрийнхөөрөө илэрхийлсэн мэдрэмжийн цуглуулга. Би тухайн үед юу мэдэрч байснаа л тэр чигээр нь дуу болгосон” гэсэн байна.

Харин одоо тэрбээр дээрх дуунуудаа бичиж байсан үеийн гэнэн, гунигтай жаахан охин байхаа больж, мөрөөдөлдөө хүрсэн дуучин болжээ.

АМЖИЛТТАЙ ШҮТЭН БИШРЭГЧ

Бага балчир наснаасаа тэрбээр дуучин Тэйлор Свифт, "One Direction" хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч байжээ.

Инстаграм хуудсандаа тэрбээр өөрийнх нь дуу Тэйлор Свифтийн уран бүтээлүүдтэй зэрэгцэн шилдэг дуунуудын жагсаалын дээгүүрт бичигдэж байхыг хараад баярын нулимс унагаж байснаа бичсэн байдаг. Харин түүнд нь Тэйлор Свифт өөрийн албан ёсны хаягаараа сэтгэгдэл үлдээн, бахархаж байгаагаа хэлж баяр дээр нь баяр нэмжээ. Удалгүй тэд тавдугаар сард зохион байгуулагдсан BRIT шагнал гардуулах ёслол дээр уулзсан байна.

ДИСНЕЙН ГҮНЖ

Дуулахын хажуугаар Оливиа жүжиглэх авьяастай. Тэрбээр ахлах сургуулийн хөгжимт жүжигт Нини Салазар Робертсын дүрийг чадварлаг бүтээснээрээ мэргэжлийнхний анхаарлыг татаж байжээ.

Түүнээс өмнө Оливиа мөн Дисней сувгийн эрхлэн гаргадаг Bizaardvark цувралд влоггер охин Пэйжийн дүрд тоглосон.

Эх сурвалж: RAPPLER TIME FORTUNE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-16 5.183.209.217

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

yumaa zaraad z**l,sejgiin setgets 2021-09-16 216.200.84.189

opug,dyndaas deej opos,ene tsag yed ayultai,kameraa,salgaarai.

Avatar

etaji zabrtajnya dnya 2021-09-16 216.200.84.189

gadaad tsaraitai,darlax gej opoltsoj,xuuj, gyilagchin zantai,
abgaitaigaa,nastim,baishin,baraa copidoj,bysad ni guilagchid,
CETGETS,YMXII.

Avatar

gadnii gyilagchin, zasaglaj japan town,nomin xet ynetei, xynii amidrald opson blr 2021-09-16 216.200.84.189

Kamerun garaltaigaa,medexgyi o/y camuuntaj,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж