Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хаярьяа Боловсролын хүрээлэн МУИС-ын Эмерит профессор, Академич С.Нарангэрэлийн 2015 онд нийтийн хүртээл болгосон “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой” бүтээлийг энэ оны төрийн шагналд дэвшүүлэхээр болжээ.
Тодруулбал, тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 14-ны өдөр Академич С.Нарангэрэлийн "Монголчуудын ёс суртахууны цагаан толгой" бүтээлийн нэрийг дэвшүүлэхээр нууц санал хурааж, Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн нууц саналаар хураалтаар дэмжсэн байна.
Холбоотой мэдээ