Дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй, дэглэмээ барь! | News.MN

Дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй, дэглэмээ барь!

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй, дэглэмээ барь!

Дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй, дэглэмээ барь!

Covid-19-ийн альфа хувилбараас дельта хувилбарын тархах чадвар хэд дахин өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэхдээ дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй.

Урьдын адил амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх. Өнөөдрийн байдлаар дельта хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсад нийт халдварын дийлэнх хувийг эзэлж байна. Дельта хувилбарын эсэд нэвтрэх үржих чадвар, эс дотор орж өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн. Энэ хувилбараар вакцины бүрэн тунтай хүмүүс ч өвдөх эрсдэл өндөр байгаа нь халдварлах чадвартай нь шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, халдвар тараагчид маш их вирусийг агаарт цацаж байгаа нь хэнийг ч халдвар авч, өвчлүүлэх эрсдэлийг үүсгэж байна. Дельта хувилбарын халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх нууц хугацаа 48 цаг болж богиноссон, энэ үедээ ч халдвар тараах эрсдэлтэйг судлаачид санууллаа. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмээ илүү сайжруулж, чанд мөрдөх хэрэгтэй болж байна. Дэлхийн улс орнууд ийм зөвлөмжийг ард иргэд, албан болон үйлчилгээний байгууллагууддаа өгч, мөрдүүлж байна.

Олон улс орон Covid-19-ийн дельта хувилбараас сэргийлэх шинэ стратегийг боловсруулж, мөрдөж эхэллээ. Тухайлбал,

  • Дархлаажуулаагүй иргэдээ дархлаажуулалтад хамруулах,
  • Вакцинтай иргэдээ хамгаалан, дархлаа сэргээх тун буюу гуравдугаар тунд хамруулах
  • АНУ, Их британи зэрэг улсад хүүхдийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх, иргэд гэртээ тест хийхийг урамшуулж, үнэгүй тестээр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Харин Монгол Улсын хувьд Засгийн газраас гуравдугаар тунг иргэдэд санал болгож, он дуусахад зорилтот хүн амынхаа 60 хувийг бүрэн хамруулахаар зорьж байна.

Түүнээс гадна иргэн бүр хариуцлагатай байх, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барьж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хичээж, халдвар хамгааллын бусад дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна.

Энэ дэглэм иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний болон бусад байгууллагуудад ч хамаатай.  Цаашид Covid-19 ганц дельта хувилбараар дуусахгүй, хувьсан өөрчлөгдөж, шинэ хувилбарууд гарч ирэхийг тааварлах боломжгүй. Үүнийг саяхан бүртгэгдсэн MU хувилбар баталж байна. Тиймээс бид вакцинаас гадна өөрсдөө хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Цар тахлын хэдэн ч хувилбар гарсан  айж түгшихгүйгээр амны хаалтаа байнга зүү, олон хүнтэй газраар бүү яв, халдвар хамгааллын дэглэмээ барь!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-15 147.135.36.175

Энэ засгийг хараад байхад одоо бүгд тусаад эдгэх нь эдгээд үхэх нь үхэх л нэг арга л үлдэж байх шиг байна.

Avatar

Зочин 2021-09-15 122.201.31.102

10 жил их дээд сургууль цэцэрлэгээ карантелаачээ

Avatar

Зочин 2021-09-15 51.158.186.59

!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-15 122.201.22.103

Байгаа. Ревакцинаци.

Avatar

zochin 2021-09-15 202.179.21.226

B virus hurtel delita virustai shuu dee

Avatar

Зочин 2021-09-15 192.82.83.67

БХЯ-ны жишгээр бүх хүмүүсийг хувийн унаагаар явахыг нь хориглоод бүгдийг нийтийн тээврээр бөөгнөрүүлэн "Хонины найр" хийлгэ. Тэгвээс халдвар маш богино хугацаанд эрчимтэй тархана.. Тэгж байгалийн шалгаруулалт явуулсны дүнд бие сайтай нь, залуучууд нь үлдээд дахиж ямар ч тахлаас айх хүнгүй болно. Ямар нэг вакцин ч шаардлагагүй болно. Батлан хамгаалахын сайдыг сайшаасугай

Avatar

Зочин 2021-09-15 122.201.31.102

10 жил их дээд сургууль коллеж цэцэрлэгээ карентаалаачээ.

Avatar

Зочин 2021-09-15 202.55.188.36

10 sariin 1-nees karentilna

Avatar

Зочин 2021-09-15 103.26.194.57

хуцоо

Avatar

Зочин 2021-09-15 192.82.80.143

Оноос өмнө зорилтот хүн амынхаа 60 хувийг 3-р тунд хамруулна л гэнэ шүү. Гэхдээ сайн дурын үндсэнд тарих юм байх. Бас зорилтот гэдэг нь одоо 11-ээс дээш насныхан болж таарсан уу? Хавар вакцинжуулалт эхлээд л халдвар хавтгайрсан, одоо 3-р тунг тариад л 3-р давалгаа эхэлсэн. 2022 он гараад юу л болдог болдоо, нуулгүй хэлэхэд жоохон айж бна шүү.

Avatar

Зочин 2021-09-15 202.9.46.74

Вакциндуулагчидаа хохичинь гэж хэлж байна даа. Хүний үгний далд санааг ойлгодог бол.

Avatar

humme 2021-09-15 202.9.40.72

3 dah tun hiilgeed tuschihlaa shyy tseej baliar ovddog yum baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж