Тендерийн хугацаа дуусчихлаа Н.Тавинбэх сайд аа! | News.MN

Тендерийн хугацаа дуусчихлаа Н.Тавинбэх сайд аа!

Тендерийн хугацаа дуусчихлаа Н.Тавинбэх сайд аа!

Тендерийн хугацаа дуусчихлаа Н.Тавинбэх сайд аа!

Эрчим хүчний байнгын хомсдолтой Монгол Улс баруун аймгийнхаа цахилгааны хэрэглээг импортоор хангаад олон жил болж байна. Яаралтай эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүй бол энэ өвлийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй, улсаараа харанхуйтай тулахад тун ойрхон байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хүлээн зөвшөөрдөг. Гэвч сүүлийн 30 жил яригдсан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээс хамгийн амжилттай урагшиглж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС барих тендерт санхүүгийн чадамжгүй компаниудын түншлэлийг шалгаруулсанаас болж, барилгын ажил хойшлох эрсдэл үүсчээ.

Тодруулбал, станц барих тендерийг БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэхээр энэ оны зургадугаар сарын 30-нд зарласан. 30 хоногийн хугацаатай зарласан тендер шалгаруултад гурван компани оролцсоноос “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл шалгарсан билээ. Тендерийн тухай хуулийн ТОӨЗ-ын 39.1-т зааснаар шалгарсан компани гэрээ байгуулах мэдэгдэлээ 2021 оны наймдугаар сарын 10-нд авсанаар хуулийн дагуу 21 хоногийн дотор ТӨШХ-д заасан дүнгээр багтаан гүйцэтгэлийн баталгааг байршуулах үүрэгтэй.

Гэвч тендерт шалгарсан түншлэл хуулийн хугацаанд гүйцэтгэлийн баталгаа буюу санхүүжилтээ байршуулаагүй тул Сангийн яамны зөвшөөрлөөр хугацааг 15 хоногоор сунгажээ. Хэдийгээр тендерийн хуульд ийм заалт байхгүй ч, яамны зөвшөөрлөөр сунгасан хуулийн хугацаа есдүгээр сарын 13-нд дуусгавар болно гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар мөн л тендерт шалгарсан түншлэл гүйцэтгэлийн баталгаа байршуулаагүй байгаа нь санхүүгийн чадамжгүйгээс гадна, Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчиж байна.

Тухайлбал хуулинд ТОӨЗ-ны 39.1 -т “Тендерт оролцогч нь гүйцэтгэлийн батлагааг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 21 хоногийн ТШӨХ-д заасан дүнгээр, тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заасан маягтын дагуу үйлдэж захиалагчийн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр ирүүлнэ” хэмээн заажээ. Гэвч уг хуулийн заалт зөрчигдсөнөөр УСЦ-ын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг тендерт шалгаруулсан болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан компани санхүүгийн боломжгүй байдлаас болж олон жил яригдаж, тендер нь зарлагдаж, компани шалгарсан боловч өнөөдөр асуудал гацсан хэвээр.

Эрчим хүчний яам гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадаагүй компанийг ямар үндэслэл журмаар сонгон шалгаруулж, хууль зөрчсөн үйлдэлд нь яагаад боломж олгоод байгаа вэ гэдэг нь эрх ашгийн зөрчил үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.  Эрдэнэбүрэнийг УЦС-ын тендерт шалгарсан түншлэл хэд хэдэн хууль зөрчсөн ч, сонгон шалгаруулагч ЭХЯ яагаад асуудлыг дарсаар байгаа нь анхаарал татдаг. Тухайлбал “Power China International Group” бүр 2018 онд уг тендерт оролцохоо илэрхийлж тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандан албан тоот хүртэл илгээж байжээ. Улмаар УЦС-ын төслийн орчинд нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн тухайгаа танилцуулсан байдаг. Ингэхдээ тендер зарлагдахаас өмнө өөрсдийн охин компани болох “Sinohydro Bureau 11 Ltd” гэх компаниар “Prestige Engneering Ltd” компанийг санхүүжүүлэн төслийн геодези зураг хийлгэсэн баримт нь ил болж байна. Тендер зарлагдахаас өмнө ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд тус компанийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа төслийн талбайд очиж судалгаа хийсэн нь нэг компанид давуу эрх олгож хууль зөрчсөн гэдгийг зарим эх сурвалж илэрхийлж эхэлжээ. Үүнээс гадна “China Water Resources Beifang Investigation, Design and Research Ltd” гэх компанийг санхүүжүүлэн техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгээд мөн л “International Power” компанийг санхүүжүүлэн Монгол хэлэнд хөрвүүлж ЭХЯ-нд хүлээлгэн өгчээ. Уг нь ТЭЗҮ ийн төлбөрийг Монгол улсын Засгийн газар төлөх баймаар. Энэ мэтээр ЭХЯ “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэлд хэт давуу байдал олгосоор сонгон шалгаруулсан нь хэн нэгэн албан тушаалтны хувийн ашиг сонирхолын үүднээс зорилготойгоор нэг компанийг шалгаруулсан гэдэг хардлага байна. Төслийн төсөвт өртөг 288.5 сая ам.доллар, барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд бүрэн дуусгаж, хүлээн авахаар төлөвлөж байсан юм. Станцын барилга угсралтын ажлыг 47 сарын хугацаанд хийж, 2025 оны долдугаар сараас усан санг дүүргэж эхлэхээр төлөвлөсөн. 2026 оны долдугаар сард бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар энэхүү төслийн ажил дуусна гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-15 66.181.190.136

Усан станциа яаралтай бария….

Avatar

Зочин 2021-09-15 66.181.161.23

Lalruud avilgalaa l bodno. Ulsaa er bodohgui.

Avatar

Зочин 2021-09-15 195.206.105.217

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ЗОЧИН 2021-09-15 64.119.17.88

ДЭЭ ЭРДЭНЭБҮРЭНШҮҮ.ГИЙН УЦС-ЫГ ГАЦААХ НЬ ОРОСЫН ЗАХИАЛГА, ЦААНА НЬ МАНЬ ЖЭНКО БАЙХАА Ч СИЙХГҮЙ БАЙХ

Avatar

Зочин 2021-09-15 192.82.89.129

Шалгараагүй үлдсэн компанууд УЦС-ын туршлага байхгүй ээ.Энэ ажлыг явуулаач ээ.Яагаад чадваргүй компани гээд худлаа шалгаад байна.наад чинь дэлхийн хэмжээний том компани

Avatar

тт 2021-09-15 202.9.40.249

гөлөгнүүд Оросуудаас л айж байгаа ш дээ өөр юм байхгүй

Avatar

Зочин 2021-09-15 66.181.186.124

Novshiin avilgachin,luivarchin darga naraas bolj uls ornii hugjil sevshil hoishlood mongol uls,ard irged hohirch bn,ene tur zasagt hariutslaga hyanalt gej baidag bol avilgachdiig barij hatuu shiitgel onooj hohirliig buruutai etgeedees garguulaach ee oyuerdene saidaa ta nariin nuguu avilgatai hatuu temtseh amalt chini haashaa alga bolchihov shouchid aa,malnuud yamm aa

Avatar

Иргэн 2021-09-15 139.5.217.230

Аливаа ажлын дүр зургийг улс төрчид түрүүлж тодорхойлоод байхаар нэг иймэрхүү гацаа түгжээ үүсдэг юм байна. Улсын эрх ашиг , алдагдсан цагийн боломж гээд мөн ч их хохирол хүлээх бололтой.

Avatar

Зочин 2021-09-15 202.126.90.137

Анхнаас нь 3 компани ирэхэд 2ыг нь шаардлага хангахгүй гэж буцаагаагүй байж одоо юу яриад байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж