Хятадад бага сургуулиудад цар тахлын шинэ давлагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Хятадад бага сургуулиудад цар тахлын шинэ давлагаа эхэллээ

Хятадад бага сургуулиудад цар тахлын шинэ давлагаа эхэллээ

Хятадын Фужиан мужийн бага сургуулиудад цар тахлын халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнгөрсөн долоо хоногт бага сургуулийн нэгэн сурагч ааваасаа халдвар авсан нь энэ давлагааны эхлэл байж болзошгүй гэнэ.

Тухайлбал, Фужиан мужийн бага сургуулиудад голдуу 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн тул эрх баригчид долоо хоногийн дотор бүх сурагч, багш нарыг шинжилгээнд хамруулах үүрэг өгчээ.

Үүнээс өмнө сар орчмын өмнө Ухань хотынхоос хойш гарсан Хятадын хамгийн том давлагаанд тооцогдох Нанжины халдварыг амжилттай дарсан юм.

Бага сургууль эхэлсэн дээрх цар тахлын халдварын давлагааны хамгийн эхний өвчтөн нь наймдугаар сард Сингапураас ирсэн ааваасаа халдвар авсан сурагч байж болзошгүй ажээ. Тэрбээр аавыгаа ирснээс 38 хоногийн дараа шинжилгээ өгөхөд ийнхүү эерэг хариу гарчээ.

Тухайн сурагчийн аав Сингапураас ирээд 21 хоног тусгаарлагдаж, тэр хугацаандаа олон удаа шинжилгээ өгсөн ч бүгд сөрөг хариу гарсан байжээ.

Тиймээс мэргэжилтнүүд түүнийг гадаадад халдвар авсан эсэхэд эргэлзэж, дахин нарийн судлахаар болжээ. Учир нь ийм олон хоног шинжилгээгээр илрэхгүй нууц үе үргэлжилнэ гэдэг бол ямар ч вирусийн хувьд ер бусын тохиолдол юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж