Тэрслүү үг: Тэгвэл авлигатай тэмцэхээ боль! | News.MN

Тэрслүү үг: Тэгвэл авлигатай тэмцэхээ боль!

Тэрслүү үг: Тэгвэл авлигатай тэмцэхээ боль!

Тэрслүү үг: Тэгвэл авлигатай тэмцэхээ боль!

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд түүнийг 14 сая төгрөгөөр торгож гэрээс нь хураасан 199 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Ш.Нямдорж нь АТГ-ын байцаагчдад гэртээ нуусан мөнгөө хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй  байдаг. Гэвч, хэргийг нийслэлийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал хүргүүлсний дагуу шүүх ч сарын дотор гялс манас шийдвэр гаргаж, түүнд торгуулийн ял оноогоод шоронгоос суллав. Товчхондоо, Х.Баттулгыг Ерөнхий сайдын албан бус зөвлөх болсны дараа.

Ш.Нямдоржтой холбоотой шүглийг анх Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ үлээж, түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үүрэг даалгавраар ажилладаг болохыг илчилсэн.  Таван сарын өмнө С.Эрдэнэ хэвлэлд хандаж, “З.Энхболд 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр надруу ярихдаа хоёрдугаар сарын 24-ний өдрөөр огноолоод Нийслэлийн прокурорт өргөдлөө өг гэсэн, би өгсөн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн туслах нь миний өргөдлийг хүлээж авсан. Бичиг хэргээр дамжуулж аваагүй. З.Энхболдтой утсаар ярьсны орой Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал залгаж, Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг авчирсан. Яахаараа нийслэлийн Прокурорын тогтоолыг Ерөнхийлөгчийн Шадар туслах өгдөг юм.  Бүтэн жилийн турш миний ойрын хүмүүсийг барьж, хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэж гүтгэж, тамлачихаад гуравхан цагийн дотор хэргийг хэрэгсэхгүй болгосон.    Х.Баттулгын  үгэнд ороогүй болохоор Нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж хүчингүй болгоод буцаад нөгөө хэргийг дахин сэргээчихсэн. Өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаагаар хууль шүүхийн байгууллага ажиллаж байгаагийн тод жишээ бол энэ” гэж мэдэгдэж байв.  Түүний мэдэгдлийн дараа Ш.Нямдоржийг нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

 Өнгөрсөн дөрвөн жил шүүхээс ял шийтгэл хүлээсэн улс төрийн хилс хэргүүдэд хяналт тавьж ажилласан гол хүн бол Ш.Нямдорж. Хонгилын өмгөөлөгч гэгдэх болсон Б.Баасанцогтоос хувийн дансаараа дамжуулж 2019 оны 6-8 сарын хооронд хоёр удаагийн шилжүүлгээр нийт 610 мянган төгрөгийг авсан гэх баримт хэвлэлээр дэлгэгдэж байлаа.  Тэрбээр албан тушаалаа өгөхөөс өмнөхөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан НПГ-ын хяналтын прокурор Д.Пүрэвдавгын тогтоолыг  хэрэгсэхгүй болгосон байдаг.

ХОМ-доо өөрийнх нь жилийн орлого 41 сая, гэр бүлийнх нь орлого 36 сая, банкинд 28 сая төгрөгийн хадгаламжтай гэснээс харвал түүний гэрээс олдсон 199 сая төгрөг бол яавч хууль ёсны мөнгө биш. Хууль ёсны мөнгөө юу гэж гудсан дороо нуух вэ дээ.

Өнгөрөгч долдугаар сард Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбатын гэрт нэгжлэг хийсэн тагнуулынхан мөн  их хэмжээний валют, буу зэвсэг хураасан тухай мэдээлэл цацагдсан. Гэвч, төд удалгүй түүнийг сулласны дараа экс Ерөнхийлөгч Х.Баттулга, спикер Г.Занданшатар хоёрын ойрын хүн болохыг ч олон нийтийн сүлжээнд хардах, харах хүн ч байв. Гээд олны үг ортой гэдэг.

 Үүнээс хэдхэн хоногийн хойно Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, тус сумын авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Замын цагдаагийн хэлстийн дарга Х.Уранбаяр,  Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн биеэр Замын-Үүдэд очиж баривчилсан ч бас л суллаад явуулчихсан билээ.

Засгийн газраас авлигатай тэмцэхээр комисс хүртэл байгуулж, түүнийг нь Х.Нямбаатар ахалж байгаа.

Хэрэвзээ авлигын хэрэгт манай ба танай тал гэж хандвал авлигатай тэмцэнэ гэж ам өчиг өгөхөө боль.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхийг жинхнээсээ хүсч байгаа бол түүнд журмын нөхөд ч гэж байхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-15 116.84.110.141

Manai tsagdaa, huuliig vndseer ni shinechleh tsag bolson ! Ard tvmen TEMVVJIN saidiig demjij baisan, odoo ch ter hvn heregtei bna.

Avatar

Зочин 2021-09-15 202.126.88.45

Зич н**ш шүү дээ. Яг тийм аргаар ажлаа явуулдаг. Хувийнх нь компани хүртэл. Гэтэл өөрөө хүнийг тэгэж дарамтлах мөртөө төрөөс тасралтгүй хуссаар ирсэн.

Avatar

Та 2021-09-15 202.21.107.76

Нэг нь авилгатай тэмцэх гээд байдаг,нөгөөх нь суллаж тавиад байхаар ямар үр дүн гарах вэ?Нэг л буруу үйлдэл яваад байгаа бололтой.Та нарын ажил нэг л алдаатай байна даа!

Avatar

зочин 2021-09-15 192.82.90.76

АТГ бол ажлаа боломжоороо сайн хийгээд байна гэж харагддаг.
Харин цагийн аясаар дундуур нь улс төр явчаад байна гэж харддаг.
Тэгээд нөгөө АТГ-ын хөөцөлдсөн, илрүүлсэн хэргүүдийг дараагийн шатуудад
түүхийрүүлээд хаячдаг, илэрсэн нөхдүүдийг хариуцлагаас мулталдаг, өршөөдөг
байдлаас олон нийт итгэл алдардаг болсон гэж боддог.

Avatar

Зочин: 2021-09-15 64.119.20.192

Авилга эрх мэдэлтнүүдийн хүрээнд дэлгэрсэн байхад хичнээн тэмцэнэ гээд нэмэргүй л байх. Сингапураас сурадцана гээд байсан яасан юм бол.

Avatar

Зочин 2021-09-15 51.158.186.59

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-15 202.9.46.205

Шудрага байх, ардчилсан үзэлтэй байх гэдэг бол сэтгэл юм. Зохиомол ийм сэтгэлтэн эсрэгээр нь хийдэгийг харж л байгаа биздээ. Жишээ нь С.Эрдэнэ болоод одоогийн улсуудыг хар л даа

Avatar

Зочин 2021-09-15 64.119.25.106

avilgaltai temtsiii gevel hytadaas sur tegeel bolooooo. darga naraaa.

Avatar

Зочин 2021-09-15 103.57.95.66

Х. Нямбаатар сайд хүн хэлмэгдүүлсэн бол огцор. Цор цор гээд юм яриад байдаг чинь яасан бэ. Өөрөө авилага авсан уу.

Avatar

Анхаар 2021-09-15 67.81.184.102

Оюунэрдэнэ авилгалтай тэмцэж юу хийж б.а?
Юу ч харагдахгүй байна

Avatar

Зочин 2021-09-15 103.229.121.148

С.Эрдэнэ өөрөө жинхэнэ хонгилтой болтой. Түүний нэрлэсэн заасан хүнийг л баривчлаад нэгжээд шийтгээд байдаг юм байна шдээ.

Avatar

Ганц овоо нь 2021-09-15 192.82.69.94

news.mn-д ганц овоо нь энэ Нямсүрэн юм байх аа даа

Avatar

Зочин 2021-09-15 66.181.182.205

Авлигатай тэмцэнэ гээд До яамыг сэргээвэл ард хулээж авахгуй!

Avatar

Зочин 2021-09-15 66.181.161.74

Манай монголд хамгын түрүүнд хиих ажил бол авилгалтай тэмцэж төриин албыг шударгаар ажилладаг болгох Гэвч үүнииг хиихиин тулд авилгачидыг хамгаалдаг хонгилын шүүгчидииг шоронд нь морилуулах Тэгж байж л авилгачидтай тэмцэхгүй бол авдаг авилгалаас нь хамаагүй багаар торгоод л гаргаад байвал тэд дөхиад л авилгалаа авна гэдэг нь ойлгомжтой Гэтэл энэ байдал давтагдаад л байна Уг нь Хүрэлсүх Оюунэрдэнэ Занданшатар 3т ард түмэн итгэсээр байгаа шүү Энэ итгэлииг алдвал та нар бас л өмнөх улс төрчидөөс

Avatar

Zochin 2021-09-15 66.181.190.214

Iim bhoor l hugjiduggui wm bgaam da estoi huuligui bsn bna oo

Avatar

Зочин 2021-09-15 66.181.178.123

ХОРВООД ХОСГҮЙ ШҮҮХ ШИЙТГЭЛ ЗӨВХӨН МОНГОЛД Л БАЙХ БОЛТОЙ ЮМ

Avatar

Зочин 2021-09-15 124.158.96.180

Жонхуу мафи хэвээрээ юм шив дээ. Сайн шүүгч прокурор гэж бараг байхгүй. Харин сайн хуулийн тогтолцоо гэж байнаа. Даан ч Тэмүүжингийн хийсэн сайн хуулийн тогтолцоог МАН -ын хар мэнгэт Нямдорж устгаад байдаг гэсэн.

Avatar

Зочин 2021-09-15 192.82.91.50

Taag vnen !!! Ter tsag dahin irnee !

Avatar

zochin 2021-09-15 139.218.63.183

jonkuu mafi utgara ajilj bna ene erunhiilugch, erunhii said bol togloomoin humuus yum bna

Avatar

zochin 2021-09-15 174.95.179.29

ИЙМ ШИЙТГЭЛ ӨГӨXӨӨР ХЭН ЗАСРАX ВЭ ДЭЭ, ҮНЭXЭЭР АВИЛГАТАЙ ТЭМЦЭЕ ГЭЖ БАЙВАЛ ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭ,

Avatar

Зочин. 2021-09-15 192.82.73.105

Хууль зүйн сайд мөрдөн байцаалтад оролцож,баривчлагаа явуулах эрхгүй биз дээ.Үүнийг шүүхийн зөвшөөрлийн дагуу мөрдөн байцаах газар тодорхой хугацаанд явуулж, нотлогоог үндэслэн суллах ,эсвэл үргэлжлүүлэн мөрдөх хорих асуудлыг шийдвэрлүүлэх хуультай биз дээ.Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл бичиж бусдын толгойг л эргүүлж байна даа.Гэхдээ авилгатай тэмцэх ажлыг зогсоох гэж юу байх вэ. Улам эрчимжүүлэх шаардлагатай нь мэдээж.

Avatar

Иргэн 2021-09-15 66.181.161.44

Энгийн иргэдээ бас л адилхан хялбаршуулсан хэлбэрээр шийтгэж бай тэгвэл шорон байх хэрэггүй болно бөөн бөөн төсөв хэмнэгдэнэ монгол хөгжинө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж