Тэрслүү үг: Тэгвэл авлигатай тэмцэхээ боль!

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Тэгвэл авлигатай тэмцэхээ боль!

Тэрслүү үг: Тэгвэл авлигатай тэмцэхээ боль!

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд түүнийг 14 сая төгрөгөөр торгож гэрээс нь хураасан 199 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Ш.Нямдорж нь АТГ-ын байцаагчдад гэртээ нуусан мөнгөө хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй  байдаг. Гэвч, хэргийг нийслэлийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал хүргүүлсний дагуу шүүх ч сарын дотор гялс манас шийдвэр гаргаж, түүнд торгуулийн ял оноогоод шоронгоос суллав. Товчхондоо, Х.Баттулгыг Ерөнхий сайдын албан бус зөвлөх болсны дараа.

Ш.Нямдоржтой холбоотой шүглийг анх Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ үлээж, түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үүрэг даалгавраар ажилладаг болохыг илчилсэн.  Таван сарын өмнө С.Эрдэнэ хэвлэлд хандаж, “З.Энхболд 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр надруу ярихдаа хоёрдугаар сарын 24-ний өдрөөр огноолоод Нийслэлийн прокурорт өргөдлөө өг гэсэн, би өгсөн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн туслах нь миний өргөдлийг хүлээж авсан. Бичиг хэргээр дамжуулж аваагүй. З.Энхболдтой утсаар ярьсны орой Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал залгаж, Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг авчирсан. Яахаараа нийслэлийн Прокурорын тогтоолыг Ерөнхийлөгчийн Шадар туслах өгдөг юм.  Бүтэн жилийн турш миний ойрын хүмүүсийг барьж, хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэж гүтгэж, тамлачихаад гуравхан цагийн дотор хэргийг хэрэгсэхгүй болгосон.    Х.Баттулгын  үгэнд ороогүй болохоор Нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж хүчингүй болгоод буцаад нөгөө хэргийг дахин сэргээчихсэн. Өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаагаар хууль шүүхийн байгууллага ажиллаж байгаагийн тод жишээ бол энэ” гэж мэдэгдэж байв.  Түүний мэдэгдлийн дараа Ш.Нямдоржийг нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

 Өнгөрсөн дөрвөн жил шүүхээс ял шийтгэл хүлээсэн улс төрийн хилс хэргүүдэд хяналт тавьж ажилласан гол хүн бол Ш.Нямдорж. Хонгилын өмгөөлөгч гэгдэх болсон Б.Баасанцогтоос хувийн дансаараа дамжуулж 2019 оны 6-8 сарын хооронд хоёр удаагийн шилжүүлгээр нийт 610 мянган төгрөгийг авсан гэх баримт хэвлэлээр дэлгэгдэж байлаа.  Тэрбээр албан тушаалаа өгөхөөс өмнөхөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан НПГ-ын хяналтын прокурор Д.Пүрэвдавгын тогтоолыг  хэрэгсэхгүй болгосон байдаг.

ХОМ-доо өөрийнх нь жилийн орлого 41 сая, гэр бүлийнх нь орлого 36 сая, банкинд 28 сая төгрөгийн хадгаламжтай гэснээс харвал түүний гэрээс олдсон 199 сая төгрөг бол яавч хууль ёсны мөнгө биш. Хууль ёсны мөнгөө юу гэж гудсан дороо нуух вэ дээ.

Өнгөрөгч долдугаар сард Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбатын гэрт нэгжлэг хийсэн тагнуулынхан мөн  их хэмжээний валют, буу зэвсэг хураасан тухай мэдээлэл цацагдсан. Гэвч, төд удалгүй түүнийг сулласны дараа экс Ерөнхийлөгч Х.Баттулга, спикер Г.Занданшатар хоёрын ойрын хүн болохыг ч олон нийтийн сүлжээнд хардах, харах хүн ч байв. Гээд олны үг ортой гэдэг.

 Үүнээс хэдхэн хоногийн хойно Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, тус сумын авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Замын цагдаагийн хэлстийн дарга Х.Уранбаяр,  Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн биеэр Замын-Үүдэд очиж баривчилсан ч бас л суллаад явуулчихсан билээ.

Засгийн газраас авлигатай тэмцэхээр комисс хүртэл байгуулж, түүнийг нь Х.Нямбаатар ахалж байгаа.

Хэрэвзээ авлигын хэрэгт манай ба танай тал гэж хандвал авлигатай тэмцэнэ гэж ам өчиг өгөхөө боль.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхийг жинхнээсээ хүсч байгаа бол түүнд журмын нөхөд ч гэж байхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж