Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав | News.MN

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: president.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-15 202.9.46.140

tenemel gariig USAd tomilohgui bhiig husie ee, ternii orond diplomat ajillasan turshlagatai yamnii ajiltnuud zunduu bgaa bailgui dee, ene ulsad chin taniltai ni bish erdem chadaltai ni ajilladag bh yostoi shvv

Avatar

Зочин 2021-09-15 150.129.143.193

ялтан , хар тамхи зөөгч , урвагчидаар улсыг төлөөлүүлнэ гэдэг чинь нэг ёсны хорлох бодлого шүүдээ. энэ муу ф царайлсан хятадын тавиул өөр яаж хорлох бол

Avatar

Зочин 2021-09-15 192.82.75.26

АМжилт хүсье. Мэр ч хийсэн бүтээсэн хөдөлмөрлөсөн байхаа .Ямар үүргэвчтэй аялал хийж яваад шууд АНУ элчин болсон биш. Харьцуулахад л ийм санагдана

Avatar

Зочин 2021-09-15 51.158.186.59

>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зрчин 2021-09-15 202.126.90.14

Хотын мэр бсан мөнхбаяр гэж өвгөн 4 жил туркд тансаглахх нь . Ямар ч бүтээлгүй зүгээр сууж цаг нөхцөөдөг хүн жлчин сайд болдог юм бна

Avatar

Зочин 2021-09-15 202.126.88.160

МАНгасууд хоолондоо орсоор цадах ханах гэж байхгүй шүүү

Avatar

Зочин 2021-09-15 202.131.251.135

Элчин сайдууд Унгарт суугаа элчин сайд З.Батбаяр шиг сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах хэрэгтэй дээ.

Avatar

shd-s 2021-09-15 103.10.20.196

би үнэхээр та нарыг үзэн ядаж байнаа. одоо больцгоо. хүний үгэнд ор. арай ч дээ. дэлхийг дагаж болно. арай дэндэж байнаа. Москва, Бээжингийн нэг дүүрэг шиг хүн амтай орныг сайхан амьдруулж чадахгүй бол үнэн байдлаа ард түмэндээ яриад зайлаач

Avatar

shd-s 2021-09-15 103.10.20.196

62.204.140.14 д илгээгч чамд баяр бна уу. гутамшиг

Avatar

shd-s 2021-09-15 103.10.20.196

Яанаа энэ Мөнхбаяр одоо ханаж идэж цадах болоогүй юу. Нийслэлийг дуусгаж ханахгүй бас гадаад. Одоо Хүрэлсүхээ боль Одоо бослого гаргана шүү. Чам шиг толгойдоо цагаан зангиа зүүгээд гарч чадна шүү. Тэгэхдээ чам шиг дутуу хаяхгүй шүү. Төрийн албан хаагч бид үйлдлийг чинь эсэргүүцэж байна. Одоо боль юманд хязгаар байдгийн. Та нарын үйлдэл арай хэтэрч байна.

Avatar

Зочин 2021-09-15 62.204.140.14

Итгэмжлэх жуух бичгээ гардан авсан Элчин сайд нарт баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-09-15 103.10.20.196

Яанаа энэ Мөнхбаяр одоо ханаж идэж цадах болоогүй юу. Нийслэлийг дуусгаж ханахгүй бас гадаад. одоо Хүрэлсүхээ боль Одоо бослого гаргана шүү. Чам шиг толгойдоо цагаан зангиа зүүгээд гарч чадна шүү. Тэгэхдээ чам шиг дутуу хаяхгүй шүү. Төрийн албан хаагч бид үйлдлийг чинь эсэргүүцэж байна. Одоо боль юманп хязгаар байдгийн. Та нарын үйлдэл арай хэмщтэрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж