2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 1,884,177 төгрөгийн үнийн дүн бүхий 2,465,271,887 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +3.74%) болон "Булган Удрага" ХК (BUN +3.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -14.99%) болон "Ариг Гал" ХК (EER – 12.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 88,648 ширхэг нэгж эрхийг нийт 36,699,340 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 80 ширхэг бондыг 8,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 3.25 хувиар буурч, 44156.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,941,594,542,441.72 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ