Б.Баттүшиг МҮОХ-ны удирдлагуудыг харлуулж байгаад харамсч байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Б.Баттүшиг МҮОХ-ны удирдлагуудыг харлуулж байгаад харамсч байна гэв

Б.Баттүшиг МҮОХ-ны удирдлагуудыг харлуулж байгаад харамсч байна гэв

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой мэдэгдэл гаргажээ. Өнгөрөгч Даваа гаригт тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Э.Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчоод олон юм яриарай” гэж жиргэсэн ч жиргээ нь удалгүй устсан билээ.

Түүний гаргасан мэдэгдэл:

"Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Миний бие “Токио 2020” олимпийн наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.

МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.

Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсч байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна.

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг” гэжээ.

Э.Цэндбаатарын хэрэгтэй холбоотойгоор Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган мөн шүүмжлэлд өртсөн. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг олимпийн хорооны газар дээр байрлах “Тамирчдын нөхөн сэргээх” төвийг хууль бусаар хувьдаа шилжүүлэн авч "Өөжинмед" эмнэлэг болгосон гэж олон нийт үзэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж