АНУ: Орос, Хятадтай найрамдах аргаа олох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

АНУ: Орос, Хятадтай найрамдах аргаа олох хэрэгтэй

АНУ: Орос, Хятадтай найрамдах аргаа олох хэрэгтэй

АНУ-ын нэгдсэн штабын дэд дарга генерал Жон И.Хайтен дэлхийн цөмийн нөөц нэмэгдэж, улс орнууд дайны пуужин, цэнэгт хошууныхаа тоо, чанарыг улам сайжруулж байгааг анхааруулж, ийм үед хурцадмал байдлаас зайлсхийх, цөмийн зэвсэглэлээс сэргийлэх хэзээ ч байгаагүй чухал шаардлага тулгарч байгааг онцолжээ.

Тэрбээр үл ойлголцол, маргаан, тэмцэл хяналтаас гарвал асар том эрсдэл учрахыг анхааруулж, “Бид ЗХУ-тай байлдаж байгаагүй. Их гүрнүүдийн хувьд бид Хятад, Оростой дайтахгүй байхыг зорих хэрэгтэй” гэж ярьжээ.

Тэрбээр хэрвээ их гүрнүүд хоорондоо дайтвал дэлхий, дэлхийн эдийн засаг, сүйрч, хүн тус бүрийн амьдралд асар муугаар нөлөөлөхийг сануулж, тийм ирээдүйд хүрэхгүй байхын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй талаар ярьжээ. Тэгэхдээ “ЗХУ задарсны дараах Москва, НАТО-гийн хоорондын асуудал одоо аюул байхаа больсон. Гэхдээ ОХУ цөмийн хүчин чадлаа зогсолтгүй шинэчилсээр байгаа нь АНУ-аас зовж байж магадгүй” гэжээ.

Мөн Хайтен Орос, Америкийн харилцааг сайжруулах ажилд онцгой ахиц дэвшлүүд гарсан ч тогтвортой байдлыг бүрэн хангахын тулд цаашид хийх ажил их байгааг тайлбарлажээ.

Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков цөмийн дайн болох эрсдэлийг Орос орон биш, зэвсгээ Европт байршуулж байгаагаараа АНУ л өдөөж байна гэж буруушааж байлаа.

Тэрбээр “АНУ холбоотнууддаа, тэр дундаа цөмийн зэвсэггүй улсад хүртэл өөрсдийн цөмийн пуужингуудаа байршуулахаа болих хэрэгтэй. Энэ үйлдлээс болж тогтворгүй байдал үүсээд зогсохгүй олон тооцоолоогүй эрсдэлүүд тулгарч байна” гэж байсан.

Гэхдээ эцэст нь дээрх хоёр хүний байр суурь “Цөмийн дайнд ялах боломж үгүй. Тиймээс энэ байдлаас сэргийлэхэд хамтран ажиллах шаардлагатай” гэдэг дээр нэгдэж байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж