Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа нарыг хүний эрхэнд халдаагүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа нарыг хүний эрхэнд халдаагүй гэж үзжээ

Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа нарыг хүний эрхэнд халдаагүй гэж үзжээ

Өнгөрсөн жил Жорж Флойд гэгч өнгөт арьст эрийг хуурамч мөнгөн тэмдэгт ашигласан хэргээр баривчилж байхдаа найман минут гаруй хүзүүн дээр нь өвдөглөн амьсгааг нь боож хөнөөсөн хэрэг гарсан. Миннеаполис хотын Дерек Шовин тэргүүтэй дөрвөн цагдаад шинэ хэрэг үүсгэж, Флойдын эрүүл мэндийн тусламж хүсэх эрхийг зөрчсөн эсэхийг шалгасан юм. Гэвч холбооны шүүх эцэст нь тэднийг хүний эрх зөрчөөгүй гэж дүгнэжээ.

Шүүх хуралд Дерек Шовин, Тоу Дао, Александер Куэн, Томас Лэйн нар цахимаар оролцсон аж. Ялангуяа өнгөрсөн зургадугаар сард хүн амины хэргээр 22 жилийн хорих ял сонссон Дерек Шовин Миннеаполис хотын чанга дэглэмтэй хорих ангиас холбогджээ.

Шүүх хурлын мэдээллээс харвал, тэднийг Флойдын эрүүл мэндийн тусламж хүсэх эрхийг боосон, Дерек Шовиныг Флойдын шалтгаангүй цагдаагийн дарамтнаас ангид байх хүний үндсэн эрхийг зөрчсөн, Тао, Куэн нарыг Флойдын эрх чөлөөтэй байх эрхэнд халдсан, Шовины буруутай үйлдлийг мэдсэн ч саатуулаагүй хэмээн буруутгаж байсан гэнэ. Мөн Дерек Шовин 2017 онд 14 настай хүүг баривчилж байхдаа хүний эрх зөрчсөн нь илчлэгдэж, шинэ эрүүгийн хэрэг үүссэн гэнэ.

Тао, Куэн, Лэйн нарын өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдийнх нь хэргийг Дерек Шовиныхтой хольж хутгалгүй, тус тусад нь авч үзэхийг шүүгчээс хүссэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж