Путин хавьтагч болж өөрийгөө тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Путин хавьтагч болж өөрийгөө тусгаарлажээ

Путин хавьтагч болж өөрийгөө тусгаарлажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллээс хэд хэдэн хүн Covid-19 халдвар авснаар тэрбээр хавьтагч болж, өөрийгөө тусгаарлажээ. Путин Даваа гаригт олон арга хэмжээнд оролцож, паралимпийн тамирчид болон бусад албаныхантай гар барьж, уулзсан байна.

Энэ уулзалтын үеэр түүний ойрын хүрээллээс нь халдвар авсан нь батлагдсан тул өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болж магадгүй хэмээн ярьсныг “Associated Press” мэдээлжээ. Путин “Миний ойрын хүрээлэлд ч Covid-19-ийн халдвар илэрсэн. Бид юу болоод байгааг сайн судлах хэрэгтэй. Магадгүй би удахгүй өөрийгөө тусгаарлах хэрэгтэй байх. Намайг тойроод олон хүн өвдсөн” хэмээсэн аж.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдээлэхдээ Путины шинжилгээний хариу сөрөг гарсан ч хавьтагч болсон учраас өөрийгөө тусгаарласан гэжээ. Гэхдээ тэрбээр Путинаас хэзээ шинжилгээ авч, хэр хугацаанд өөрийгөө тусгаарлах, ойрын хүрээллээс нь хэн хэн өвдсөнийг мэдээлээгүй байна.

Владимир Путин өөрийн оронд үйлдвэрлэсэн "Спутник-V" вакцины бүрэн тунг тариулсан.

ОХУ-д 45 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 39 сая нь бүрэн тун авсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON EXAMINER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж