АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярихдаа нүүр тулж уулзах саналыг тавьсан талаар “Financial Times” мэдээлжээ. Дэлхийн хоёр том гүрний хооронд үргэлжилж буй зөрчлийг шийдвэрлэхийн тулд АНУ-ын талаас яриа хэлэлцээ хийх хүсэлтэй буй. Гэвч Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийхийн өмнө хоёр орны харилцааг илүү сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг Ши Жиньпин илэрхийлсэн аж.
Тэд 90 минутын турш утсаар ярихдаа хоёр орны дундах зөрчлийг бууруулж, өрсөлдөөнийг хангах шаардлагатай талаар ярилцжээ. Ши Жиньпин Цагаан ордны тэргүүнтэй утсаар ярихдаа АНУ-аас Хятадад барьж буй бодлого нь хоёр орны харилцаанд “ноцтой хүндрэлүүдийг” үүсгэж байгааг мэдэгдсэн талаар Хятадын хэвлэлд онцолжээ.
Италид ирэх аравдугаар сард товлосон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Жо Байден, Ши Жиньпин нар уулзах боломжтойг албаныхан мэдэгдэж буй. Гэвч өнгөрсөн оны эхээр цар тахал гарснаас хойш Ши Жиньпин гадаадад айлчлаагүй.
ЭХ СУРВАЛЖ: FINANCIAL TIMES
Холбоотой мэдээ