"Шүүх прокурор намайг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлсэн" | News.MN

"Шүүх прокурор намайг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлсэн"

"Шүүх прокурор намайг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлсэн"

"Шүүх прокурор намайг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлсэн"

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Ариунаа нар өнөөдөр /2021.09.15/  Улсын Ерөнхий прокурорын газрын /УЕПГ/  гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.


“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж:

-2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн.  

Тиймээс би прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулахгүй байна. Миний  гаргасан гомдолд нэр дурдагдсан Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлстийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж. Тиймээс би Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна.

Намайг залилсан этгээдүүдийн хэргийг шүүх рүү явуулахгүй байгаа УЕПГ-ын газрын орлогч М.Чинбат гэж хүн бий. Намайг 10 жил тайван байлгаагүй УЕПГ-ын хэлтсийн дарга Ц.Батболд гэсэн хоёр хүн миний хэргийг шүүх рүү явуулахгүй байна.

Энэ хэргийн тухайд цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловч Ц.Батболд тэргүүтэй прокурорууд үүнийг хамгаалаад энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг болон миний гэр бүл, ах дүү нарыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөл уландаа гишгэж байна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.АРИУНАА:

-Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийг 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан. Бидний бүтээн байгуулсан хөрөнгө дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучхаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ. 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-15 139.5.216.100

Buruu yum hiigeegui bol yundaa aih ve. asuudaltai l ger bul bn

Avatar

Зочин 2021-09-15 195.206.105.217

====== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Lol 2021-09-15 66.181.161.56

Луйварчин гэр бүл байж юугаа хуцаад бгаа мал вэ

Avatar

ИРГЭН 2021-09-15 202.9.46.75

монголын шүүх прокурор болохоо байчихсан юм биш үү? ……. улс төрчидтэй холбоотой олон том хэргүүд шийдэгдэхгүй юм….

Avatar

Зочин 2021-09-15 202.21.113.238

zaaa za ooroo zugeer hun bsn yum shiog, chi ch bas tsagdaa bhdaa ih olon hunii muug uzej ooriin businestei bolson doo

Avatar

бирка 2021-09-15 202.179.21.220

Энэ хүн Буяндорж бол ёстой жинхэнэ луйварчин. Луйварчингаас гадна их юм бий шүү.Битгий худлаа жүжээд байгаарай. Харин хуулийн байгууллага муу байна. Шалгаад хариуцлагын хүлээлгэх ёстой

Avatar

Зочин 2021-09-15 202.179.21.220

Энэ хүн Буяндорж бол ёстой жинхэнэ луйварчин. Луйварчингаас гадна их юм бий шүү.Битгий худлаа жүжээд байгаарай. Харин хуулийн байгууллага муу байна. Шалгаад хариуцлагын хүлээлгэх ёстой

Avatar

ЗАРАГЧ 2021-09-15 192.82.64.190

ЗӨВ ЯВСАН ХҮН 10 ЖИЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХААЛГА ТАТАХГҮЙ Л ДЭЭ ,,,,ДЭНДҮҮ УРТ ХУГАЦАА БАЙНА ДАА ,,,,СРПОРТОД БОЛ ТӨРЖ ӨССӨН ГАЗРЫН ДЭВЖЭЭ ЗӨӨЛӨН ГЭДЭГ БОЛОХООР ЭНЭ ХЭРЭГ УДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЭД ОЙЛГОВ ,,,,,,,

Avatar

BOLD 2021-09-15 43.242.243.223

BUYANDORJOO CHI BOL ADGIIN MERGEJLIIN LUIVARCHIN ERDENEBAT GEDEG HUNII BUH HURUNGIIG CHI LUIVARDAJ ACSAN AMI NASAA CH ALDSAN> HUGIIN HULGAACH/////

Avatar

Зочин 2021-09-15 66.181.161.115

Өөрөө зөв явмагүй нь гор байхөө дэлхиы
Й бөөрөнхий гэдэг шүү дэн

Avatar

Зочин 2021-09-15 66.181.161.86

Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гдг биз дээ! Арай л ухвар мөчид юм ярих юм даа энэ Ариунаа!

Avatar

Зочин 2021-09-15 49.0.158.86

Наад хүн чинь жинхэнэ луйварчин дээрэмчин штэ. Өөрөө луйварчин байж намайг луйвардаад дээрэмдчихлээ гэдэг чинь тэгээд шударга ёс юм уу.

Avatar

тэрбумтан 2021-09-15 202.9.46.228

буяндорж ямар хүн бэ гэдгийг би мэдэхгүй. гэхдээ ямар ч хүнийг 10 жилийн турш шалгаж болохгүй, энэ хугацаанд прокурорууд баяжиж, тэрбумтнууд болж болохгүй.

Avatar

зочин 2021-09-15 103.212.117.188

Буяндорж гэдэг хүнийг бол мэдэхгүй юм.
Гэхдээ бүтэн 10 жил хэрэг хянана гэж байх уу?
Хүний амьдралын бүтэн 10 жил шүү дээ. Гэтэл амьдрал ямар богинохон,
хүн ямар өчүүхэн насалдаг билээ.

Avatar

иргэн 2021-09-15 59.153.115.223

Манай прокурурт өөрчлөлт шинэчлэлт хийж шинээр цус сэлбэх шаардлагатай болсон газар. Гэмт хэрэгтэн, цагдаатай хуйвалдаж гэм зэмгүй яваа хэнийг ч шоронд хийж, шонд өлгөж, амьдралаар нь тоглож алдаг газар гэж бодож байна. Буяндоржийг дэмжинэ. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-09-15 66.181.189.10

Ene hvnii yarij baigaa zvil vnen yum gedeg shvv !
Mongoliin huuliin baiguullaguud unuudur neg iimerhvv l baidaltai bolchood bna daa ?!

Avatar

Зочин 2021-09-15 192.82.90.193

Өөрөө л зөв, шударга амьдарчих л даа

Avatar

ЗУУНЫ ШИЛДЭГ ОНИГОО 2021-09-15 202.179.25.79

БУЯНДОРЖ ХҮНД ЛУЙВАРДУУЛЦАН ….. ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж