Радикал улаан хивс: "Met Gala-2021" юу хэлэхийг хүсэв?

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

FASHION

Радикал улаан хивс: "Met Gala-2021" юу хэлэхийг хүсэв?

Радикал улаан хивс: "Met Gala-2021" юу хэлэхийг хүсэв?

Энэ оны "Met Gala" арга хэмжээний сэдэв нь “АНУ-ын тусгаар тогтнол” байлаа. Эх оронч үзэл, поп соёл, улс төрийг ийнхүү анхаарлын төвд оруулсаны зорилго юу вэ?

Хоёр жил гаруй хугацаанд цар тахлын халдвараас шалтгаалан үзэгдээгүй хурц гэрэл, алга ташилт, зурагчдын хөл хөдөлгөөн дахин амилж, "Met Gala" арга хэмжээг энэ долоо хоногт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд алдартнууд, загвар зохион бүтээгч нар хэн нь сэдвийн дагуу хамгийн дуулиантай хувцас, урлаж, өмсч чадахаараа өрсөлдлөө.

Энэ оны арга хэмжээ “АНУ-ын тусгаар тогтнол” сэдэвтэй болов. Харин арга хэмжээнд оролцож, улаан хивсэн дээр алхсан одод “АНУ-ын тусгар тогтнол гэж юу вэ” гэх асуултад олон янзаар хариулав. Зарим нь тодорхой, зарим нь хурц тод, АНУ-ын түүх, соёл, сэтгэхүйг шингээсэн гайхалтай хувцсуудаар гоёжээ.

Жишээлбэл, Нью- Йоркийн төлөөлөгч Александрия Окасио Кортес улс төрийн үзэл суртлаа даашинзныхаа ханцуй, нуруун дээгүүр бичжээ. Тухайлбал, Аурора Жеймсийн бүтээсэн лусын дагина мэт тэр даашинзны нуруун дээр “Баячуудаас татвар ав” хэмээн тод улаанаар бичиж, хосолсон цүнх барьжээ.

Харин төлөөлөгч Кэролин Малони Антониос кутюрын бүтээл алтан шаргал, цагаан өнгө хосолсон нөмрөгөөр гоёжээ. Нөмрөгний дотор талаас “Эмэгтэйчүүдийн тэгш эрх” гэх бичиг унжжээ.

Харин урлагийн одод уриа лоозон болохоос илүү “Барууны” гэх онцлогийг шингээсэн хувцсуудаар гангарсан харагдана. Леон Бриджс  загварын Боде фирмийн цэнхэр илгэн ковбой хүрэм өмсөж, Женифер Лопез арьсан бүрх малгай, Ральф Лаурений даашинз, хиймэл үстэй урт нөмрөгтэй ирсэн байна. Түүгээр зогсохгүй Ким Петрасын Коллина Страда жинхэнэ утгаараа морины толгойгоор гоёжээ. Мөн Наоми Осака өөрийн Гайти, Япон удмыг харуулан Louis Vuitton брендийн даашинз өмссөн аж.

Мөн олон хүн АНУ-ын далбааны цэнхэр, цагаан, улаан өнгөөр жигт хувцасласан байлаа. Жишээлбэл, Меган Рапино Сержиө Хадсоны бүтээл цагаан одтой цэнхэр цамц, улаан хослол өмсч, гар цүнхэн дээрээ “Ижил хүйстнээ сонирхогчдод итгэж байна” хэмээн бичжээ. Мөн Стелла МакКартни улаан өмд, цамцаар, Жюлиа Гарнер цагаан торон даашинз, Ниа Деннис цэнхэр комбинзоноор гангарчээ.

Тэр байтугай Лил Нас Икс алтан С-3РО хуягаар гоёж, ЛБГТИК+ эрхийн төлөө хэрхэн шударга үнэнээр тэмцэх байрт сууриа илэрхийлж харуулсан юм. Мөн Дан Леви Америкийн уран бүтээлч, идэвхтэн Дэвид Войнаровичийн бүтээл, дэлхийн бөмбөрцөг өнгөтэй хоёр эрэгтэй үнсэлцэж буй зургийг хувцсан дээрээ урлажээ.

Эх сурвалж: NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж